LG G4 шинэ, ухаалаг гар утсаар авсан шилдэг гэрэл зургууд

2015-05-21, 17:36
5,791
Тодрол, ялгац сайтай, өнгө будгийн зохирол болон уран сайхны утга агуулгаараа дээд зэргийн гэрэл зураг бүтээхийн тулд одоо мэргэжлийн зурагчин хөлслөх юм уу өндөр үнэтэй төхөөрөмж, гэрэлтүүлэг түрээслэх шаардлагагүй боллоо. Үүний тулд шинэ, ухаалаг LG гар утасныхаа зарим үйлдлийг л удирдаад сурчихад хангалттай бөгөөд танай гэр бүлийн гэрэл зургийн цомог өө сэвгүй сайхан зургуудаар баяжих юм.    
LG G4 шинэ, ухаалаг гар утсаар авсан шилдэг гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Байгалийн сайханд амрах, кино үзэх, хилийн чанадад аялах, эмэг эхийн тань насны ой болон Таны ойр дотны хүмүүсийн амьдралд тохиолдох хамгийн сонин содон бүхий л үйл явдал ой тойнд тань хадгалагдан үлдэх төдийгүй өө сэвгүй сайн чанарын гэрэл зургуудад ч мөнхрөн үлдэнэ. 

LG G4 шинэ, ухаалаг гар утас нь мэргэжлийн гэрэл зураг авалтын үйлдлүүдээр тоноглогдсон юм. Энэхүү утсанд ухаалаг гар утаснуудад анх удаа хэрэглэгдэж байгаа F1.8 апертур линз /ихэвчлэн бөмбөгөр гадаргуутай нэгэн төрлийн томруулдаг шил/ байдаг. Уг линз нь камерыг LG G3-ынхтай харьцуулахад 80%-аар илүү гэрэл мэдрэмтгий болгодог байна. Ингэснээр гэрэлтүүлэг муу байгаа нөхцөлд ч тод сайхан зураг авах боломжтой болдог. 

Байнга өөрчлөгдөж байдаг солигдмол үүлтэй үед кадрынхаа гэрлийн их, багын хэмжээг тохируулж байх хэрэгтэй. G4-тэй байхад Та өөрийнхөө зургуудыг “хэт их гарлээс” хамгаалан гараараа хурдан тохируулж чадна. Manual Mode («гар тохиргооны горим») үйлдэл нь Танд дүрсний фокус, тодрол болон камерын дурангийн хаалт /затвор/-ын нээгдэж хаагдах хурдыг тохируулах боломж олгоно. Гэрэл зургуудыг зөвхөн JPEG форматаар төдийгүй цаашдаа нарийвчлан боловсруулахын тулд RAW форматаар ч хадгалах боломжтой.



LG G4-ийн камерыг өнгө будгийг яг байгаагаар нь гаргаж, бодит дүр зурагт дээд зэргээр ойртуулах үүргийг анх удаа хүлээсэн Color Spectrum Sensor (CSS) мэдрэгчээр нэмж тоноглосон байгаа. Color Spectrum Sensor мэдрэгчтэй байхад улаан өнгө л гэхэд хурц улаан шаргал бус ув улаанаараа, цагаан өнгө ч бас ямар нэгэн бүдэг шаргал туяагүй цав цагаанаараа л гардаг.

Нарийн чимхлүүр хөрөг зураг юм уу хэсэг бүлгээрээ зураг авахуулахад зориулсан нүүрэн талын 8 мегапикселийн дэвшилтэт камер нь Gesture Interval Shot үйлдлээр тоноглогдсон бөгөөд энэ нь хоёр секундийн зайтайгаар дөрвөн зураг авах, тэгэхдээ нэлээд төвөгтэй нөхцөлд ч өв тэгш зураг авах боломжийг нэмэгдүүлсэн байна. Дурангийн хаалт /затвор/-ыг нээхийн тулд камерын өмнө гараа зүгээр л атгаснаа алгаа буцаагаад тэнийлгэхэд хангалттай юм.

