Энэ зун “Tiger RADLER” биднийг сэргээн сэрүүцүүлж, цоо шинэ мэдрэмж өгнө

2015-05-25, 18:51
5,104
Энэ зун биднийг сэргээн сэрүүцүүлж, цоо шинэ мэдрэмж өгөхөөр "Tiger RADLER" Монголын зах зээлд анх удаа гарах гэж байна. Дэлхийд таашаагдсан Tiger шар айргаас бэлэг болгон барьж буй Tiger Radler энэ зуны тусгай төрөл юм. Tiger Radler нь Tiger шар айргийг нимбэгний цэвэр шүүстэй хольсон төгс хослол бөгөөд 2 хувийн алкохолын агууламжтай шинэлэг бүтээгдэхүүн.
Энэ зун “Tiger RADLER” биднийг сэргээн сэрүүцүүлж, цоо шинэ мэдрэмж өгнө


Зуны халуун өдрүүдэд Tiger шар айргаа таашаахаас гадна шар айргийг шинэлэг амтаар мэдэрч, сэргээм мэдрэмж авах хүсэлтэй хүн бүхэнд Tiger Radler тохиромжтой. Радлер нь Германы Бавари мужаас үүсэлтэй. 1922 оны зун Мюнхений "Куглер-Алм" хэмээх пабад 13,000 дугуйчин нэгэн зэрэг хүрэлцэн иржээ. Пабын эзэн Франк Куглерын шар айрагны нөөц яагаад ч хүрэхгүй байсан тул өөрт байсан хэдэн мянган шил нимбэгний шүүсийг шар айрагтай хольж дугуйчдад зориулан бэлдсэн нь энэхүү шинэ ундааг бүтээсэн түүхийн эхлэл болжээ. Радлер гэдэг нь Германаар дугуйчин гэсэн үг бөгөөд энэ нь албан ёсны нэр болон үлдэж  Германаас гадна Австри, Болгар, Чех, Польш, Итали зэрэг олон оронд таашаан хэрэглэдэг болсон юм.

Радлер хэмээх уламжлалт ундаа нь орчин үеийн хэрэглэгчдэд зориулсан, онцгой амт чанартай, шинэлэг хэлбэрт хүрсэн нь Tiger Radler  ба зөвхөн цэвэр байгалийн гаралтай орц найрлагуудаас бүрддэг.


Tiger Radler танд шар айраг, нимбэг хосолсон сэргээм мэдрэмжийг өгч чадна гэдэгт бид итгэлтэй байна.

Tiger Radler энэ 5-р сараас зах зээлд худалдаанд гарна.

https://www.facebook.com/tigerbeerMN/timeline

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.