Японы далайд живсэн Хубилай хааны усан онгоц олджээ

13-р зуунд Хубилай хаан Японыг эзлүүлэхээр 2 том усан цэргийн флот буюу 140.000 цэрэг бүхий 4000 гаруй хөлөг онгоцыг илгээж байжээ. Харамсалтай нь эдгээр оролдлогууд “Тyphoon” хар салхины улмаас бүтэлгүйтэж сүйрсэн байна. Гэтэл энэ олон зуун жилийн дараа хэрхэн сүйрсэн онгоцнууд олдсон талаар сонирхолтой мэдээллийг хүргэе
Японы далайд живсэн Хубилай хааны усан онгоц олджээ


Судлаачид  2011 онд Японы Такашима арлын эргээс 200 зуун метрийн зайд,  далайн түвшнээс  доош 20 метрийн гүнд, 12 метрийн урттай сүйрсэн хөлөг онгоцыг олж илрүүлжээ. Уг хөлөг нь 1274-1281 оны хоорондох Монголын Эзэнт Гүрний байлдан дагууллын үетэй холбоотой болохыг тогтоосон байна.


Японы Рюкюгийн их сургуулийн (University of  Ryukyus) архелогийн шинжлэх ухааны профессор Ёшифуми Икеда (Yoshifumi Ikida)-ийн хэлж буйгаар энэхүү хөлөг онгоцны тусламжтайгаар дараа дараагийн судалгааг илүү хялбар хийж болох боломжтой болсон гэжээ.



Тус хөлөг онгоцны эргэн тойрноос Хятад шаазангийн хэлтэрхийнүүд ч олдсон байна. Судлаачид хөлөг онгоцыг далайн язмагаас гаргаж дээш нь өргөхөөр оролдож байгаа гэнэ. Хубилай хаан өөрийн өвөг эцэг Чингис хааны эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж Зүүн өмнөд Азийг эзлэн, Вьетнамаас Төв Ази буюу Төвд хүртэл бүхэл бүтэн эх газрыг байлдан дагуулж улс орноо өргөжүүлж чадсан агуу удирдагч билээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()