Монголчуудын тухай гадныхны бичсэн сонирхолтой 10 баримт

2015-07-22, 03:03
104,816

Гадныхан бидний өвөг дээдсийг дэлхийг эзэлж, морь унадаг гэж мэдэхээсээ илүүтэйгээр илүү соёлжсон, айдасгүй дайчид байсныг мэддэг билээ. Ингээд та бүхэндээ Монголчууд бидний талаар гадаад сайт дээр бичсэн 10 баримтыг орчуулан хүргэж байна.

Монголчуудын тухай гадныхны бичсэн сонирхолтой 10 баримт


10. Монгол эмэгтэйчүүд
Түүх бидэнд Монгол эрчүүд эрэлхэг дайчид байсан гэж харуулдаг. Харин эмэгтэйчүүд тийм ч их дурдагдадгүй билээ. Тэд ихэвчлэн эрчүүдийг дайнд явсны дараа эдийн засгийн эсвэл зарим нэг асуудлыг шийддэг байсан. Гэхдээ Монголчууд хэд хэдэн эмэгтэй удирдагчтай байсан ба хамгийн хүчирхэг нь Мандухай бөгөөд тэрээр задарч унасан эзэнт гүрнээ нэгтгэж арга ухаанаар олон ялалтыг авчирч байжээ.



9. Анхны шуудангийн систем
Монголчуудын харилцаа холбоо хамгийн хурдан нь байлаа. Тэд удирдагчдынхаа захиа даалгаврыг хүргэхийн тулд морин өртөөг ашигладаг байв. Энэ нь шуудангийн системийн эхлэл болж өгсөн юм. Харин Марко Поло бичихдээ “Өртөө хоорондох зай 24-64 км байдаг ба өртөө болгонд морьд болон жижиг суурин байдаг” гэсэн нь Монголчуудын түүхийн хуудсанд бичигдэн үлджээ.  



8. Байлдааны ур чадвар
Монгол жанжингууд бол маш гарамгай бөгөөд туршлагтай байснаараа алдартай. Агуу Александр, Ханнибал гэх мэт алдартай удирдагчид Монгол жанжингуудаас ололт амжилт, туршлагаараа ч бага юм. Монгол цэргүүд байлдааны тактикаараа хэний ч доор орохооргүй харваачид, морьтонгуудтай учраас тэр үеийг эзэгнэж байсан байна.



7. Торгоны зам
Монголчуудын бас нэг том ялалт бол Торгоны зам юм. Чингис хаан 6000 гаруй урт энэ замыг эзлэхээр шийдсэн ба тэр замд байгаа бүх Араб болон Турк тосгодыг устгасанаар 14-15-р зуунуудад Торгоны зам Монголчуудын эрхшээлд бүрэн орсон бөгөөд Монголчууд бараанаас татвар авдаг байсан нь тэднийг  улам хүчирхэгжүүлсэн юм.



6. Энх Тайван
13, 14-р зууны үед Монголчууд хөгжлийн дээд цэгтээ хүрч газар нутаг 15 сая км хүртлээ тэлснээр хүн ам 100 сая болтлоо өссөн байв. Хамгийн гол нь энэ өргөн уудам газар нутаг нэг удирдлаган доор явж, олон улсын худалдаа наймаа өргөжин тэлж хүн болгон жаргалтай байжээ. Ийнхүү Монголчууд дэлхийн түүхэн дэхь хамгийн энх тайван тогтсон гүрнийг байгуулсан байна.



5. Алтан Орд улс
Монголын эзэнт гүрний бас нэг агуу хаант улс бол Алтан Орд улс юм. Анх 1251 онд Чингис хааны ач хүү Бат Хаан үндэслэсэн ба чулуун байшин, шинэ соёл гээд тухайн үеийнхээ хүчирхэг улсуудын нэг байлаа. Одоо үед энэ гүрэн Орос, Украйн, Казахстан зэрэг орнууд болцгоожээ.



4. Зэвсэг
Нүүдэлчид төрөхөөсөө эхлээд морин дээр өсдөг учраас тэд мордийг гарамгай унаж чаддаг. Монголчуудын зэвсэг хүртэл мориндоо зохицсон байдаг ба сэлэм, чинжаал нь нумарсан нь морин дээр илүү тохирсон байдаг байна. Харин холын зайнд нум сум ашигладаг бөгөөд энэ нь маш олон төрөл төмөр хошуутай, холын зайнд зориулагдсан, чанга дуугардаг гээд олон янз байдаг ажээ. Жишээ нь чанга дуугардаг сум бол дайсныг айлгах зорилготой ба нөгөө талаар цэргүүддээ дохио өгдөг байсан юм.



3. Уян хатан чанар
Монголчууд эртнээс л олон шашин улс үндэстнийг эвтэй байлгахын тулд уян хатан чанарыг хадгалсаар ирсэн ба  бүх төрлийн шашин бурхдыг хүлээн зөвшөөрдөг байжээ.



2. Татарууд
Татарчууд Монголчууд руу дайрч, Чингис хааны аавыг хүртэл хордуулж алсан юм. Татарууд гэх үг нь Эртний Ром хэлээр тамаас ирсэн хүмүүс гэсэн утгатай үг бөгөөд одооны Орос, Казахстанд байдаг Турк хүмүүсийг татарууд гэж үздэг байна.



1. Сүбэдэй
Сүбэдэй бол гарамгай цэргийн жанжин ба Чингис хааны 4 нохдын нэг буюу үнэнч хүлэг баатруудын нэг байсан юм. Тэрбээр дайн тулаанд арга ухаан гаргаж олон ч тулаанд ялж байжээ. Чингис хаанд үнэнч зүтгэж нас нөгчсөний дараа хүү Өгөдэй хаанд  мөн адил үнэн ч зүтгэсэн байна. Тэд хамтдаа Европ руу чиглэж олон ч Европ иргэдийг армийг устгасан байна. Харин Өгөдэй хаан нас барсны дараа Гүюг хаан түүнийг тодорхой шалтгаанаар Хятад руу явуулсан бөгөөд Сүбэдэй тэнд 70 настайдаа өөд болсон ажээ.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()