Москвагийн 2015 оны мисс

Энэ оны 6-р сарын 9-нд “Русская Песня” театрт “Москвагийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний төгсгөлийн шат болж өнгөрсөн билээ. Тус тэмцээний ялагчаар нь 22 настай оюутан бүсгүй Оксана Воеводина (Oksana Vojvodina) тодорсон байна. Ингээд Оросын нийслэл Москвагийн шинэхэн гоо бүсгүйн хувийн зургуудаас сонирхуулж байна.
Москвагийн 2015 оны мисс


Тэрээр дур булаам төрхтэйгээс гадна үнэхээр төгс биетэй бөгөөд түүний биеийн харьцаа 85-59-90 юм байна.
 


Оксана ирээдүйд телевизийн хөтлөгч болох хүсэлтэй байгаа бөгөөд одоо бизнесийн чиглэлээр “Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын Бизнесийн Их Сургууль”-д суралцаж байгаа.



Үүнээс гадна гоо бүсгүй маань англи хэлийг төгс эзэмшсэн бөгөөд хувцасны дизайнер болон гэрэл зургийн салбарт сонирхолтой. Мөн тэрээр олон жил гадаадад загвар өмсөгчөөр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн байна.



Тэрээр “Оросын Гоо Бүсгүй – 2015” (Beauty of Russia - 2015)-д удахгүй оролцох бөгөөд өргөмжлөлийг авахын тулд шаргуу бэлдэж байгаа.































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()