Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Кевин Бэлот (Kevin Belot)
Филиппинд төрсөн Кевин хүүхэд байхаасаа л гоо сайхны хатан хаан болохыг мөрөөдсөөр иржээ. Дүрэм ёсоор бол эрчүүдийг иймэрхүү тэмцээнд оруулдаггүй болов ч Кевины ялалтанд хүрэх гэсэн тэмүүллийг зогсоож чадаагүй юм. Ийнхүү тэрээр гадаад төрхөө өөрчлөн Тайландад зохион байгуулагдсан трансжендеруудын дундах гоо бүсгүйн тэмцээнд оролцож чаджээ. Тэр тэмцээнд зүгээр ч нэг амжилт гаргасан бус бүр тэргүүн байрыг эзлэсэн тэрээр их хэмжээний мөнгө, гар утас, Тайландын нийслэл дэх хамгийн үнэтэй орон сууцанд үнэ төлбөргүй амьдрах эрхээр шагнуулсан байна.
2. Клаудиа Чарриез (Claudia Charriez)
Клаудиягийн зургийг харсан хэн ч түүнийг өмнө нь эр хүн байсан гэдэгт итгэхэд бэрх ажээ. Олон удаагийн гоо сайхны хагалгаа түүнд удаан хүлээсэн, хүссэн дүр төрхийг нь өгч чадсан юм. Өдгөө том хөхтэй шаргал үст бүсгүй болсон тэрбээр загварын ертөнцийн оргилд гарч чадсан бөгөөд хаана л телевизийн томоохон хэмжээний шоу болно урилгаар оролцож байдаг эрэлтэй загвар өмсөгч болжээ.
3. Лаверн Кокс (Laverne Cox)
Лаверн амжилттай яваа загвар өмсөгч төдийгүй жүжигчин, өмгөөлөгч, телевизийн продюсер бүсгүй юм. Тэрээр ангийнхааа хөвгүүдэд татагдаж байгаагаа мэдэрсэн үеэс буюу 11 настай балчир хүү байхаасаа л хүйсээ солиулах талаараа бодож эхэлсэн хэмээн ярьдаг байна. “Time” сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Кокс бүсгүй 2015 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорсон байна. Энэ бол тус сэтгүүлийн нүүр хуудсанд трансжендер хүн заларсан анхны тохиолдол байсан юм.
4. Камила Асанка (Kamila Asanka)
Шри-Ланкаас гаралтай транссексуал загвар өмсөгч тэрбээр “Miss International Queen” оролцсоныхоо дараа дэлхийн хэмжээний од болсон юм. Камила төгс сайхан бие галбирынхаа хүчээр тэмцээний эцсийн шатанд тунаж үлдэж тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн билээ. Төрөлх эх орондоо түүний нэр хүнд асар өссөн бөгөөд хаана ямар л шинэ бараа бүтээгдэхүүн гарна, түүний зургаар нүүр тахалдаг болсныг алхам тутамд харж болохоор гэнэ.
5. Сирапассорн Аттаякорн (Sirapassorn Attayakorn)
Транссексуал Сирапассорн дуудахад хэцүү нэртэйгээ адилхан хүндхэн хувь заяатай нэгэн. Аттаякорн сэтгүүлчдэд амьдралаа дэлгэхдээ тэрээр загвар өмсөгчийн карьерт амжилт олоход замд нь багагүй саад бэрхшээл, сорилт учирсан талаар дурдсан юм. Тэр ч байтугай хүйсээ солиулсны дараа ч халдлага, үзэн ядагчдын зүгээс хийх доог тохуутай тулгарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч, одоо тэрээр Азийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болж чадсан байна.
6. Харису
Харису – Өмнөд Солонгосын нэрт поп дуучин, загвар өмсөгч, жүжигчин бүсгүй. Тэр улсдаа хамгийн анхны хүйсээ солиулахаар зориг шулуудсан алдартан төдийгүй ийм төрлийн хагалгаа хийлгэхээр хуулиар хүлээн зөвшөөрүүлж чадсан хоёр дахь хүн юм. Эцэг эхээс хайрласан Ли Кюнг-Ип нэрийг Харису болгон өөрчлөхөд хүргэсэн тэрбээр хүүхэд байхаасаа л хүүхэлдэйгээр тоглож, өөрийгөө бусдаас өөр гэдгийг илэрхийлдэг нэгэн байв.
2002 онд Харису Солонгосын шүүхэд хандан хүйс солиулах мэс засалд орох зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан байна. тэр энэ үед хэдийн нэр алдарт хүрсэн дуучин болсон байсан тул эрх бүхий байгууллагын зүгээс ч асуудалд эергээр хандаж, Харису эмэгтэй хүн болон хувирчээ. “Миний хувьд хамгийн аймшигтай нь бичиг баримт бүрдүүлэх байсан. Би мэс засалд ороогүй байх үедээ паспорт, виз, банкны карт авч чаддагүй байлаа” хэмээн Харису дурссан байдаг.
2002 онд Харису Солонгосын шүүхэд хандан хүйс солиулах мэс засалд орох зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргасан байна. тэр энэ үед хэдийн нэр алдарт хүрсэн дуучин болсон байсан тул эрх бүхий байгууллагын зүгээс ч асуудалд эергээр хандаж, Харису эмэгтэй хүн болон хувирчээ. “Миний хувьд хамгийн аймшигтай нь бичиг баримт бүрдүүлэх байсан. Би мэс засалд ороогүй байх үедээ паспорт, виз, банкны карт авч чаддагүй байлаа” хэмээн Харису дурссан байдаг.
7. Карина Минаева (Karina Minaeva)
Карина Минаева “Украины супер модель” нэвтрүүлгийн эхний дугаарт оролцсоны ачаар нэрд гарчээ. Тэр тэргүүн байранд ороогүй ч олон ашигтай, ахиж дэвших боломжтой гэрээнд гарын үсэг зурсан байна. Карина амьдралдаа мөрөөдөж байсан бүхий л зүйлдээ хүрч, Польш найруулагчийн бүтээлд жүжигчний хувиар тоглож, дүрээ мөнхөлж амжсан бүсгүй билээ.
8. Флоренсия де ла Ви (Florencia de la Vie)
Карлос Тринидад бол Флоренсиягийн өнгөрсөн үе. Өөрөөр хэлбэл эр хүн байх үеийнх нь нэр юм. Аргентины загвар өмсөгч тэрбээр хэд хэдэн савангийн дуурьт хорон санаат эмэгтэйн дүр бүтээснээрээ төрөлх эр орондоо алдар нэрийг олж авсан нэгэн. Дараа нь Флоренсия загварын ертөнцөд өөрийгөө сорьж, өдгөө өндөр ашиг орлоготой, эрэлттэй трансжендер загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтах болжээ.
Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээллийг сонирхоорой.