Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Солонгос гаралтай тэрбээр Америкийн Лос Анжелес хотын баруун өмнөд
хэсэгт төрж, өссөн. Жинхэнэ нэр нь Женнифер Ли. Түүнийг багад ойр орчим
нь бүхэлдээ “Blink 182”, “Green day” тэргүүт альтернатив рок хөгжмөөр
амьсгалдаг байсан гэдэг. Эсвэл мэдээж поп. Энэ нөхцөлд хип хоп, электрод
дурлаж эхэлсэн охин өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэг байсан нь илэрхий.

Харин Сөүл дэх найзуудын нь хүүхдүүд миний фэн гэдгийг мэдээд арай өөрөөр хүлээж авах болсон шүү” хэмээн Токимонста ярьжээ. Солонгос хэлээр “Токи” гэдэг нь туулай гэсэн үг. Харин “Монста” нь англи хэлний мангас хэмээх үгийг төлөөлж буй. Уран бүтээл нь ч түүний хувьд эсрэг, тэсрэгийн нэгдэл. “Түрэмгий хэрнээ зөөлөн, бөмбөрийн хүчтэй хэмнэлүүд ба сул зөөлөн аялгуу”.

Тэгвэл электро хөгжмийн хамгийн чухал уран бүтээлчдийн нэг Токимонста
ирэх сарын 14-нд Цонжин болдогт Чингис хааны морьт хөшөөт цогцолборт
бүтээлээ толилуулах гэж байна. Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа зохион
байгуулагдаж буй “Хүннү” хөгжмийн наадмын хүрээнд манай улсад урилгаар
тоглох юм. Орчин үеийн хөгжмөөр дамжуулан аялал жуулчлалыг Монголд
хөгжүүлэх зорилготой эл наадамд өнгөрсөн жил Дэлхийн шилдэг 100 ди-жей
жагсаалтад багтсан ди-жей Деррик Энтони, Бенжамин Ким, Макс Грахам нар
урилгаар оролцож байв.

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HunnuMusicFestival/

Энэ жилийн наадамд Токимонстагаас гадна ди-жей
Яанн Каве Cavaille, Бенжамин Ким, Монголоос реппер Цэцэ, Дандий, Lil
Thug E болон Mrs.M, Punk and Rap, Aim4R Production, Монголын флашмоб
бүжгийн нэгдсэн холбоо тэргүүт орчин үеийн залуусын таашаан сонсдог
хамтлаг, уран бүтээлч бүтээлээсээ толилууах юм. “Хүннү” хөгжмийн наадмын
талбайд спорт дугуйчдын үзүүлбэр, элсний воллейбол, хуурай газрын
дарвуулт завьны уралдаан, UVT машины туршилтын жолоодлого зэрэг амралт
чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаа ч болохыг онцлууштай.
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HunnuMusicFestival/
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Б.Эгшиглэн
Б.Эгшиглэн
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.