Газар доорх хотыг илрүүлжээ

Туркийн Деринкую тосгоны доор аварга том газар доорхи хот олдсон байна. Энэ хот нь ойролцоогоор 3000 жилийн настай бөгөөд хэн, ямар зорилгоор барьсан болох нь тодорхойгүй байгаа ажээ. Ингээд та бүхэн энэ хачирхалтай мэдээллийг сонирхоно уу.
Газар доорх хотыг илрүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1963 онд Деринкую тосгоны иргэн гэртээ засвар хийхээр болсон бөгөөд гэрийнхээ ханыг эвдэлсэн байна. Харин хананы цаанаас газар доорхи зам гарч ирчээ.



Энэхүү хот нь 80 метрийн гүнд байрлах бөгөөд 20 мянга орчим хүн амьдарч байсан бололтой. 



Газар доорхи хотод агааржуулагч, амины сууц, бэлчээр ,гал тогоо, хоолны өрөө, дарсны өрөө, амбаар, сургууль, дэлгүүр, сүм, оршуулгын газар гээд бүхий л зүйл бий.



Дарсны үйлвэр ч байсан байна.



Эрдэмтэд хотыг илүү гүн байх магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ.



Жуулчдыг зөвхөн наагуур нь оруулж байгаа. Учир нь тэд төөрөх магадлалтай юм байна.



Түнээл рүү орох хаалгыг дугуй чулуугаар дарж байсан бөгөөд энэ нь дайснаасаа хамгаалах арга болж байжээ.



Хэдийгээр хүмүүс энэ хотод нэвтэрч чадах ч эргэж гарч чадах эсэх нь тодорхойгүй.



Хотын хамгийн сүүлийн оршин суугчид нь Христийн шашинтангууд байсан болов уу гэж таамаглаж байгаа бөгөөд тэднээс өмнө МЭӨ 8-р зууныг хүртэл төрөл бүрийн ястан, үндэстэнгүүд амьдарч байсан бололтой. Харин дараа нь хот мартагдсан ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()