HUNNU MUSIC FESTIVAL-д ирэх 10 шалтгаан

2015-07-11, 15:25
3,402
Олон Улсын орчин үеийн хөгжмийн наадам Hunnu Music Festival  7-р сарын 14нд Цонжин Болдогийн Чингис Хааны Морьт  хөшөөт цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Ингээд зуны амралтын өдрүүдэд өрнөх энэхүү наадамд ирэхгүй байхын аргагүй 10 шалтгааныг танд хүргэе.
HUNNU MUSIC FESTIVAL-д ирэх 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


     -Лос Анжелес хотоос дэлхийн электроник хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй, Indie Electronic/R&B/Dance хөгжмийг өөрийн өвөрмөц хувилбарт оруулдгаараа алдартай DJ, продюсер TOKiMONSTA өөрийн сэтүүдээ амьдаар тоглох учир энэ бол алдаж боломгүй ховорхон боломж юм.  Мөн дэлхийд 6-т бичигддэг Сөүлийн алдарт Octagon клүбийн DJ Benjamin Kim болон Yann Cavaille нарын хөгжим наадмыг давалгаалуулах болно.

      -Нийт 18 цагийн турш үргэлжлэх наадамд бүжиглэх, доргих дуртай залуусынхаа стресс ядаргааг тайлж, шар усыг нь тараахаар  бүтэн 5 цагийн турш electronic dance хөгжим явна.  

      -Цэвэр цэнгэг агаарт амрангаа дэлхийн шилдгүүдийг хөгжмийг сонсож, амарсан шиг амарч, зугаалсан шиг зугаалах боломж зөвхөн Hunnu Music Festival дээр л байна.

      -Монголын #1 бүжгийн хамтлаг, мөн сүүлийн үеийн хит дуунуудаараа нэрд гараад байгаа шилдэг хамтлаг, дуучдын бишрэм тоглолтыг эндээс сонсоно, үзнэ, мэдэрнэ.

      -Зөвхөн хөгжим сонсож, бүжиглэхээс гадна хуурай газрын дарвуулт онгоц, уулын UVT машин жолоодох зэрэг зугаатай үйл ажиллагаанууд өдрийн турш явагдана. Мөн Michel&Amazonka, Anarerdene Jewelry, New Art Gallery, Luci Mongolia оролцсон Брэнд  Маркет худалдаанаас  орчин үеийн дурсгалтай, загварлаг, чамин зүйлс худалдаж авах боломжтой.

      -Энэ бүх зүйлсийг багтаасан наадмын тасалбар байж болох хамгийн хямд үнээр зарагдаж байгаа гэдгийг санаарай. Дэлхийн хаана ч TOKiMONSTA тэргүүтний тоглолтыг 30 мянган төгрөгөөр үзэхгүй гэдгийг бид бардам хэлнэ.

      -Instameet Ulaanbaatar, Mongolian Fashion Killas, The Cafune, Smooth Operator зэрэг их хотын хамгийн загварлаг, хөгжимлөг, спортлог ер нь бүх талаараа манлайлагч залуус манай наадамд цугларна.

      -Hunnu Music Festival-д ирсэн хэн бүхэн хоол болон уух зүйлсээ хэвтэнчинд хэмнэлттэй үнээр худалдан авч болохыг урьдчилан сануулья. Мөн VIP  хэсэгт Монголын хамгийн шилдэг коктейль бартендерүүд ажиллах болно.

      -VIP тасалбар авсан хүн бүр 7-р сарын 15-нд Сorporate зочид буудалд болох After Party-нд оролцох эрхтэй бөгөөд тэнд бас олон олон surprise таныг хүлээж байгаа.

      -Ингээд эцэст нь хэлэхэд манай наадмын хамгийн чухал зүйл бол ХӨГЖИМ. Хөгжим  тэр дундаа электроник хөгжмийн бүхий л урсгалыг дотор нь орж таашаан сонсдог хэн бүхнийг Hunnu Music Festival урьж байна.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.