Алдартнууд хэдэн долларын цаг зүүдэг вэ?

Олны нүдэн дээр ил байдаг, алдар нэртэй хүмүүс ихэвчлэн үнэтэй, тансаг цагт гар татдаггүй. Гэвч баян, нөлөө бүхий хүмүүсийн дунд 10-200 долларын үнэтэй “даруухан” гоёлд дуртай хүмүүс бас байдаг гэнэ.
Алдартнууд хэдэн долларын цаг зүүдэг вэ?


1. “Челси” клубын эзэн, хөрөнгө оруулагч Роман Абрамович
100 долларын үнэтэй “Polar M61”

2012 оны наймдугаар сард Оросын олигарх Роман Абрамович Лондоны шүүхийн танхимд орж ирэхдээ 93 долларын үнэтэй Polar M61 цаг зүүсэн байжээ. Тансаг харш, дарвуулт завинууд зэрэгт гар татдаггүй тэрбумтан эрийн сонголтыг хараад олон хүн гайхаж хоцорсон байна. “Polar” брэндийн цагийг пульс хэмжигч, кардиомонитортай хэмээн олзуурхаж тамирчид зүрхний хэмнэлдээ хяналт тавихад ашигладаг. Абрамович дараа нь энэ цагаа цэнгэлдэхэд ч, амралтаараа явахдаа ч зүүж харагдсан. Бизнесмэн эр спорт цагийг ажил хэрэгч стилтэйгээ хослуулж байгаа бололтой. Мөн Оросын олигарх Олег Дерипаска ч “Polar” маркын цагтай гэнэ.



2. “Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс
“Casio” 2014 онд “Politico”-д ярилцлага өгөх үеэрээ “Microsoft”-ийн үндэслэгчийн гартаа зүүсэн байсан цагны талаар асуухад тэрбээр “Ердөө 10хан долларынх” хэмээн хариулсан юм. Билл Гейтсын бугуйнд “Casio”-гийн хямдхан цаг нэг бус удаа харагдсан. 79,2 тэрбум долларын хөрөнгөтэй хүний гартаа зүүсэн цаг ердөө л 10, 20-хон долларын үнэтэй байв. Гэхдээ тэрээр нэг л удаа үнэтэй цаг зүүж харагдсан нь 2004 онд “Swatch” болон “Microsoft”-ийн хамтран гаргасан “Swatch Paparazzi” ухаалаг цагт зориулан хийсэн арга хэмжээний үеэр зүүсэн цаг байжээ.



3. “Cheung Kong Group”, “The Hutchison Whampoa” фирмийн эзэн Ли Кашин
50 долларын үнэтэй “Seiko”

Азийн хамгийн баян хүн, 33,3 тэрбум долларын хөрөнгөтэй, “Sunseeker” дарвуулт завь, “Gulfstream 550” хувийн онгоцтой Ли Кашин хувцаслалтандаа ч тун даруухан ханддаг. Тэрээр нэг удаа сэтгүүлчдэд 50 долларын үнэтэй “Seiko” брэндийн цагаар олон жил “гангарч” байгаагаа бахархалтайгаар хэлж байжээ. Ли Кашин дасал болсон хайртай “Seiko”-гоо хэдэн жилийн өмнө “Citizen”-ээр сольсон гэнэ.



4. “CEO Goldman Sachs”-ийн эзэн Ллойд Бланкфейн
100 долларын үнэтэй

“Forbes” сэтгүүлээс шалгаруулснаар 2014 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон санхүүч Ллойд Бланкфейн “Swatch”-ийн шүтэн бишрэгч. Түүнд энэ маркын хэд хэдэн загвар байдаг бөгөөд мөнгөлөг, хар өнгөтэй эдгээр цагнууд нь тус бүр 100 доллараас хэтэрдэггүй гэнэ. Бланкфейны “ардчилсан” цагнууд түүний албан ёсны стилтэй огт зохицдоггүй учраас Америкийн хэвлэлүүдээр түүнийг “хиппи банкир” хэмээн нэрлэдэг.




