Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гэвч түүний мансуурал ухаангүй донтолдонд хүргэжээ. “Энэ бүхэн дүүрэн хүнтэй хөгжилтэй үдэшлэг мэт эхэлсэн боловч, аажмаар харанхуйлж эхэлсэн” гэж Стефен өөрийн блогтоо бичжээ. “Би үргэлж ямар нэг зүйл мэдрэхгүй байхыг хичээж мөн өөрийн дотоод өвчин эмгэгийг мэдрэхгүй байхыг хүссэн.”
20 дөнгөж гарч байхдаа, Стефен зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээ мэдсэн байна. 22 настайдаа, тэр маш ихээр уудаг байжээ хэдхэн өдрийн дотор олон литр виски болон, янжуур татаж байлаа.
20 дөнгөж гарч байхдаа, Стефен зарим нэг өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээ мэдсэн байна. 22 настайдаа, тэр маш ихээр уудаг байжээ хэдхэн өдрийн дотор олон литр виски болон, янжуур татаж байлаа.
2. Эмч түүнд 2 сонголт санал болгосон байна. Нөхөн сэргээх эмчилгээнд явуулах, эсвэл “орхих”. Стефен хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх программаар хэд хэдэн удаа хүнд байдалд орж байсан боловч, 2009 оны 8 сард эрүүлжиж чаджээ. Нөхөн сэргээх эмчилгээ дуусч, сайжирсан хэдий ч, түүнд ямар нэгэн зүйл дутагдсан мэдрэмж байсаар байлаа.
3. Тэрээр өөрийн муу зуршлаасаа салж, хөрөг зурагчны карьер хөөж, хөгжмийн бүтээл нь эцэстээ өнгө төрхөө олж эхэлсэн боловч, аз жаргалгүй хэвээр байв. Стефен өөрийн эрүүл, өөртөө итгэлтэй байдлыг олж авахын тулд амьдралынхаа хэв маягийг өөрчлөх том зүйл хийх хэрэгтэй гэж шийджээ.
Тэр жингээ хаяхыг маш их хүссэн байна. Төрөлхийн бондгор, махлагдуу хүүхэд байсан боловч, дунд сургуульд байхдаа “хоолны дэглэм” ашиглан турж байжээ. Гэвч ахлах сургуульд ороод өөртөө анхаарахаа больж, эргэн таргалсан байна. Харин түүний жин бараг “136кг” болсон байлаа.
Тэр жингээ хаяхыг маш их хүссэн байна. Төрөлхийн бондгор, махлагдуу хүүхэд байсан боловч, дунд сургуульд байхдаа “хоолны дэглэм” ашиглан турж байжээ. Гэвч ахлах сургуульд ороод өөртөө анхаарахаа больж, эргэн таргалсан байна. Харин түүний жин бараг “136кг” болсон байлаа.
4. Стефен “Би жингээ хаяж эхлэхээсээ өмнө, хэзээ ч зууш иддэггүй байсан” гэж хэлжээ. “Бага зэрэг аймшигтай санагдаж байсан. Амаргүй даваа байсан шүү.”
Гэвч тэр хэрвээ өдөр бүрийг эрүүл хэв маягтай өнгөрөөвөл, жингээ хасч чадна гэдгийг ойлгожээ. Стефен жингээ хаяхын тулд ямар нэгэн сургагч, хоол тэжээлийн мэргэжилтэн, эсвэл гэнэтийн хөдөлгөөний талаар анхаарч үзсэнгүй. Зүгээр л фитнес клубт элссэн байна. “Би дасгалын машинд хайртай гэж хэлээд л дасгалаа эхлэдэг байсан” гэж тэр хэлжээ.
Гэвч тэр хэрвээ өдөр бүрийг эрүүл хэв маягтай өнгөрөөвөл, жингээ хасч чадна гэдгийг ойлгожээ. Стефен жингээ хаяхын тулд ямар нэгэн сургагч, хоол тэжээлийн мэргэжилтэн, эсвэл гэнэтийн хөдөлгөөний талаар анхаарч үзсэнгүй. Зүгээр л фитнес клубт элссэн байна. “Би дасгалын машинд хайртай гэж хэлээд л дасгалаа эхлэдэг байсан” гэж тэр хэлжээ.
5. Өөрчлөлт аажим аажмаар бий болсон.
Тэр
долоо хоногийн 4 юм уу 5 өдөр “гүйлтийн зам” ашиглаж эхэлсэн бөгөөд,
нэг удаадаа 30-аас 45 минутыг зарцуулдаг байжээ. Мэдээж жингээ тодорхой
хэмжээнд бууруулж чадсан. Энэ үр дүндээ урамшиж, тэр өдөр тутмын
амьдралдаа зарим өөрчлөлтүүдийг хийжээ.
