Дэлхийд алдартай коктейлуудыг хэрхэн хийдэг вэ?

2015-07-16, 21:00
7,598
Коктейль нь маш олон төрлийн амт болон өнгө үзэмжээрээ алдартай ундааны төрөл билээ. Ингээд бид та бүхэндээ дэлхийд алдартай 20 коктейлийг хэрхэн хийх хялбар аргуудыг хүргэж байна. Та туршаад үзээрэй.
Дэлхийд алдартай коктейлуудыг хэрхэн хийдэг вэ?

1. “Caesar” нь архи, дунгийн шүүс, халуун соус, цоохор майлз, лайм жимсээр хийдэг Канадчуудын хамгийн дуртай коктейль юм.



2. Куб улсын нэрийн коктейль бол мэдээж 16-р зуунаас эхлэлтэй  “Моjito” билээ. Орц: элсэн чихэр, ром дарс, гаа зэрэг багтана.



3. “Pina Colados” нэртэй энэхүү чихэрлэг коктейлийн найрлагад ром дарс, кокосны крем болон ханборгоцойн шүүс ордог байна.



4. Бразилчуудын үндэсний ундаа болох лайм жимс, чихэр болон чихрийн нишингэний ликёр зэргээр бэлтгэгддэг “Caipirinha” коктейль.



5. Италийн Венец хот дахь нэгэн уушийн газраар зочилъё. Энд та цагаан тоорын нухашийг “Рrosecco” дарстай хольж  хийдэг Bellini-гээр дайлуулах болно.



6. Дараагийн ундаа бол 1800-аад оноос эхтэй Английн “Pimm’s No.1” гэх энэхүү коктейль нь олон төрөл байдаг ба гол найрлагад жин архи, гүзээлзгэнэ, өргөст хэмх, цитрус болон нимбэгний ундаа зэрэг багтана.



7. Раффлес зочид буудлын нэрийн коктейль болох “Singapore Sling”-ээс та жин архи, интоор, “Benedectine” , "Cointraeu" зэрэг ликёрууд,  лайм, анар мөн ханборгоцойн амтыг тус тус мэдрэх болно.



8. "Dark ‘n’ Stormy’" бол Бермудын үндэсний ундаа юм. Үүнийг Gosling дарс болон гаатай шар айргаар хийдэг байна.



9. Цагаан архи болон кофений ликёр болох "Black Russian"-ийг танилцуулж байна.



10.  Францын сонгодог коктейль “Kir Royale”, оргилуун дарс болон үхрийн нүдний ликёр хоёрийн төгс зохицол юм.



11. Нэг халбага өндөгний цагаан, нимбэгний шүүс, энгийн сироп хамтдаа "Pisco sour" хэмээх гайхалтай коктейлийг бий болгожээ.



12.  Текила гэхээр маргарита санаанд орж байна уу? Доорх коктейль бэрсүүт жүржний хийжүүлсэн ус, чихэр  болон нимбэгний шүүсний нийлэмж юм.



13. 90% ийн архины агууламжтай Турк коктейль "Raki"-г арслангийн сүүг санагдуулам гэх нь ч бий. Орцний хувьд гоньдны үр, усан үзэм зэрэг ордог байна.



14. Сэрүүцүүлэх шидтэй “Sangria”-г та Испанид амсаж болно. Голдуу цагаан юмуу улаан дарсаар хийгддэг энэ коктейлийг жүрж, алим болон гүзээлзгэнээр чимэглэдэг ажээ.



15. Чихэрлэг болон хурц амтны аль альнийг нь өөртөө өгуулсан “Tej” нэртэй коктейль нь Этиопоос гаралтай бөгөөд ус, зөгийн бал болон Этиопд ургадаг бутлаг ургамлын навч зэргийг хольж бэлддэг байна.



16. “El Macua”  гэдэг шувууны нэрээр нэрлэгдсэн энэ коктейль нь Никарагуагийн брэнд бүтээгдэхүүн юм. Ром дарс, сироп болон нимбэг, гуава жимсний шүүсийг хольсноор илүү чихэрлэг амттай болдог байна.



17. Тайландын нэрийн коктейль болох  “Siam Sunray” бол харьцангуй шинэ бүтээгдэхүүн юм. Энэхүү ундааг архи, кокосны ликёр, сироп, симпогон, лайм жимсний шүүс болон навч, хийжүүлсэн ус , Тайланд халуун чинжүүг нийлүүлж хийдэг байна.



18. Германы Гамбург хотоос гаралтай “Gin Basil Smash” коктейльд базиликийн навч, нимбэгтэй энгийн сироп мөн зөөлөн амт оруулахын тулд  жин архийг нэмдэг байна.



19. Эквадорчуудын Христийг мэндэлсний баярын үеэр уух дуртай ундааны нэг бол “Canelazo” юм. Үүнд синнамон, бор элсэн чихэр, ус, ром дарс зэргийг хольсноор уруул чимчигнүүлэм амтыг гаргаж авдаг ажээ.



20. Дараагийн танилцуулах коктейль  нь Карибийн тэнгийсийн Аруба арлын алдарт  коктейль  “Aruba Ariba” юм.
Орц:  Зуун настын шүүс, архи, жин, ром дарс, жүрж, цангис, ханборгоцой болон анарын шүүс.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()