Аяллын цүнхээ цэгцлэх аргууд

2015-06-26, 22:50
21,074
Халуун зуны улирал ирж, бид бүгд л ийш тийшээ аялахаар төлөвлөдөг билээ. Гэтэл хуучин цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ хийх нэлээн хэцүү байдаг бөгөөд зарим зүйлсээ алдах, мартах тохиолдол ч гардаг. Ингээд бүсгүй та доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр санаа зовох зүйлгүй амарж чадах нь ээ.
Аяллын цүнхээ цэгцлэх аргууд


1. Хүзүүний зүүлтээ шүдний ОО-ны хайрцагт хийж болно. Тасрахгүй мөн алга болохгүй.



2. Жижигхэн, алга болохдоо амархан бөгж ээмэг зэргийг та эмний хайрцгандаа хийж яваарай.



3. Тасрах магадлалтай нарийхан хүзүүний зүүлтэндээ соруул хийснээр тасрахгүй.



4. Хатгадаг ээмэгээ товчинд хийгээд явж болно.



5. Хувцасаа уутанд хийж эвхснээр үрчийхгүй юм байна.



6. Та хувцасаа заавал уламжлалт маягаар эвхэх шаардлагагүй. Бөөрөнхийлснөөр илүү зай хэмнэдэг гэнэ.



7. Дотуур хувцсаа эвхэхдээ, хөхний даруулгануудаа давхарлаад дотор талд нь дотоожуудаа хийж болно.



8. Ул нь халтар болсон гутлаа авч явахын тулд усанд орохдоо хэрэглэдэг уутан малгайг ашиглаарай.



9. Мөн гутлан дотроо оймсоо хийгээд явсан ч болно.



10. Дотоожоо жижиглэн эвхэх арга



11. Дотуур хувцасаа ариун цэврийн үүднээс тусгай даавуун уутанд хадгалаарай.



12. Оймсондоо үнэртнээ хийж явж болно. Зай хэмнэнэ мөн хэрвээ та шивэртэй бол ашигтай юм байна шүү.



13. Тик Так чихэр идэх дуртай бол үсний хавчаарнуудаа дотор нь хадгалаарай.



14. Яаралтай үед хэрэгтэй өө дарагч кремээ линзний саванд хийснээр та хаана ч хэрэглэж болно.



15. Аяллын үед таны цүнхэнд байх тоснууд асгарж мэднэ. Тиймээс гялгар уутыг таганд нь жийргэлэх хэрэгтэй.



16. Та энгэсэгээ хагалж бутаргахаас сэргийлэхийн тулд хөвөн жийргэлээрэй.



17. Үсний татуурганд санамсаргүй гараа зүсэхгүйн тулд үзүүрт нь хавчаар тогтоож өгөх хэрэгтэй.



18. Та хуучин эмний хайрцагийг ашиглаж будаг арилгагч хөвөнгөө хадгалаарай.



19. Хамгийн дуртай нүдний тенээ хөвөнд шингээгээд уутанд хийснээр хүссэн үедээ будагаа сэргээх хялбар мөн зай хэмнэх болно шүү.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()