Тун
энгийнээр хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэрлэг зүйлсийг багасгахаас
эхэлсэн байна. “Би эрүүл хооллох талаар юу ч мэддэггүй байсан нь надад
үнэхээр муу үр дагавар авчирсныг ойлгосон” Тэр өдөр өдрөөр эерэг
өөрчлөлтүүдийг хийсээр байв. Өөртөө хэрхэн хоол хийх тухай судалсанаар,
долоо хоног бүр эрүүл хүнс бэлтгэн хэрэглэдэг болжээ. Стефен тархиа
цэвэрлэх, зүрхнийхээ үйл ажиллагааг сайжруулахын тулд дугуй унаж эхлэсэн
байна.
4 жилийн дараа түүний жин 79,4кг болсон байлаа. “Зөрүүд,
ямар ч мэдлэггүй хэн ч байсан миний чадсан энэ амжилтанд хүрч чадна. Би
итгэж байна ... Энэ нь танд эхлээд түгшүүртэй санагдах боловч, нэгэнт
та бөмбөгөө өнхрүүлсэн бол оюун ухаан, бие махбодиороо хүсэх хэрэгтэй.
Одоо амьдрал минь илүү сайхан байна.”
6. Стефенийг эрүүлжүүлэхэд тусалсан 6 зүйлийг танилцуулж байна.
Эдгээр нь түүний амьдралын хэвшлийг өөрчлөхөд том үүрэг гүйцэтгэж чадсан юм.
1.Өөрийгөө шагна.
Тэр ажлын өдрүүдийн турш эрүүл хүнс хэрэглэдэг, харин амралтын өдрүүдэд найз бүсгүйтэйгээ пицца хувааж идэх гэх мэт бяцхан шагналыг өөртөө зөвшөөрдөг байжээ.
2. Богино хугацаанд биелэх боломжтой зорилгод анхаар
“Хэт том зүйлд анхаарах хэрэггүй. Би жингээ хасч, эрүүл тайван байдлаа хадгалахын тулд энэ зарчмыг баримталдаг болсон. ‘100фунт жин хаях’, ‘бүх л амьдралынхаа турш эрүүл’ байх гэдэг шиг айдас хүргэм зорилго нь хэтэрхий их цаг зарцуулагдаж, та биелүүлэхээсээ өмнө шантрах болно.” Өөрийн хүссэн том зорилгодоо хүрэхийн төлөө, хурдан биелэх жижиг зорилгуудтай бай. “Өнөөдөр би эрүүл хооллож, биеийн тамираар хичээллэж, аливаа зүйлд хүндэтгэлтэй хандана, би өнөөдөр ямар ч түргэн хоол хэрэглэхгүй.” ... гэж өөртөө байнга хэлэх хэрэгтэй.
3. Багаас нь эхэл.
“Junk food буюу түргэн хоолны хэрэглээгээ багасга. Хэрэв та хийжүүлсэн ундаанд дуртай бол бага багаар уухаа багасга. Гэнэт дуртай зүйлээ хорьсноор, та шантрахдаа амархан байх болно. Тиймээс бие махбодио өөрчлөлтөнд дасах цаг гаргах хэрэгтэй.
4. Өөрт таалагдах эрүүл хүнс бэлтгэхэд суралц.
“Надад бол Ази хоолны амт таалагддаг. Долоо хоногт ядаж 1-ээс 2 удаа дуртай амтаа шингээсэн эрүүл хоол хийхэд цаг гарга. Хэрэв үүнийг хэвшүүлж чадвал, эрүүл мэнд болон, оюун санаандаа хийж байгаа томоохон хувь нэмэр болох болно. Өдөр бүр өөрийнхөө эрүүл мэндэд зориулж цаг гаргах хэрэгтэй.
5. Сэтгэлээр унасан үедээ урам зориг олж авах зүйл хий.
“Заримдаа би амьдралын хэв маяг, байгаа байдлаасаа болж маш их сэтгэлээр унаж, бүхнийг орхиод явмаар санагддаг байсан. Хэрэв би сэтгэлээр унавал, өрөөгөө цэвэрлэх, угаалга хийх, эрүүл хоол хийж идэх, хүнсээ цуглуулах, дугуй унах, найзуудтайгаа утсаар ярих гэх мэт өөртөө хүч өгөх зүйлсийг хийдэг. Эдгээр зорилгууд хэдийгээр “бяцхан” боловч, үүний дараа би илүү өөртөө итгэлтэй болсон байдаг. Эцэстээ эдгээр бяцхан эрүүл мэндийн аян том амжилтанд хүргэх болно.”
6. Ажлаа сайн хийсэн бол өөрийгөө шагнаарай.
“Ямар нэг зүйл хийгээд хүссэн үр дүн, зорилгоо олж авсан бол, авахыг хүсэж байсан ямар нэг зүйлээ худалдан авч, өөрийгөө шагнаарай. Шүүслэг алим ч бас шагнал болж чадна шүү.”