Япончууд сексээс татгалзаж байна

2015-07-21, 00:00
60,521

Сүүлийн үед Япончууд “Жендэрийн тэгш бус байдал болон нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжил зэргээс  шалтгаалж” сексээс татгалзах  болсон байна. Тэд үүнийгээ “Ганц бие амьдралын хам шинж”  өвчин хэмээн нэрлэжээ.

Япончууд сексээс татгалзаж байна
 
Дээрх дүгнэлтийг “ Японы Гэр Бүл Төлөвлөлтийн Нийгэмлэг” ээс явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан хийсэн байна. Үүнд: 16-аас 49 насны 1134 хүний дунд хийсэн судалгаагаар тэдний 49.3 % нь өнгөрсөн сарын хугацаанд огт секс хийгээгүй гэжээ.

Үүний 48.3% нь эрчүүд бол, 50.1% нь эмэгтэйчүүд байсан бөгөөд ажлын ачааллаас  болж  маш их ядардаг учраас секс хийхийг хүсдэггүй, секс бол залхуутай зүйл гэж эмэгтэйчүүд үзсэн бол эрчүүдийн хувьд бэлгийн харьцаанд орох сонирхол багассан гэсэн байна.


 
Мөн 18-аас 34 насны эрчүүдийн 36%, эмэгтэйчүүдийн 39% нь огт бэлгийн харьцаанд орж байгаагүй гэсэн бол, 18-34 насны эрчүүдийн 61%, эмэгтэйчүүдийн 41% нь хэн нэгэнтэй үерхэж байгаагүй гэжээ. Харин эрчүүдийн 27%, эмэгтэйчүүдийн 23% нь романтик харилцаа үүсгэх сонирхолгүй гэж тус тус хариулсан байна.
 
Харин гэрлэсэн хосууд дунд судлагаа авахад эрчүүдийн 21%, эрчүүдийн 17% нь ажлын ачааллаас болж хоорондоо секс хийх сонирхолгүй болсон гэх хариу гарсан байна.
 


 
Өнөө цагт дэлхий дахинд  эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж буйн хэрээр эмэгтэй хүн харьцангуй бие даасан шинжтэй болж, бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг ч мөн өөрчлөгдсөөр байгаа билээ. 20 нас дөнгөж гарч буй эмэгтэйчүүдийн 25% нь хэнтэй ч гэрлэхгүй хэмээн шийдсэн бол, 40% нь хүүхэдтэй болохгүй гэж боддог гэжээ.
 
Эмэгтэй хүн гэрлэснийхээ дараа гэртээ сууж хань ижил, үр хүүхдээ асарч тойлох ёстой гэсэн Японы уламжлалт үзэл нь тэдний хувьд ихээхэн дарамт болдог байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улсын засгийн газар аавуудын  80 хүртэлх  хувийг эхчүүдийн нэгэн адил амаржсаны амралт аван гэртээ сууж хүүхдээ асрах боломжийг олгохоор зорьж байна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()