Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Сингапур: Бохь хаях хориотой
Сингапур бол манай гарагийн хамгийн цэвэр цэмцгэр улсын нэг. Энд 1992 онд метроны шинэ буудал баригдсан бөгөөд өдгөө 23 жилийн хойно ч цэвэр цэмцгэр, гялалзсан хэвээрээ л байх ажээ. Эндэхийн гудамж талбай ч цэмцийж, иргэн бүр нь хууль дүрмээ ягштал баримтлах болсон. Үүний шалтгаан нь тун энгийн. Сингапурын Засгийн газар улс орныхоо гудамж талбайн цэвэр цэмцгэр байдлыг сахин хамгаалаагүй хүмүүст хатуу шийтгэл оногдуулдагт байгаа юм.
Жишээ нь л гэхэд тус улсад гудамжинд шүлсээ хаях хориотой бөгөөд хуулийг зөрчсөн тохиолдолд багагүй хэмжээний торгууль төлөх болно. Мөн бүдүүлэг загнах, гудамжинд хогоо хаях ч үүнд хамаарна. Ингэсний чинь төлөө танд цэвэрлэгчийн ногоон хувцас өмсгөөд гудамжийг тэр чигт нь цэвэрлэх үүрэг хүлээлгэнэ гэж мэд. Порно кино зарах ч торгуультай. Мөн бохь худалдаалах ч хориотой зүйлд тооцогдох боловч зарчим нь арай өөрөөр үйлчилнэ.
Та биедээ бохь авч яваа бол хуульд харшлахгүй, харин худалдагч танд бохь худалдан авахыг санал болговол хууль бус наймаанд тооцогдох бөгөөд 49 мянган долларын торгууль хүлээж, хоёр жилийг торны цаана өнгөрүүлэх шаардлагатай болох гэнэ. Хэрэв та зажилж явсан бохио нулимж хаях эсвэл хананд болон бусад гадаргууд наавал автоматаар гэмт хэрэгтэн болж хувирна. Бүдүүлэг байсныхаа төлөө та халаасан дахь 100 доллараа сэгсэрч орхино гэж мэд.

2. Япон: Бүдүүнүүдийн эсрэг хууль
Япон орны талаар төсөөлөхөд таны толгойд юу бууж байна вэ? Юун түрүүнд зөөлөн инээмсэглэж, бөхөлзсөн найрсаг иргэд, цэцгийн болон цаасан урлаг, аниме хүүхэлдэйн кино, сумо бөхчүүд... Сонирхолтой нь илүүдэл жинтэй сумо бөхчүүдээрээ алдартай энэ орон нийт ард иргэдийнхээ биеийн жинг хатуу хянадаг гэвэл та итгэх үү? Тэр ч байтугай үүнтэй холбоотой тусгай хууль хүртэл гаргасан байх ажээ.
2008 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн энэ хуулиар бол иргэд 40-75 насны эрэгтэй, эмэгтэй иргэддээ (нийт хүн амын 44 хувь) бүсэлхийн хэмжээ нь тогтоосон хязгаар буюу 86-90 см- аас хэтрэхгүй байх ёстой. Энэ шаардлагад нийцэх чадваргүй иргэд мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваад зогсохгүй хатуу мониторингийн бай болдог. Энэ тохиолдолд эрх бүхий хүмүүс тэдний электрон шуудан, мессеж мэдээллийг шалгах эрхтэй болдог байна.
Энэ хууль нь хижээл насны хүн амын эрүүл мэндийг асуудлыг шийдэх зорилго бүхий хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ажил олгогчдыг оролцуулах шаардлага тулгарчээ. Тодруулбал ажилтнуудынхаа илүүдэл жингийн стандартын хянаж чадаагүй байгууллага, компаниуд даатгалын төлбөрийн 10 хувьтай тэнцэх мөнгөн торгуулийг төлөх хэрэгтэй болох юм. Тус хуулийн хэрэгжилт болон ёс зүйн тал дээр янз бүрийн хандлага урган гарч байгаа ч Япон улсад таргалалт хүн амйн ердөө гуравхан хувийг эзэлдэг нь хөгжингүй орнуудын дунд хамгийн бага үзүүлэлт юм.

