“Ногоон бүс” киноны тухай бидний мэдэхгүй 27 баримт

Дэлхийд алдартай "Ногоон бүс" (Ногоон зурвас ч гэж орчуулагдсан байдаг) кино нь Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд бидний зүрх сэтгэлд Том Хэнкс, Майкл Кларк Дункан нарын дүрүүдээр хоногшиж үлдсэн билээ. Ингээд энэхүү киноны бидний мэдэхгүй сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
“Ногоон бүс” киноны тухай бидний мэдэхгүй 27 баримт


1. Шоронгийн бүх харгалзагчид нэгэн жигд дүрэмт хувцастай байдаг. Гэвч 1935 онд нэгдсэн журмаар ийм дүрэмт хувцас олгодоггүй байжээ. Түүхээс гажсан ийм шийдвэрийг кинонд яв цав уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд зохиолын багийнхан гаргасан байна.

2. Луизиана муж цахилгаан сандал ашиглан цаазлах ялыг 1941 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин киноны үйл явдал 1935 оны үеийг харуулдаг бөгөөд энэ үед цаазын ял авсан гэмт хэрэгтнүүдийг дүүжлэн хороодог байсан гэнэ.

3. Үнэндээ сайхан сэтгэлтэй, хүүхэд зантай өнгөт арьст ялтан Жон Коффигийн дүрийг бүтээсэн Майкл Кларк Дункан “Араатан” кинонд тоглосон жүжигчин Дэвид Морстой /Брутусын дүрд тоглосон/ биеийн өндрийн хувьд чацуу. Тэр ч байтугай “Ногоон зурвас” кинонд шоронгийн даргын дүрийг бүтээсэн, жүжигчин Жеймс Кромвеллаас бараг таван см намхан байжээ. Тиймээс түүнийг бусдаас том, үлэмж биетэй гэж харагдуулахын тулд тусгай камерын тоноглол ашиглаж, тохиромжтой өнцгөөс зураг авалтыг хийсэн байна.



4. Продюсерууд Жон Коффигийн дүрд тоглох жүжигчинг сонгож чадахгүй ихэд уджээ. Энэ үед Брюс Уиллис тэдэнд “Армагеддон” кинонд хамтран тоглосон жүжигчин Майкл Кларк Дунканыг санал болгосон гэдэг. 

5. Зураг авалтын талбай дээр Стивен Кинг орж ирэх бүрт жүжигчин Том Хэнкс сонголт зөв хийгджээ гэдгийг батлан харуулахын тулд улам сайн жүжиглэхийг хичээдэг байсан гэнэ. Нэгэн удаа Стивен Кинг Том Хэнкст Арканзас, Коннектикут, Флорида, Жоржия, Иллинойс, Кентукки, Небраска, Нью-Йорк, Охайо, Оклахома, Өмнөд   Каролина, Техас, Виржиния, Баруун Виржиния мужуудад “Old Sparky” хэмээн нэрлэдэг цахилгаан сандал дээр сууж үзэхийг санал болгож байжээ. Харин Том хорих ангийн сахилга батыг зөрчинө хэмээн хэлээд татгалзсан гэнэ.

6. Стивен Кинг уг киног өөрийн ажлын хамгийн итгэлтэй зохицол хэмээн үзсэн байдаг.

7. Зураг авалтын эхэнд Том Хэнксийг, хөгшин Пол Эжкомбын дүрд тоглуулахаар шийдсэн байжээ. Гэвч олон удаагийн хөгшин болгох нүүр хувиргалтын явцад тэр тохирохгүй, хэтэрхий залуу харагдсаар байсан гэнэ. Чухам үүний учир дээрх дүрд Дэббс Грирсийг урин тоглуулсан байна. Дашрамд өгүүлэхэд Дэббс Грирсын хувьд энэ дүр хамгийн сүүлчийн дүр байсан бөгөөд тэрээр дахин кинонд тоглоогүй юм.



