1. Марио Манзукич (Atletico Madrid - Juventus)
Хорватын довтлогчийг хэд хэдэн багууд сонирхож байсан ч эцсийн дүнд Италийн аваргууд 13,6 сая паундаар өөрийн болгосон байна. Вольфсбург, Бавариа Мюнхен, Атлетико Мадрид зэрэг томчуудын эгнээнд тоглож байсан түүний хувьд одоо цагийн шилдэг довтлогчдийн нэгээр яахын аргагүй нэрлэгддэг нэгэн билээ. Энэ зун багаа орхих талаар яригдаж байгаа Тевез болон Ллоренте нарыг орлож гараанд гарах нь ойлгомжтой биз ээ.
2. Мемфис Депай (PSV - Manchester United)
2014 онд Бразил улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзаж, өөрийгөө нээж харуулж чадсан цөөн хэдэн залуусын нэг болох Мемфис Депай "Улаан чөтгөрүүд"-ийн эгнээнд нэгдсэн. Түүнийг 22.3 сая паундаар өөрсдийн болгосон байна. Өнгөрсөн жил "PSV" голландынхаа лигт түрүүлэхэд түүний ач гавъяа асар их байсан бөгөөд энэхүү сайн тоглолт нь түүнийг дараагийн түвшинд гарч тоглох цаг болсныг илтгэж байсан.
3. Роберто Фирмино (Hoffenheim - Liverpool)
Бразил найруулагчийн араас хэд хэд багууд өрсөлдөж байсан ч эцсийн дүнд "Хотон шувуунууд" 29 сая паундаар өөрсдийн болголоо. Филиппе Коутиньо болон Роберто Фирмино нарын бразил хослол Английн Премиер Лиг-ийг чимэх нь гарцаагүй биз ээ. Брендэн Рожерс энэ зун нэлээн хэдэн наймаа хийснээс хамгийн сайн наймаа нь уг наймааг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
4. Сами Хедира (Real Madrid - Juventus)
Дэлхийн аварга Хедира өнгөрсөн улирлаас эхлээд багаа солих талаар яригдаж эхэлсэн бөгөөд тэрхүү хүсэл нь энэ жил биеллээ оллоо. Италийн аваргууд энэ жил хашир туршлагатай Андреа Пирло болон Чили тоглогч Артуро Видал нараа өөр баг руу үдэх нь тодорхой болоод байгаа билээ. Хедирагийн хувьд “Хөгшин Хатагтай” нарын төвийн шугамын гол хөдөлгөх хүч байх нь ойлгомжтой. Түүнийг эзэн хааны багаас үнэгүй авсан.
5. Стивен Жеррард (Liverpool - Los Angeles Galaxy)
"Хотон шувуунууд"-ын төдийгүй английн амьд домог Стивен Жеррард уртаас урт аялалаа Америкийн Мэргэжлийн Хөл бөмбөгийн Лиг-т үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь энэ зуны хамгийн том үйл явдлуудын нэг байлаа. Тэрээр "Liverpool"-ийн төлөө нийт 710 тоглолтонд оролцож, 186 гоалыг оруулсан байна.
6. Данни Ингс (Burnley - Liverpool)
Англи довтлогч "Burnley"-г Премиер Лиг-т дахин дэвшихэд чухал гоалуудыг оруулсан нь түүнийг "Хотон шувуунууд"-ын анхааралд өртөж, эгнээндээ нэгтгэхэд хангалттай байсан байна. 31 тоглолтонд 11 гоал. Түүнийг ирээдүйн английн шигшээ багийн довтолгооны шугам дээр төгс зохицно гэж олон мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тэрээр "Liverpool"-ийн энэ зуны 2 дахь үнэгүй хийсэн наймаа юм.
7. Жеоффри Кондогбиа (Monaco - Inter)
Ирээдүйд Францын дунд шугамд ноёлоно гэж мэргэжилтнүүдээс таамаглаж буй 22 настай залууг “Интер”-ийг эргэн топ түвшинд аваачихаар зориж байгаа Роберто Манчини багтаа нэгтгэсэн байна. Түүнийг өөрийн болгохоор английн Арсенал, италийн Милан клубууд хүчтэй өрсөлдөж байсан юм. Кондогбиа “Интер”-т 22 сая паундаар ирсэн.
8. Жэймс Милнер (Manchester City - Liverpool)
Энэ зуны солилцоо наймаанд хамгийн идэвхтэй оролцож буй баг нь "Хотон шувуунууд" болоод байгаа билээ. Хамгийн эхнээ наймаагаараа английн хашир туршлагатай тоглогчийг манчестер хотын багаас эгнээндээ үнэгүй нэгтгэсэн байна.
9. Том Клеверли (Manchester United - Everton)
Английн ирээдүй гэж яригдаж байсан залуугийн кареер сүүлийн үед унаад байгаа билээ. Харин түүнд "Everton" боломж олгохыг хүссэн бололтой. Роберто Мартинез түүнийг авчирсан.
10. Андрэй Айу (Olimpique Marseille - Swansea)
Уэльсийн нэр төр болсон "Хун"-ууд ирэх улиралд илүү хүчтэй бүрэлдэхүүнтэй болох эхлэлээ "Гана" улсын тоглогчийг багтаа үнэгүй авснаар тавиж байгаа бололтой. Өнгөрсөн улиралд багтаа 10 гоал оруулж багагүй тус хүргэсэн тоглогчийг Гарри Монк гараанд гаргах магадлал өндөр байна.