Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Байрны буланг ихэнхидээ анзааралгүй өнгөрдөг. Тэгвэл буланд оффисын жижигхэн өрөө хийж болох юм байна. Булангийн ширээ тавиад жижигхэн сул хэсгийг ашиглаарай.
2. Цэвэр агаарт
Цэвэр агаар нь тархины үйл ажиллагааг сайжруулна. Зун цагт тагтан дээрээ ажлаа хийх боломжтой. Хэрвээ оффисоо өвөл, зунгүй ашиглан гэж үзэж байвал тагтаа дулаалах хэрэгтэй. Шалан дээр нь зөөлөн хивс дэвсэж, онгорхой тавиур байрлуулж болох бөгөөд ажиллаж буй хүний хувьд тухтай тавилгыг сонгох шаардлагатай шүү. Хэрвээ танд компьютэрээс өөр юу ч хэрэггүй бол жижигхэн ширээ тавихад л хангалттай.
3. Цонхны тавцан
Тагтаа ашиглах боломжгүй бол цонхны тавцан дээрээ анхаарлаа хандуулаад үзээрэй. Ингэснээр ажлын байр тань байнга байгалийн гэрэлтэй байх болно. Мөн оройн цагаар ажиллахын тулд ханан дээр гэрэл байрлуулаарай.
4. Шкаф
Өвөрмөц зүйл дуртай хүмүүсийн хувьд шкафан дотор байрлах ажлын байр их таалагдах байх. Өвөө, эмээгээс тань өв болж үлдсэн аварга том шкафыг ашигтайгаар хэрэглэж болох нь байна. Иймээс шкафны дотор талыг өөрт тохиромжтойгоор засаж хийх хэрэгтэй. Энэ төрлийн ажлын өрөө нь бүхий л загварын байранд тохирдог байна.
5. Харанхуй өрөө
Харанхуй өрөөг бид мөн л хэрэггүй зүйлсээ хийхдээ ихэнхидээ ашигладаг. Тэгвэл харанхуй өрөөг ч мөн ажлын байр болгон ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь гэрэлтүүлгийн тал дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй. Жижиг ширээний гэрэл, хананы гэрэл зэргийг ашиглан тохилог өрөөтэй болох боломж танд бий.
6. Хэмнэлттэй хувилбар
Хэрвээ та дээрх зүйлсийг хийж чадахгүй бол танд эвхэгддэг мини-оффис тохирно. Ихэнхидээ энэ нь өлгөгддөг тавилгууд байдаг бөгөөд шаардлагатай бол ширээ болгон өөрчилж болдог. Төдийлөн их байр эзэлдэггүй учир танд ажил хийх таатай нөхцлийг бүрдүүлнэ шүү.
7. Бяцхан туслагчид
Жижиг байранд оффисын
өрөө хийхэд өлгөдөг тавилга, үзэгний сав зэрэг нь хамгийн сайн туслах
байдаг. Шаардлагатай баримтуудыг нүдэнд ил харагдахуйц хадгалахын тулд
соронз тогтдог, шохойн болон нүхтэй самбарууд тохиромжтой. Жижиг оффисоо
том харагдуулахын тулд цайвар өнгөөр хийх нь илүү зохимжтой бөгөөд гүн
саарал өнгө болон цэнхэр, ногоон, шар гэх мэт өнгүүдийг сонгож болно шүү.