8. Зохиолд 1932 онд болсон үйл явдлын талаар өгүүлдэг. Гэхдээ кинонд АНУ-д алдартай найруулагч Марк Сэндричийн хөгжимт инээдмийн кино болох “Цилиндр”-ийг ашиглахын тулд албаар 1935 он руу шилжүүлжээ. Энэ нь Фред Астер, Жинжер Рожерс нарын хамтын дөрөв дэх бүтээл бөгөөд чухам энэ кинонд л анх удаа “Cheek to cheek” дуу эгшиглэжээ.

9. Персигийн дүрийг бүтээсэн жүжигчин Даг Хатчинсонд хачин муухай чихарч дуугардаг гутал өмсгөж тоглуулжээ. Үүнийг хамтран тоглож байгаа жүжигчдийг энэ чимээгээр жинхнээсээ дургүйг нь хүргэх гэж албаар сонгосон гэдэг. Харин Даг үүнд маш сэтгэл хангалуун байсан бөгөөд кинон дээр ч түүний гутал хэр чихарч дуугарч байгааг сонсч болох билээ.

10. Стивен Кингийн бүтээлүүдээс энэ кино л Америкт борлуулалтаараа 100 сая долларыг давсан цор ганц бүтээл юм.

11. Стивен Кингийг киноны явцтай танилцахаар зураг авалтын талбай дээр ирэх үед бүрэн холболттой цахилгаан сандал дээр сууж үзэхийг санал болгосон гэнэ. Тэр ч сонирхолдоо хөтлөгдөн зөвшөөрсөн байна. Гэвч бүрэн холбосны дараа түүнд таагүй санагдсан тул хурдан унтраахыг хүсчээ.



12. Эхэндээ кинонд Пол “Get the fuck off my block” хэмээн Перси рүү хашгичдаг. Гэвч хожим өгүүлбэрийг өөрчилж “Get the hell off my block” болгосон ажээ.

13. Зохиолд Персийг 21 настайгаар дүрсэлжээ. Гэтэл Персигийн дүрийг бүтээх үедээ Даг Хатчинссон 39 настай байсан гэдэг. Тэрээр найруулагч Фрэнк Дарабонтад “30 дөнгөж гарч яваа” хэмээн худал хэлж, дүр авч дөнгөсөн байна. Хожим энэ нь “Солтоны тэнгис” кинонд арай ахимаг настай хүний дүр бүтээх болоход түүнд гай болсон гэнэ.

Тэр үед найруулагч түүнд арай ахимаг насны хүн хэрэгтэй гэсэн бөгөөд Дагийг жинхэнэ насыг нь заасан жолоочийн үнэмлэхээ гаргаж үзүүлэхэд ихэд гайхсан байна. Түүнээс гадна өмнөх киноны найруулагч “Солтоны тэнгис”-т продюсерээр ажиллаж байсан Фрэнк Дарабонт ч мэл гайхаж, хууртагдснаа тэгэхэд л ойлгожээ.



14. Анх Пол Эжкомбын дүрийг Жон Траволтед санал болгосон боловч тэрбээр төсөлд оролцохоос татгалзжээ.

15. “Ногоон бүс”-т Гарри Дин Стэнтон гэгч жүжигчин бас тоглосон байдаг. Сонирхолтой нь тус кинонд Гарри болон Дин нэртэй хоёр дүр байсан юм. Хөгжилтэй биш гэж үү?



16. Мелинда Мурс ялтан Жон Коффийг эргэж ирэх үедээ Гэгээн Христоферийн зүүлтийг өгдөг хэсэг байдаг. Католик шашинд Гэгээн Христофер нь аялагчдыг ивээгч бурхан юм. Гэхдээ Гэгээн Христофер ч Коффигийн адилаар тарчилж үхсэн нэгэн юм байна.

