Хонины хавиргыг хэрхэн шарах вэ?

2015-07-02, 00:51
149,956

Хүн бүр л хонины шарсан хавирга идэх дуртай хэдий ч, ямар жороор амттай шарахаа тэр бүр мэддэггүй. Ямар ч баярын үед таны ширээний амттай хоолны нэг болдог хонины хавиргыг хэрхэн шарах тухай зөвлөгөөг хүргэж байна.

Хонины хавиргыг хэрхэн шарах вэ?


1. Хавиргаа 7-8 см-ийн урттай хуваана. Үүнээс жижигхэн байж ч болно.



2. Илүү өөхийг авч хавиргаа нэг бүрчлэн хуваагаарай.



3. Хавирга шарахдаа 1.5 кг хавирганд 200 гр сүүл орохоор сүүлээ 1х1 см хэмжээтэй хэрчинэ.



4. Хонины сүүлээ шарна. Хэт их гал дээр шарж болохгүй шүү.



5. Ингээд тосыг нь үлдээж өөхөө гаргаж аваарай.



6. Сүүлний тосоо сайн гэгч нь халаах хэрэгтэй.



7. Хавиргаа хийгээд сайн хутгаарай.





8. Ингээд 15 минутын дараа хавирга шарагдаж эхэлмэгц өөрийн хүссэн амтлагчаа хийж болно.



9. Хавиргаа шаржигнасан болтол нь 20 минут орчим шарах хэрэгтэй бөгөөд шарах явцдаа байнга хутгаарай.



10. Сонгино нь энэ хоолыг хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. 1.5 кг маханд 6-7 см-ийн 4 ширхэг сонгино хэрэгтэй. Ингээд сонгиноо саран хэлбэртэй хэрчих бөгөөд ойролцоогоор 4-5 мм-ийн зузаантай байвал тун сайн.



11. Сонгиноо хавирган дээрээ жигд тарааж өгнө. Бага зэргийн халуун перец хийгээд дээрээс нь 2 цайны халбага давс хийгээрэй. Мөн өөрийн хүссэн амтлагчаас бага зэрэг хийж өгч болно шүү. 



12. Ингээд үлдсэн сонгиноо хийнэ.


 
13. Тагаа таглаад галаа хамгийн бага дээр нь тавиарай.



14. Хоолоо 40 минут орчим болгож перецээ гаргаж авна.



15. Бүх зүйлээ хутгаад дахин 10 мин орчим болгох хэрэгтэй.



16. Сонгиноос их хэмжээний шүүс гаргах учир галаа хамгийн их дээр нь тавьж ширгээгээд 30 секунд тутам хутгаарай. 



20 минутын дараа



Харин одоо 30 минутын дараа сонгино байхгүй болох бөгөөд сонгины шүүс нь махан дээр сүмс мэт үлдсэн байх болно. Амттай харагдаж байна уу?



Сайхан хооллоорой.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()