Ийм олон үйлдэл бүхий камертай жинхэнэ хувьсгалт шинэчлэл бүхий G4 дэлгэц нь өв тэгш хосолсон байдаг. Энэхүү ухаалаг гар утас бол LG G3-тай харьцуулахад 20%-аар илүү олон өнгөний зохиролтой, 25%-аар илүү сайжруулсан тодролтойн дээр гэрэл-сүүдрийн ялгарал нь 50%-аар илүү гүн, 5,5 инчийн, шинэ IPS Quantum Display дэлгэцийг анх удаа ашигласан гар утас юм. Энэ бол өнгө будгийн хамгийн тод ялгарал, хүрэх төдийд мэдрэх мэдрэмтгий байдлыг хангах зорилгоор шингэн талст дэлгэц болон мэдрэмтгий мэдрэгч хоёрыг нэгэн бүтцэд хамтатган нэгтгэсэн Advanced In-Cell Touch (AIT) технологи бүхий анхны Quad HD дэлгэц юм. 

Илүү сайн чанартай дүрс бүхий дэлгэц нь зайны ажиллах хугацаанд ерөөсөө нөлөөлдөггүй. G4 утас нь 3000 мАч эзлэхүүнтэй сольдог зайгаар тоноглогдсон. Энэхүү зайг орчин үеийн, дэвшитэт  ухаалаг гар утаснуудад олж харах нь маш ховор. Ердийн ашиглалтын үед G4 нь бүтэн өдрийн турш үүргээ гүйцэтгэн ажилладаг. Энэ төхөөрөмж нь хэрэг дээрээ эрчим хүчний хэмнэлттэй IPS Quantum Display дэлгэц, шинэ процессор болон багтаамж сайтай зайныхаа ачаар G3-ыг бодвол  20%-аар удаан ажилладаг байна.  



Ар талын гадаргуу нь гараар боловсруулсан цэвэр арьсаар хийсэн LG G4 ухаалаг гар утас нь хэд хэдэн өнгөний сонголттойгоор худалдаанд гарсан. LG G4-ийн хээнцэр, тансаг загвар нь  тухайн салбартаа жишиг болон тогтсон нэгэн хэвийн хавтгай бөгөөд бүхэлдээ металл гадаргуугаас  түүний ялгарах шинэ сэргэг шийдэл болж өгсөн юм. LG G4 ухаалаг гар утас нь хэрэглэхэд эвтэйхэн байдал болон хэрэглэгчдээ бүрэн чиглэсэн хандлагын цогц биелэл гэдэг нь түүний Slim Arc Design хэмээх гадаад хээнцэр хэв загвар болон хэрэглээний  график интерфейсээс харагдаж байна.

Үндсэн үзүүлэлтүүд:
• Чипсет: Qualcomm Snapdragon™ 808 процессор
• Дэлгэц: 5,5инчийн Quad HD IPS Quantum Display (2560 x 1440, 1 инчид 538 пиксель)
• Санамж: суулгасан 32 Гб eMMC ROM, шуурхай 3 Гб LPDDR3 RAM / mi-croSD үүр
• Камер: үндсэн F1.8 апертуртай 16МП / OIS 2.0 / нүүрэн талын F2.0апертуртай 8МП
• Зай: 3,000 мАч (сольдог)
• Үйлдлийн систем: Android 5.1 Lollipop
• Хэмжээ: 148,9 x 76,1 x 6,3 – 9,8 мм
• Дэмжин ажиллуулдаг сүлжээ: 4G / LTE / HSPA+ 21 Mbps (3G)
• Холболт: Wi-Fi 802.11 a, b, g, n, ac / Bluetooth 4.1LE / NFC / USB 2.0
• Өнгө: цагаан (Ceramic White) / алтлаг (Shiny Gold)
• (Жинхэнэ арьс) өнгө: хар / хүрэн / улаан
• Бусад: Manual Mode / Gesture Interval Shot / Quick Shot үйлдлүүд

Үзүүлэлтүүд нь зах зээлээс хамааран өөрчлөгдөж болно.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.