17. Киноны эхэнд Пол Эжкомб ногоон гэрэл туссан шалан дээгүүр явж байна хэмээн хар дарж зүүдлээд сэрдэг. Энэ нь үхэгсэд Ногоон зурвасыг дайрч өнгөрдөг гэсэн ёгт агуулгатай ажээ.

18. Пол, Брутус нар Жон Коффийг гадаа гаргахад тэрээр “Хараач, Кэтти байна, галт тэргэнцэрээр явж байна” хэмээн хэлдэг. Энэ нь Кассиопей одыг хэлсэн хэрэг байлаа.



19. Хөгшин Полын амьдардаг хөгшчүүлийн асрамжийн газар чанга яригчаар цуурайтдаг хөгжим бол “Хөхөөн үүрэн дээгүүрх нислэг” киноны ая юм. Тус кинонд уг аяыг сувилагч бүсгүй эмчилгээ хийж байх үедээ сонсч байдаг билээ.

20. Жон Коффигийн дүрийн нэрийг Стивен Кингийн таньдаг байсан коллежийн профессор Жон Коффигоос зээлджээ. Профессор Коффи Массачусетс мужийн Бостон хот дахь “Emerson College”-д түүхийн хичээл ордог байсан бөгөөд 2005 оны тавдугаар сард тэтгэвэрт гарчээ.

21. Их Британийн “Дөрөвдүгээр суваг” телевизийн хувилбараар “Ногоон бүс” кино бүх цаг үеийн хамгийн их нулимс асгаруулсан кино жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Нэгдүгээрт, Стивен Спилбергийн “Харь гарагийн хүн” бүтээл орсон байна.

22. Перси анх Ноён Жинглес хулганыг олж хараад түүнийг С амин дэмийн дутагдлаас үүсдэг цинг өвчинтэй зүйрлэсэн гэсэн сонирхолтой баримт байдаг. Гэхдээ энэ амьдралыг тэтгэгч чухал амин дэм хулганы бие организмд идэвхтэй нийлэгжиж байсан нь батлагджээ.

23. Эдуард Делакруагийн дүрийг бүтээсэн жүжигчин Майкл Жетер мөн “Хулганы ав” кинонд тоглосон. Тэрхүү кинонд хулгана, эсрэгээрээ бүхнийг устгах хорлон сүйтгэгчийн үүднээс дүрслэгддэг байна.

24. Стивен Кинг жүжигчдийн сонгон шалгаруулалт дээр эхнэр Табитагийнхаа хамтаар өөрийн биеэр ирж байжээ.

25. Майкл Кларк Дункан Том Хэнксийн хөлөн завсраас барьж байх ёстой зураг авалтын хэсэгт сэтгэл нь маш тавгүйтсэн байдаг. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн тул зураг авалт хийх боломжгүй байв. Том энэ үед зураг авалтын талбайгаас хэдэн минут гарч, дахиад л эхэлдэг байжээ. Дункан Томыг атгах тэр мөчид өмдөндөө хуванцар сав хийсэн байсан нь мэдрэгдсэн байна.

26. Пол Эжкомб өөрийн найздаа Ноён Жинглес нэртэй хулганаа үзүүлэх тэр агшинд багаар бодоход 64 настай байх ёстой байв. Энэ нь дэлхийн хамгийн өндөр насалсан хулганаас ес дахин өндөр үзүүлэлт байлаа.



27. Кинонд Арлен Биттербак, Эдвард Делакруа нарыг чухам ямар хэргийн улмаас цаазын ял авсан талаар нэг ч удаа дурдагдаагүй. Гэтэл зохиол дээрээ Делакруа бусдын эд хөрөнгө шатаасан, хүчирхийлэл үйлдсэн, хүний амь нас хөнөөсөн гэсэн үндэслэлээр ял заагдсан бол Биттербак нь ердөө гуталнаас болж хүний аминд хүрсэн байжээ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()