3. Грек: Тоглох ч эрхгүй хямрал
Өнөөдөр бүх дэлхйин анхаарал Грек улс руу хандаад байгаа билээ. 2008 оны Дэлхийн эдийн засгийн хямралд мэдэгдэхүйц нэрвэгдсэн тус улс өнөөг хүртэл дахин хөл дээрээ босох гэж оролдсоор байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа билээ. Ажилгүйдэл хамгийн дээд түвшинд хүрч, өр зээл хуримтлагдсаар, Европын Холбоотой өдрөөс өдөрт харилцаа муудсаар байна.
Ажилгүйдэлд хөдөлмөрийн насны залуус илүүтэй өртөж, үүнтэй холбоотойгоор мөнгөгүйгээс болж шаналж суухгүйн тулд өөрсдийгөө хөгжөөх шинэ арга олсон нь компьютер тоглоом байв. Харин Засгийн газар үүний эсрэг хариу арга хэмжээ авч, компьютер тоглоомын тусламжтайгаар сэтгэлээ сэргээх гэсэн хүн бүрт гэнэтийн бэлэг бэлдсэн байна. Учир нь Засгийн газар “Playstation” тоглоомыг хориглов. Энэ хууль 2002 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор интернэт кафенуудад онлайн мөрийтэй тоглоомыг хянах зорилгоор ямар нэгэн электрон тоглоомуудыг хориглосон байна.

4. Их Британи: Уусан үедээ үхэрт ойртохыг хориглоно
Их Британичууд үхрийн талаар өвөрмөц үзэл баримтлалтай. Нэг талаас, үхэр нь амтат мах, сүүний эх үүсвэр. Харин нөгөө талаас үхэрнүүд нь ууж хөлчүүрхсэн өсвөр насныхны дунд түгсэн “үхэр тонгорох” хэмээх өвөрмөц сонирхолыг төрүүлэгч гэнэ. 1872 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хууль нь үхэртэй зүй бусаар харьцах үйлдлийг хязгаарлах зорилготой ажээ.
Хуулийн 12 бүлэгт мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үхэртэй “ажиллагаа явуулах”-ыг хориглоно хэмээн товч тодорхой заасан байдаг бөгөөд “ажиллагаа” гэдэг ойлголт нь чухам юуг хэлээд байгааг нарийн тусгаж өгөөгүй байдаг байна. Түүнчлэн тус бүлэгт, үхэртэй олон нийтийн газар эсвэл хурдны замын нутаг дэвсгэрт “ажиллагаа явуулахыг” хориглох тухай байдаг байна. Хэрэв энэ хуулийг зөрчвөл мөнгөн торгууль болон нэг сар торны цаана суух ял шийтгэл хүлээх ажээ.

5. Хонконг: Гэр бүлийн үнэт зүйлийн манаанд
Дэлхийн олон оронд араар тавилт, хууран мэхлэлтийн тохиолдолд ямар шийтгэл оногдуулах тал дээр тодорхой шийтгэл оногдуулах хуулийн заалт байдаггүй. Уурлаж бухимдан, цөхрөнгөө барьсан хууртагсад араар тавигчийг хувцсыг нь урах, нүүрийг нь маажих, алгадах, хийрхэх, Фэйсбүүкээр шившгийг нь дэлгэх гэх мэтээр өөр өөрийн аргаар өшөөгөө авч, сэтгэлээ тайтгаруулах аяддаг нь нууц биш.
Гэхдээ л энд аллагын талаар дурдагддаггүй шүү дээ. Харин та Хонконгод амьдардаг бол өөр хэрэг. Энд нөхрөө араар тавьсныг баримт нотолгоотойгоор гардаж чадсан эхнэрүүд амийг нь авах эрхтэй. Энэ хуулийн цорын ганц “зангилаа” нь гагцхүү аллагыг ямар нэгэн зэвсэг, багаж хэрэглэлгүйгээр нүцгэн гараараа үйлдэхэд оршино. Мөн хууртагдсан эхнэр нөхрийнхөө нууц амрагийг хөнөөх, эд хөрөнгийнх нь талыг авах эрхтэй юм байна.