Их хотын дэгжин, ажил хэрэгч бүсгүйчүүдэд. Гэрэлтэх цаг боллоо, бүсгүй минь. Эрч хүчтэй алхалж, их хотыг гайхуулахад тань залуулаг, хөнгөн хэмээн тодотгож болох дэгжин шааль туслах болно.
Байгальдаа улам ойрт. Нартай найзалсан дулаахан өдрүүд биднийг урин дуудаж байна. Энэ л өдрүүдийг цэцэг, амьтад, бороо, далайн гүн гээд байгалийн үзэсгэлэнг илтгэх сонирхолтой хээ судлаар чимээрэй. Байгальдаа илүү ойрт. Тэгвэл илүү үзэсгэлэнтэй байх болно.
Аялах дуртай бүсгүйчүүдэд. Сая сая жуулчдын сонирхлыг татах гайхамшигт “Таж Махал” болон "Дубай" хотоор ноолууран шаалийг чимсэн байна. Хээнцэр, тансаг ноолууран шааль бүсгүй таныг чимэхэд бэлэн байна. Аялах дуртай бүсгүй танд эдгээр загварыг санал болгож байна.
Урлагийн бүтээлүүд. Зураач Т.Хулангийн бүтээл бүрээс хайрыг мэдрэх мэт санагдана. “Зүрхэн дусал” бүтээл нь л гэхэд дотоод сэтгэлийн хөнгөн гуниг, хайрын мөн чанарыг илтгэх бол “Үүлэн охин” зургандаа охин насны гэгээн хүсэл, мөрөөдлийг дүрсэлжээ. Хайр сэтгэлийг бэлэгдэх гайхалтай бүтээлүүд нь дурлалт бүсгүйдээ бэлэглэх төгс бэлэг байх болно.
Жимсэн урлал. Эмзэгхэн, зөөлөн, амтлаг жимснүүд эмэгтэй хүний гоо сайханд чухал амин дэм болдог. Гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтээрэй, бүсгүй минь. Гоо сайхныг тань тодотгох зуны ноолууран шаалийг жимсний хээ улам тодотгоно.
Өөр өөрийн өгүүлэмжтэй өнгөлөг зуны ноолууран шаальнуудыг та , “Говь” ХК-ийн салбар дэлгүүрүүдээс худалдан аваарай.
“Gobi Mongolian Cashmere” дэлгүүр (хуучнаар Бамбарууш кафе), Утас:
11-329202Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүр, Утас
11-343677Дэлгэрэнгүй:
facebook.com/gobicashmere фэйсбүүк хаягаас авна уу!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.