Хамгийн сэргэлэн аав

2015-07-17, 02:25
28,480
Германы Венцель Элленридер хэмээх залуу өөрийн "Seat Ibiza" машинаа 16 настай жолоо барих эрхгүй хүүдээ бэлэглэсэн байна. Тиймээс тэрээр жолооны үнэмлэхгүйгээр хэрхэн машин жолоодож болох талаар шинэ санааг гаргажээ.
Хамгийн сэргэлэн аав


2013 оноос Германд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дээр шинэ өөрчлөлт гарсан бөгөөд А1 жолооны эрхтэй хүмүүс мотоциклаас гадна 20 морины хүчин чадалтай гурван дугуйтыг унаж болох гэнэ.



Энэ хуулийг ашиглан Венцель Элленридер өөрийн санааг гаргажээ.



Хойд дугуйны хоорондын зай ойрхон байвал нэг дугуй хэмээн тооцогддог байна. Ингээд тэрээр машины хойд талын хоёр дугуйг ойртуулснаар түүний хүүдээ бэлэглэсэн машин гурван дугуйт болж цахилгааны тусламжтайгаар хурдыг нь сааруулж болох гэнэ.



Шинэхэн хүлэг "Ellenator" хэмээх нэртэй болсон бөгөөд цагт 90 км хурдтай, 300 кг ачааг зөөх чадалтай ажээ. Мөн 100 км-т 5,5 литр бензин иддэг байна.



Одоо Элленридерийн фирмийнхэн "Volkswagen Polo", "Seat Ibiza" болон "Škoda Fabia" машинуудыг гурван дугуйт болгож байгаа гэнэ.



Өөрчлөлтийг хийхэд 4500 евро зарцуулагдах бөгөөд бэлэн болсон "Ellenator"-ууд 10.490 еврогийн үнэтэй юм байна. Мөн 5 жилийн баталгаат хугацаатай зарагдаж байгаа ажээ.




















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()