Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд

Та алдар цуутай баячууд ер нь хэдэн насандаа амжилтанд хүрсэн талаар сонирхож байсан уу? Тэгвэл бид та бүхэнд хамгийн залуу 8 тербумтнуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд


1. Марк Цукерберг.
Нас: 31. Хөрөнгө: 35 тэрбум $

Хэдхэн хоногийн өмнө 31 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн “Facebook” олон нийтийн цахим сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Дэлхийн залуу тэрбумтануудын жагсаалтыг тэргүүлж байна. Түүний хөрөнгө 35 тэрбум доллараар тоологдож байгаа нь Азербайжан улсын бүтэн жилийн төсөвтэй дүйх ажээ. Гэвч Марк тун даруу төлөв хүн. Тэр баяндаа хөөрч онгирдоггүй. Тэрээр өөрийн цахим хуудсандаа дээдсийн хүрээлэнгийнхний тансаг үдэшлэгний тухай биш уншсан номыхоо сэтгэгдлийг бичдэг. Тэрээр хөрөнгө мөнгийг хэрхэн өсгөж, үржүүлэх нууцийг мэддэг нэгэн.

Өнгөрсөн онд “Facebook”-ийн хувьцаа хоёр дахин өссөн нь түүний хөрөнгийг ч давхар өсгөсөн. Тэр мөнгө олохын хэрээр буяны үйлийг тогтмол хийдэг ч энэ нь түүний хөрөнгөө арвижуулахад саад болохгүй байна. Сонирхуулахад тэрээр тэрбум орчим долларыг буяны үйлсд хандивласан өгөөмөр залуу ажээ. Нөгөө өнцгөөс харвал энэ их мөнгийг тэр өөр юунд ч үрэлтэй билээ. Марк гадаад үзэмжиндээ ч гойд анхаардаггүй, нэг л янзын футболка, жинсэн өмдтэйгээ, “Volkswagen Golf” унаж, замын хоолны газруудаар хөнгөхөн хооллочихдог.

30 саяын дөрвөн байшин, эхнэртээ хуримаараа 25 мянган доллараар сүйн бөгж бэлэглэсэн нь түүний зарсан хамгийн том хөрөнгө оруулалт.



2. Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактум.
Нас: 32. Хөрөнгө: 18 тэрбум $

Дубайн эмиратын ханхүү тун завгүй нэгэн. Тэрээр улс орондоо болж буй бүхий л дээд хэмжээний уулзалт, үйл ажиллагаанд оролцоор зогсохгүй буяны үйл хийж, титэм залахдаа бэлдэж байгаа. Бас болоогүй ээ, тэр шүлэг тэрлэж, тэмээ өсгөн үржүүлж, мэргэжлийн морин спортоор хичээллэж, хөлбөмбөг тоглож, цөлд автомашинаар уралдаж, уулын оргилд гарч үзсэн.

Хэдий лалын хатуу хууль дүрмэнд захирагддаг ч гэлээ орчин үед амьдарч байгаа залуу хүний хувьд сүүлийн үеийн ухаалаг технологиудтай нөхөрлөж, “Instagram” –ийн идэвхтэй гишүүдийн нэгд тооцогддог. Ер нь тэр сайн талаараа үлгэр дууриал болсон хүн. Дуулиан шуугиан, хэл аманд өртөөд байдаггүй, хүүхдэд хайртай, тиймээс түүнтэй гэрлэсэн эмэгтэй аз жаргалтай байх нь гарцаагүй. Сонирхуулахад, Хамданыг төрхөд нь л ямар эхнэртээ болохыг эцэг эх нь сонгочихсон байжээ.



3. Ян Хуэйянь.
Нас: 33. Хөрөнгө 7 тэрбум $

Өдгөө дөнгөж 33 насны босгийг алхаж байгаа энэ нүдэнд дулаахан ялдам бүсгүй бол дэлхийн хамгийн залуу тэрбумтануудын нэг. Гэхдээ тэр эцгийнхээ хүчээр энэ алдрыг хүртсэн. Түүний эцэг Ян нь жирийн нэг тариачин байхдаа хөршүүдийнхээ газрыг хямд үнээр худалдаж авч, хожим Хятадад газар үнэд орох үед хэдэн 10 дахин нугалж зарснаар баяжсан түүхтэй.

Охин энэ хугацаанд гадаадад эдийн засаг, бизнесийн чиглэлээр боловсрол эзэмшиж байсан бөгөөд дараа нь эцэг нь гэр бүлийнхээ бизнесийг хөтлүүлэхээр  дэргэдээ авчээ. Ийнхүү эхний жилдээ компаниа зургаан тэрбум доллар хөрөнгөтэй болгосон бөгөөд хэдэн жилийн дараа хөл дээрээ зогсч, ааваасаа багц хувьцаа бэлгэнд авсан гэдэг. Хэдэн жилийн өмнө тэр 17 тэрбум доллар алдаж, доошилсон ч залуу тэрбумтануудын жагсаалтанд багтсаар байна.



4. Скотт Дункан.
Хөрөнгө: 6,8 тэрбум $

Скоттыг жагсаалтынхантай нь харьцуулахад тийм ч залуу хүн биш. Гэхдээ тэр баян, бас хувьтай нэгэн. Газрын тосны салбарт хөрөнгө оруулсан аав нь таван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Чухам энэ үед буюу 2010 онд АНУ өв залгамжлалаас татвар авах тухай хуулиа цуцалж таарсан юм. Ийм сайхан тохироо гэж байх уу?

