1. Хятадын хамгийн алдартай “цзяоцзы” баншийг гахайн мах, сам хорхой, байцааны хамт хийдэг бөгөөд нэг талаас нь шарж, дараа нь ус эсвэл шөлөнд чанадаг байна.
2. Польшийн энэ баншийг хийхэд төмс, бяслаг, шарсан сонгино, мөөг, мах, яншуй давсалсан байцаа гэх мэт бүхий л зүйлийг ашиглаж болно.
3. Испани хэлнээс эмпанада гэдэг нь “талханд ороосон” гэсэн утгатай юм байна. Энэхүү шаржигнасан амттай банш дотор үхрийн мах, өндөг, олив, сонгино, гоньд гэх мэт төрөл бүрийн зүйл бий.
4. Италийн олон төрлийн хоол дундаас ньокки нэлээд алдартай. Энэ баншийг төмс, гурил, өндөг, бяслаг, риккотагаар хийдэг бөгөөд мах, эсвэл ногооны сүмсээр амталдаг байна.
5. Японы энэхүү баншийг гахайн мах, байцаа, сонгино, луувантай хийдэг бөгөөд гурилыг нь маш нимгэн элдэж, бараан өнгөтэй болтол нь шардаг байна.
6. Өмнөд Африкаас гаралтай “соусклуитьес” нь чихэрлэг хоол бөгөөд гурил, элсэн чихэр, өндөг, цөцгийн тос зэргээр хийдэг байна.
7. Европын уламжлалт “кнепдликиг” ихэнхидээ махан хоолны хамт иддэг ажээ.
8. “Самос” бол Энэтхэгийн шаржигнасан банш бөгөөд шарсан төмс, вандуй, мах болон сонгинотой хийдэг.
9. Америкийн хамгийн алдартай амттан нь жүржтэй банш байдаг байна. Мөн заавал зайрмагтай хамт иддэг гэнэ.
10. Шведийн Питео хотод цангисны чанамал эсвэл цөцгийн тостой баншийг хийдэг байна. Эдгээр баншийг ихэнхидээ төмс, буудайн гурилаар хийдэг бөгөөд заавал махтай идэх ёстой.
11. “Хинкали” бол Грузин хоол бөгөөд гахайн мах, үхрийн махаар хийдэг байна.
12. Израилд баншийг шөлтэй хоолны хамт өгдөг. Орцны хувьд үхрийн мах болон төмстэй байдаг.
13. Оросын баншийг ихэнхидээ гахайн мах, үхрийн мах, тахианы мах, мөөг эсвэл бяслагтай хийдэг байна.
14. Кимчи нь даршилсан ногоогоор хийдэг хачир билээ. Солонгосын “манду” хэмээх баншийг кимчигээр дүүргэж хийдэг байна.
15. Чехийн чихэртэй энэхүү банш нь жимсний амттай бөгөөд цөцгийн тос, гурил, өндгөөр зуурмагийг нь хийдэг. Харин голд нь жимс хийдэг байна. Бэлэн болсныхон дараа элсэн чихэр болон цөцгийн тос түрхэж иддэг ажээ.
16. “Баван”-ыг Тайванд бүх л захаар зардаг байна. Гурилыг нь эрдэнэшишийн цардуул болон будааны гурилаар хийдэг бөгөөд дараа нь гахайн мах, мөөг зэргийг голд нь хийдэг. Үүний дараа сайн гэгч нь шараад иддэг ажээ.
17. Словакийн чихэрлэг баншийг төмсөөр хийдэг бөгөөд гахайн махны хамт иддэг.
18. “Бан бот лок” бол Вьетнамын банш бөгөөд таиока гурилаар хийдэг байна. Энэхүү баншийг чанах явцдаа зууралдсан болгодог бөгөөд гахайн мах болон сам хорхойн хамт иднэ.
19. Үхрийн эсвэл хонины махтай хийсэн баншийг тарагтай сүмсний хамт иддэг байна.
20. Энэ баншийг Балбад амтлаж болох бөгөөд үхрийн мах болон байцаа, яншуй, сонгинотой хийдэг.
21. “Модак” бол Энэтхэгийн Махараштрад зохиогддог “Ганеша наадам”-ын үеэр худалдаалагддаг бөгөөд будааны гурилаар зуурмагийг хийж, кокос болон нишингийн элсэн чихрээр амталж иддэг байна.