Эрүүл өглөөний хоол

2015-05-21, 22:40
26,213

Сүүлийн үед зөв хооллолтын асуудал нэлээд хөндөгдөж, хүн бүр эрүүл, зөв хооллохыг хүсэх болсон билээ. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй таныг урт наслуулах, илүүдэл жингийн асуудалгүй байх гол эх үүсвэр болдог. Тэгвэл хямд аргаар хэрхэн зөв өглөөний хоол бэлдэх талаар хүргэе.

Эрүүл өглөөний хоол


1. Авокадотай өндөг
Энэхүү амтат хоол нь уураг болон ургамалын гаралтай тосоор баялаг учир таны зүрхийг баярлуулах болно. Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаана. Авокадогаа дундуур нь зүсээд ясыг нь гаргаад хоёр халбага зөөлөн эдийг гаргах хэрэгтэй. Дотор нь өндөг, улаан лооль, давс, перец болон ногоон амтлагч хийнэ. 20-22 минутын дараа өглөөний хоол бэлэн болно.
 

2. Жимс, бүйлсний тос болон салямитай талх
Хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч их амттай мөн тэжээллэг хоол болно.



3. Нэрс, авокадо болон өндөг
Буудай, авокадогийн нухаш болон шарсан өндөгтэй өглөөний зоог. Энэ бүхнийг шинэ ногоо болон улаан чинжүүгээр амтална.



4. Нэрс болон цагаан гааны смузи
Энэ өглөөний хоолонд хангалттай хэмжээний уураг, тос, нүүрс ус агуулагдсан байдаг. Нэрс болон цагаан гаа нь амин дэмээр баялаг бөгөөд таны хараанд тустай.



5. Жимс болон ногоотой тэжээллэг талх
Бүйлсийн тос, үрсэн авокадо, наранцэцгийн самар болон гүнжидийн үртэй талхан дээр ногоон смузи нэмбэл нэн амттай болдог. Жимс болон ногоо нь заавал шаардлагатай найрлагын нэг юм.



6. Ногоотой өндөг
Уураг болон витамины эх үүсвэр.



7. Авокадогаар хийсэн смузи
Өглөөг маш эрчимтэй угтдаг хүмүүсийн хувьд нэн тохиромжтой. Орц. ½ авокадо, ½ стакан йогурт, ½ стакан сүү, 1 гадил, үл ялиг ванил байхад л хангалттай. Амт нь таныг гайхшруулах болно.



8. Тэжээллэг шарвин
Боорцогийг хийх арга зам нь маш хялбар. Нэг халбага уураг, өндөгний цагаан, ½ стакан гадилны нухаш, маалингын үр зэрэг багтана.



9. Гадилны нухаштай овъёос
Сүүтэй овъёос идэх нь танд бүхий л өглөөний турш цатгалан байх мэдрэмжийг төрүүлнэ. Харин гадилны нухаш нь илүү амтлаг болгож өгнө.



10. Яргай загас болон авокадо
Өглөө бүр идэж дассан шарсан өндгөн дээр авокадо болон яргай загас нэмж болно.



11. Гэрийн шөл
Лууван, шанцай болон гоймонтой тахианы махан шөл. Уураг, нүүрс усаар хангана.



12. Ногоотой шарсан өндөг
Энэхүү ногоотой шарсан өндгийг 5 хэсэгт хувааж болох бөгөөд хүссэн хүнсний ногоотойгоо хольж хийж болно.



13. Авокадо, бяслаг, өндөгтэй талх
Авокадо болон бяслагтай талхыг шарах шүүгээнд халаах хэрэгтэй. Харин дээр дөнгөж шарсан өндгөө тавьж амтлах нь чухал. Энэ нь өдрийн цайны цаг хүртэл таныг өлсгөхгүй.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()