Таргалуулдаггүй хоол хэрхэн хийх вэ?

2015-07-20, 21:11
27,293

Эрүүл сайхан амьдрахыг хүн бүр л хүсдэг болов уу. Тэгвэл бид та бүхэндээ гэрийн эзэгтэй нарт зориулсан хоолыг хэрхэн хурдан хялбар аргаар хийх зөвлөгөөг хүргэж байна. Гэртээ туршаад үзээрэй.

Таргалуулдаггүй хоол хэрхэн хийх вэ?


1. Тос шүршигч
Томоохон супермаркетуудаар худалдаалагдах шүршигчинд точ хийснээр хоолны тосоо тохируулахад хялбар байх болно. Одооноос тос ихдэх, багадах асуудал байхгүй боллоо гэсэн үг.



2. Тос биш шөлөн дээр хуурга хийгээрэй
Илүү эрүүл хооллохыг хүсвэл хэдэн халбага шөлийг (ус ч болно) хуурган дээрээ хийхэд л хангалттай.



3. Майонезний оронд йогурт ашиглаарай
Дэлгүүрийн майонезний талаар мартах хэрэгтэй. Харин түүний оронд өөрсдөө хийх эсвэл цэвэр йогурт ашиглах нь эрүүл мэндэд тустай төдийгүй таныг таргалуулахгүй.



4. Хүнсний ногоог жигнэж хэрэглэх
Хэрвээ та зөв хооллолтыг дэмжихээр шийдсэн бол шарсан хуурсан зүйлийн талаар мартах хэрэгтэй. Харин үүний оронд ууранд жигнэх эсвэл шарах шүүгээнд хийгээрэй.



5. Өөрөө махаа татаарай
Дэлгүүрт худалдаалагдаж буй татсан мах нь өөх ихтэй эсвэл хуучирсан байдаг. Тиймээс шинэ мах худалдан авч өөрийн гараа махаа татвал эрүүл мэндэд төдийгүй мөнгөнд ч хэмнэлттэй.



6. Цагаан талхны оронд...
Котлет хийхдээ ихэнхидээ талх хийдэг. Тэгвэл үүний оронд илчлэг багатай барьцалдуулах нэгэн зүйл нь өндөг болон үрсэн хулуу байдаг байна.



7. Бүрмэл хийхийн тулд
Гурил болон сухараар бүрмэл хийх аргыг хүн бүр мэддэг. Тэгвэл самар, овъёос зэргийг мөн ашиглаад үзээрэй.



8. Давсны хэрэглээгээ багасгаарай
Давсны хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй. Учир нь давс биеийн бодисын солилцоог удаашруулж олон төрлийн өвчний эх үүсвэр болдог. Тиймээс шууд давс хэрэглэхээ болих биш бага багаар багасгаснаар таны амтлах мэдрэмжинд мэдэгдэхгүйгээр эрүүл мэндийг тань хамгаалах болно шүү.
 


9. Аягандаа давсаа хийх
Буцлаагүй давс нь хүний биед илүү сайн нөлөөтэй байдаг хэмээн эрдэмтэд нотолсон учир хоол идэхдээ давсаа шууд аягандаа хийж байгаарай.



10. Энгийн давсыг жамц давсаар солих
Энгийн давс нь хүний биед төдийлөн сайн нөлөөлөхгүй. Харин үүний оронд жамц давсыг хэрэглэх эрүүл мэндэд тустай ажээ.



11. Буцлаж буй усанд ногоогоо чанах
Хэрвээ та хүнсний ногоо чанахаар шийдсэн бол буцлаж буй усанд хийгээрэй.



12. Хүсний ногоог жигнэж хэрэглэх
Жигнэсэн хүнсний ногоо нь илүү тэжээллэг, бас тустай байдаг учир ногоогоо жигнэж идээрэй.



13. Шөл хөлдөөх
Шөлөө мөсний хөлдөөгчинд эсвэл өөр саванд хийж хөлдөөх нь дараа дараагийн хэрэглээнд хэрэг болох бөгөөд хоолны амтыг илүү сайхан болгох болно.



14. Амтлагчийн талаар мартаж болохгүй
Байгалийн гаралтай амтлагчийг бүх төрлийн хоолонд хийх нь таны эрүүл мэндэд тустай.



15. Самар идэх
Ногоотой болон махтай хоолонд нунтаг самар нэмж болно. Самар нь Омега3-аар баялаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй таргалуулдаггүй юм байна.



16. Тослоггүй бяслаг
Ногооны салатыг илүү тэжээллэг болгохын тулд тослоггүй бяслаг нэмэх хэрэгтэй.



17. Хоолондоо ургамал хийгээрэй
Ногоон ургамал нь амин дэмийн эх үүсвэр байдаг. Тиймээс жижиг хэрчсэн ногоон ургамалыг хоолондоо байнга хэрэглэж байгаарай.



18. Буудайн гурилыг бусад төрлийн гурилтай холих
Буудайн гурилны оронд овъёосны гурил, будааны гурил гэх мэт бусад төрлийн гурилыг хэрэглээрэй. Таны хийж буй жигнэмэг амттай бас тэжээллэг болох болно.



19. Бүхэл үрийн гурил хэрэглэх
Бүхэл үрийн гурил нь улаан буудайн гурилаас илүү тэжээллэг учир ямар нэгэн зүйл хийхдээ бүхэл үрийн гурил ашиглаарай.



20. Маслыг жимсний нухашаар солих
Алим эсвэл хулууны нухашийг маслоны оронд хэрэглэх нь  илүү тохиромжтой.



21. Элсэн чихрийн хэрэглээг багасгах
Элсэн чихэр гэдэг төгс галбир болон эрүүл мэндийн хорт дайсан билээ. Тиймээс элсэн чихрийн хэрэглээгээ багасгаж хатаасан жимс болон элсэн чихэр орлуулагчийг хэрэглээрэй.



22. Цөцгийн тосны оронд ургамлын тос ашиглах
Ургамалын тос нь цөцгийн тосноос тослог багатай байдаг учир таргалмааргүй байвал цөцгийн тосноос татгалзаарай.



23. Хар шоколад идэх
70% какао шоколад нь тархины болон зүрхний үйл ажиллагааг сайжруулж, дархлаа тогтоож өгдөг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()