Олон сая хүний хайрыг татсан залуу

АНУ-ын иргэн 38 настай Жеймс хэмээх залуу 50 хоногийн дотор 2000 км замыг туулж хүүхдүүдэд хандивын мөнгө цуглуулсан байна. Тэрээр 3.8 км-ийн сэлэлт, 180 км-ийн унадаг дугуй, 42.2 км-ийн гүйлтийн тэмцээний замуудыг өөрөө бэлджээ. Ингээд бид та бүхэндээ олон сая хүний хайрыг татсан сайхан сэтгэлтэй залууг танилцуулж байна.

Олон сая хүний хайрыг татсан залуу
 
"IronMan" хэмээх тэмцээний үеэр хүмүүс ихэнхидээ бахарддаг бол Жеймс Лоуренс 50 хоногийн дотор 190 км сэлж, 90.000 км замыг дугуйгаар туулж, 2110 км зам гүйсэн байна. Харамсалтай нь Жеймсийн амжилтыг албан ёсны амжилт хэмээн тогтоогоогүй гэнэ. Гэвч түүнийг "Ironman" хэмээн хочлох болжээ.


 
Гүйлт, унадаг дугуй, сэлэлтийн замыг Жеймс өөрөө тавьсан бөгөөд энэ үйл ажиллагаанд түүний гэр бүл, сайн дурын ажилчид гэх мэт олон хүмүүс тусалжээ. 38 настай залуу яагаад үүнийг хийсэн юм бол? Тэрээр үүнийг амжилтын төлөө хийгээгүй гэнэ.


 
Жеймс 5 хүүхдийнхээ төлөө үүнийг хийж байгаа бөгөөд тэдний амьдралыг илүү хөдөлгөөнтэй болгохыг хүссэн гэнэ. Үүнээс гадна хэт таргалалттай хүүхдүүдэд зориулан хандивын мөнгө цуглуулах зорилготой байсан ажээ.


 
Хэрвээ тэрээр 50 хоногийн энэ шалгуурыг давж чадахгүй гэж бодсон бол энэ тэмцээнд орохгүй байсан гэжээ.


 
Техникийн асуудал гарч байсан бөгөөд үүнд цагдаа зогсоох, газар унах, унадаг дугуй нь хагарах гэх мэт асуудлууд тулгарч байсан байна. Унадаг дугуйтай холбоотой асуудлыг газар дээр нь Жеймс өөрөө шийдэж байсан бөгөөд цаг агаарын хувьд 40 градус хүртэл халж, харин заримдаа аадар бороо орж байжээ.



“Ironman” залуу хамгийн сүүлийн замаа ковбой малгайтай гүйдэг байсан учир ийм нэртэй болжээ.
 
Тэрээр маш удаан хугацааны туршид бэлтгэл хийж, өдөрт 8-11 цагийг зарцуулж хийж байжээ. Түүний багт массажист болон эмч байсан бөгөөд энэ нь бэртсэн тохиолдолд гэмтлийг даамжруулахгүй байхад тустай юм байна. 50 хоногийн дотор тэрээр бараг л унтаж чадаагүй бөгөөд ялалт байгуулсны дараа 10 цагийн турш унтжээ. 



Тэрээр энэ тэмцээний 50 хоногийн хугацаанд нийт 68.000 доллар цуглуулж чадсан бөгөөд хандивын мөнгөө хэт таргалалттай хүүхдүүдэд зориулагджээ. Мөн Жеймс нэг сая доллар цуглуултлаа тайвшрахгүй гэсэн байна.



























 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()