5. “Tetra Laval”ийн өв залгамжлагч Ханс Раусинг-бага 40 долларын үнэтэй Timex
Шведийн баячуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэгч Ханс Раусинг-бага 12,5 тэрбумын хөрөнгөтэй. Үүнээс гадна тэрбээр Их Британийн Суссекст 900 акр эдлэн газар болон хуучны тансаг автомашины арвин цуглуулгатай. Гэвч зарим тал дээрээ тэрээр хэтэрхий хэмнэдэг. Тэр тосгоны үсчинд үсээ засуулж, ямар нэгэн арга хэмжээний тасалбар худалдаж авахдаа тэтгэврийн хөнгөлөлт шаарддаг. Тэр “Timex”-ийн 40 долларын үнэтэй цаг зүүдэг байна.




6. “Blackstone”-ийн эзэн Стивен Шварцман Swatch
Эдийн засагч Стивен Шварцман 60 насныхаа төрсөн өдөрт зориулан гурван сая долларын зардалтай үдэшлэг зохион байгуулж байсан. Гэхдээ тэр цагны сонголтондоо тун нарийн ханддаг гэнэ. Тэр ажил хэргийн уулзалтанд албаны дэгжин хослолтой хэрнээ “Swatch”-ийн хуванцар материалтай цаг зүүж ирдэг байна. Гэхдээ энэ нь түүнд байгаа ганц “Swatch” цаг биш юм.




7. “The Atlantic Philanthropies”-ийг үндэслэгч Чак Фини 15 долларын үнэтэй Casio
Ирланд, Америкийн бизнесмэн, буяны үйлсэд өгөөмөр гараа сунгадгаараа /түүний сан хэдийн 6,2 тэрбумын хандив өргөөд байгаа/ алдартай Чак Фини өөртөө тун харам нэгэн. Тэрбумтан эр өөрийн гэсэн орон гэр, унах унаагүй. Мөн тэрээр 15 долларын хуванцар “Casio” цаг зүүдэг гэнэ. Үүнийгээ тэрбээр “Таван жил ажиллах зайтай 15 долларын үнэтэй цагны тусламжтайгаар цаг хугацааг мэдчихэж болоод байхад “Rolex”-ийн хэрэг юу байна?” гэж тайлбарлажээ.




8. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 85 долларын үнэтэй “Swatch Quaterman”

Францын өмнөх төрийн тэргүүн Николя Саркозийн хувьд “Patek Philippe” брэндийн цаг зүүдэг байсан. Харин одоогийн Ерөнхийлөгч, социалист Франсуа Олланд 85 долларын “Swatch Quaterman”-тай. Энэ нь суран оосортой, гангаар хийгдсэн гэнэ. Мөн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр “Swatch” цаг зүүдэг байна.




9. “Swatch”-ийн эзэн бага-Ник ХайекSwatch-даа үнэнч
“Swatch“ брэндийн үүсгэн байгуулагч том-Николас Хайек өөрийн үйлдвэрийн цагаар гангардаг байсан. Түүнийг залгамжилсан бага-Ник Хайек мөн адил үйлдвэрээсээ тухайн үед гарсан бүхий л загварын цагийг зүүж, амьд сурталчилгаа хийдэг. Ялангуяа цаг үйлдвэрлэлийн магнатууд өөрийнх нь “Swatch”-аар гангардагт маш их бахархаж явдаг байна. Нэгэн удаа тэр “Forbes” сэтгүүлд "цанаар гулгахаар явахдаа “Swatch Chrono” зүүдэг гэж хэлжээ.




10. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 210 долларын үнэтэй
“Highgear Enduro Compass, Jorg Gray JG6500”

Барак Обама олон жилийн турш “Tag Heuer Aquaracer” цагтай нөхөрлөсөн. Гэвч 2007 онд түүнийг сенатч байхад төрсөн өдрөөр нь АНУ-ын нууц албаныхан “Jorg Gray JG6500” цагийг бэлэглэжээ. Энэ нь 210 долларын үнэтэй бөгөөд тэр үеэс хойш Барак Обама энэ цагнаасаа ер салаагүй. 2009 онд тангараг өргөхдөө ч, “The Economist” болон “Time” сэтгүүлийн нүүрэнд залрахдаа ч зүүсээр байв. “Jorg Gray” үүнийг нь хүндэтгэн Барак Обамагийн нэрэмжит тусгай дугаарыг үйлдвэрлэж байжээ. Мөн Обама амралтын өдрүүдэд 70 долларын үнэтэй спорт “Highgear Enduro Compass₮ цагнаасаа салдаггүй гэнэ.




11. АНУ-ын Ерөнхийлөгч асан бага- Жордж Буш болон Билл Клинтон нар
Timex

АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Арканзас мужийн амбан захирагч байхаасаа л 40 долларын үнэтэй “Timex Ironman” хуванцар хийцтэй электрон цагийг илүүд үзэж ирсэн. Хэдий Клинтон Ерөнхийлөгч болоод “Timex”-ийг илүү үнэтэй маркаар сольсон ч Бага-Жорж Буш мөн л “Timex“-д хайртай. Ялангуяа 50 доллараар зарагддаг арьсан оосортой “Indiglo” загварт нь илүү дуртай. Одоо Техассын “George W. Bush Presidential Center”-т АНУ-ын далбаа, Бушийн гарын үсэгтэй “Timex Indiglo”-нуудыг зардаг. Энэ нь Бушийн олон жилийн турш бугуйнаасаа салгаагүй 59 долларын үнэтэй цаг юм байна.




12. Ромын пап Франциск Swatch-ын хэрэглэгч
Католик шашны өнөөгийн тэргүүн үнэхээр даруу нэгэн гэдгээрээ алдартай билээ. Түүний энэ байдал Ватиканы бодлогод төдийгүй амьдралынх нь хэв маягт ч илэрдэг. Франциск пап лам жирийн цагаан өмсгөл болон өөрийнхөө Аргентинд зүүж байсан “ядуусын хамбатан” хэмээн нэрлэгдэж байсан төмөр загалмайг зүүсээр л байгаа. Тиймээс пап ламын бугуйнд жирийн хар хуванцар материалтай “Swatch” байгааг анзаарсан сэтгүүлчид байх л зүйл хэмээн хүлээн авсан гэдэг.




13. “Vanguard Group”-ийг үндэслэгч Жон Богл 14 долларын үнэтэй өөрийн компанийн лого бүхий цаг

Домогт хөрөнгө оруулагч Жон Богл 1995 онд хувьцаа эзэмшигчээсээ хямдхан цаг бэлгэнд авч байсан юм. Богл илгээмжийг задалж “Vanguard Group” компанийнх нь лого, өөрийнх нь нэр, “Still on Watch” уриаг нь хэвлүүлсэн цаг байхыг олж харжээ. Бизнесмен эр 50 доллараас үнэтэй бэлэг хүлээн авч болохгүй гэдгийг мэдэж байсан учир үнийг нь судлуулахад 14 долларынх байж таарсан байна. Ингээд тэрхүү цаг түүнтэй олон 10 жилийг үдэж байгаа.




14. 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни
200 долларын “Nixon”

2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний үеэр Митт Ромнигийн гарт томоохон улстөрчийн хувьд ажиглагдаад байдаггүй нэг зүйл анзаарагдсан нь хар өнгийн “Nixon Private SS” цаг байв. Цаг 200 долларын үнэтэй. Энэ марк нь 100 хүртэл метрийн гүнд ус нэвтэрдэггүй тул серфингчдийн дунд үнэлэгддэг. Ромнигийн гэр Калифорнийн Ла-Холья гэх далайн эрэгтэй ойролцоо газар байх бөгөөд энэ нь тавцан дээр гулгагчдад зориулагдсан газар юм. Тэгэхээр улстөрч гэрийнхээ ойролцоогоос уг цагийг худалдаж авсан бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()