Ийнхүү аавыгаа насан эцэс болсны дараа Скотт долоон тэрбум долларын хөрөнгийн эзэн болжээ. Хэрэв татварын хууль хүчин төгөлдөр хэвээр байсан бол тэр үүнээс хоёр дахин багыг авах байлаа. Дункан ч аавыгаа өнгөрснөөс хойш хурдан хугацаанд амьдрах арга барилаа олж, өвлөсөн хөрөнгөө арвижуулсаар байгаа бөгөөд дэлхийн хамгийн хүсэмжит гоонь эрийн нэг гэгдэж байна.



5. Эдуардо Саверин.
Нас: 31. Хөрөнгө 4,1 тэрбум $

Саверин бол жүжигчин Эндрю Гарфилдын “Цахим сүлжээ” кинонд бүтээсэн дүрийн эзэн залуу юм. Тэрээр Марк Цукербергтэй хамт “Facebook” сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд санхүүгийн бүхий л төслийг нь явуулж байжээ.

Дараа нь тэдний зам салж, Марк түүнд нийт хувьцаанаас хумсын төдий буюу 0,03 хувийг хуваарилсан. Мэдээж сэтгэл дундуур үлдсэн Саверин шүүхэд хандаж, 5 хувь болгуулж чаджээ. Энэ нь тийм ч их биш хэдий ч ханш өндөртэй хатуу валютаар дөрвөн тэрбум гэдэг бол чамлахааргүй тоо юм. Олсон мөнгөө хэнтэй ч хуваалцахыг хүсээгүй Саверин Сингапурт амьдрахаар явж, Америкийн иргэншлээс татгалзсан аж. Энэ нь түүнд татварт хагас тэрбумыг алдахаас аварч чадсан байна.



6. Бага Антон Катрейн.
Нас 31: Хөрөнгө 1,3 тэрбум $

Антон бол энэхүү жагсаалтын цорын ганц “элит” гаралтай тэрбумтан юм. Ингэж хэлсний учир нь тэрээр гэр бүлийн, уламжлалт бизнесийг эрхлэгч. “Kathrein-Werke AG” фирм нь холбооны технологи, систем, антенн үйлдвэрлэгч бөгөөд 90 гаруй жилийн түүхтэй.

Эхэндээ үйлдвэрийг Антоны өвөө эрхлэн явуулдаг байж. Дараа нь 40 жилийн турш аавынх нь мэдэлд байв. Харин 2012 онд аавыгаа насан эцэслэсний дараа Антон уламжлагдаж ирсэн гэр бүлийнхээ бизнесийг өвлөн авчээ. Түүнд 7000 ажилтан удирдах, хоёр тэрбумын хөрөнгийг захиран зарцуулах, өсгөн үржүүлэх гээд хүндхэн ачаа ирсэн ч бага Катрейн чадсан юм. Одоо түүнд ажилчид нь ч, хөрөнгө оруулагчид ч, хатуухан захирлуудын зөвлөл ч ам сайтай байгаа гэнэ.



7. Эван Шпигель.
Нас: 25. Хөрөнгө 1,5 тэрбум $

Тансаг зэрэглэлийн таван “мерседес”, бизнес ангиллын нислэг, том сайхан харш бүхий баян хуульчдын гэр бүлд өсч өндийсөн Эван аавдаа хачиг шиг наалдаж, хувалз шиг амьдрахыг хүссэнгүй. Харин өөрөө мөнгө олохоор шийджээ. Их сургуульд суралцаж байхдаа тэрбээр ангийнхаа хэсэг нөхдийн хамтаар зураг хуваалцах боломжийг олгодог программ зохион бүтээснээр баяжих зам нь тавигджээ. Эхэндээ бүтэлгүйтэж байсан ч энэ төсөл яваандаа ихээхэн ашиг олох болсон байна.

Эван ч сургуулиа хаяж, “төмрийг халуун дээр нь давтахаар” шийдсэн гэдэг. Одоо “Snapchat” хэмээн нэрлэгддэг Шпигелийн мессенжрээр 700 сая зураг дамжин өнгөрдөг. Цукерберг түүнд төслийг нь гурван тэрбум доллараар худалдан авах санал тавьсан ч татгалзсан хариу авчээ. Учир нь Эван төслөө үүнээс илүү ашиг авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.



8. Перенна Кей.
 Нас 25. Хөрөнгө 1,3 тэрбум $

Тэрбумтан эмэгтэйчүүдээс хамгийн залуу нь Хятад улсын иргэн Перенна Кей юм. Бүсгүй дөнгөж 25 настай ч 1,3 тэрбумаар тоологдох хөрөнгөтэй. Тэр төрөлх эх орондоо тэрбумтануудын эгнээнд дөнгөж 37-д бичигдэж байгаа. Гэхдээ түүний хөрөнгө жилийн дотор л гэхэд эрчимтэй өсдөг. Үүнийг тайлбарлахад тун энгийн. Түүний эцэг Хятадын үл хөдлөх хөрөнгийн томоохон компаний эзэн. Саяхнаас Кей бүсгүй аавынхаа компанийн хувьцааны 87 хувийг эзэмших болжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()