1. НурууТэгш гуалиг нуруутай эмэгтэйчүүд, том хөхтэй байхаас илүү эрчүүдийн анхаарлыг татдаг байна. Иймээс заавал хөхөө ил гаргалгүйгээр нуруу гаргасан цамц эсвэл даашинз өмсөж болно шүү дээ.
2. ҮсЗарим эрчүүд шаргал үстэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг бол, бусад нь бараан үстэйг илүүд үздэг. Гэтэл судалгаагаар ихэнхи эрчүүд өнгө хамааралгүйгээр дунд зэргийн урттай зөөлөн намирсан үсэнд дуртай гэжээ.
3. БэлхүүсИхэнхи эрчүүд туранхай гуалиг бэлхүүсэнд дуртай гэж ярьдаг ч, бодит байдал дээр биендээ тохирсон хэт туранхай биш эмэгтэйг илүү сонирхдог гэнэ.
4. ХөлЭрчүүд эмэгтэйчүүдийн урт хөл гэхээс илүү зөв хэлбэртэй, нарийхан байхад нь илүү дурладаг байна.
5. Зузаан уруулМэдээж том уруултай эмэгтэйчүүд хамгийн тачаангүйд тооцогддог. Гэхдээ уруулаа зузаан харагдуулахын тулд хэт тод өнгөөр будах нь зөвхөн уруул руу анхаарлыг хандуулж бусад хэсгийн тань сайхныг харах боломж олгохгүй л болов уу.
6. ӨгзөгСудалгаагаар эрчүүд биений бусад хэсгээс илүү зөв хэлбэртэй өгзөгт дуртай болох нь тогтоогджээ.
7. ХарцТаны нүд том эсвэл жижиг байх нь хамаагүй, харц ямар байх нь илүү эсрэг хүйстний тань анхаарлыг татдаг байна.
8. ХөхМэдээж эрчүүд том хөхөнд дуртай ч, судалгаагаар эрчүүд төрөлхийн жижиг хөхийг хиймэл хөхнөөс илүүд үзжээ.
Харин танд эмэгтэйчүүдийн биений аль хэсэг нь таалагддаг вэ?