Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Квантын цэгүүд нь 2-оос 10 хүртэл нанометр хэмжээтэй өчүүхэн жижиг талстууд байдаг бөгөөд тэдгээрийн зузаан нь атомын ердөө л 20 орчим давхаргыг бүрдүүлдэг. Квантын цэгүүд нь хэмжээнээсээ хамааран өнгө цацруулдаг нь одоогийн гэрлийн эх сурвалжуудтай харьцуулбал илүү нарийхан диапазонтой /цар хүрээтэй/ юм. Шинэ технологи ашигласны ачаар телевизорийн самбарын өнгөний зохирол 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Квантын цэгүүд нь сульфит ба цайр гэсэн шинэ найрлагатай юм. LG компани нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ зөвхөн экологийн хувьд хор хөнөөлгүй материал ашигладаг бөгөөд бусад үйлдвэрлэгчдээс ялгаатай нь квантын цэгүүдийн гол дутагдал болох байгаль орчныг бохирдуулагч “зөөлөн цагаан” /кадмий/ хэмээх бодис ашигладаг явдлыг халсан юм.
Ийнхүү гэрэл цацруулагч тусгай элементүүд бүхий хальс маягийн нэмэлт давхарга бүтээсэн нь өнгө дамжуулалтыг сайжруулан, тодролыг нэмэгдүүлж, телевизорийн самбарын эрчим хүчний зарцуулалтыг багасгах боломж олгосон байна. Квантын цэгүүд бүхий телевизорийн самбар үйлдвэрлэх үйл явц нь харьцангуй хялбархан бөгөөд OLED технологид шилжсэнээс хамаагүй бага зардлаар дүрсний чанарыг сайжруулах боломж олгодог байна.

1. Color prime процессор
LG компанийн Nano Spectrum технологийн ачаар өөрийн тань санаанд ч оромгүй олон өнгө будаг нь нарийн ялгарч харагдах бүрэн дүүрэн, баялаг зохирол бүхий дүрс үзэх боломж бүрдсэн. Хүний нүднээс далд, нууц гоо үзэмж ч амилах илүү бодит бөгөөд баялаг өнгө будгаар хорвоо ертөнцийг Та хараарай. Color prime процессор нь график зургийг боловсруулж, дүрс өөрчлөх гурван томьёолсон хувилбарыг, тухайлбал, анхдагч мэдээллийн шинжилгээ, гэрэл-сүүдрийн шинжилгээ болон агаарын хэтийн төлөвийг ашигласнаар дүрсний өнгө ялгарал, тодролыг нэмэгдүүлж, түүнийг нарийн бөгөөд ялгац сайтайгаар харуулдаг.
4К нягтрал нь тоон дүрсний ирээдүй болдгийн хувьд Full HD нягтралын түвшинг 4 дахин нэмэгдүүлээд зогсохгүй гайхалтай тод нарийвчлал бүхий өө сэвгүй дүрс дамжуулах боломж олгохуйц хүний санаанд багтамгүй 8,3 сая пиксельтэй юм.

2. Туйлын нимгэн хэв загвар
55 инчийн, 140 см диагональтай 4К телевизор нь ижил төрлийн бусад загварын телевизоруудээс ялгаатай нь ердөө л 8,5 мм зузаан хэмжээ бүхий квантын цэгэн Quantum Dot гэрэлтүүлэгчтэй юм. Танай гэрийн дотоод зохиомжийн салшгүй нэгэн хэсэг болж чадах уг телевизорийн нимгэн их биед 4К нягтрал бүхий маш сайн дүрсийг багтааж чадсан байна. Энэхүү телевизорийн тусгайлан бүтээсэн “Концертын танхим” хэмээх тавиурын зохиомж нь юм үзэхэд тансаг нарийн таашаал эдлүүлэх гоц сайхан дуу авиа гаргах боломж бүрдүүлдэг юм.
3. Өндөр зэрэглэлийн дуугаралт
Harman/Kardon компани нь дуугаралтыг дээд зэрэглэлийн шинэ түвшинд гаргаад байна. Дуу авианаас үүдэх мэдрэмж нь нүдээр үзээд төрсөн сэтгэгдэлтэй л адилхан гүн гүнзгий сэтгэгдэл үлдээнэ. Дуугаралтын Ultra Surround систем нь дуу авианы өндөр чанарыг баталгаажуулж байдаг. Өсгөгчүүд нь дуу авиаг шууд хэд хэдэн чиглэлээр хуваарилан түгээснээр эзлэхүүнтэй 3D-аудио орчинг бүрдүүлнэ. Harman Kardon компанитай хамтран боловсруулж, уг телевизорт суулгаж өгсөн 30 ваттын хүчин чадал бүхий аудио систем нь дуу авианы шинэ түвшний баталгаа болж байна.
4. Эвтэйхэн удирдлага
LG webOS телевизорүүдийг ашиглахад илүү энгийн бөгөөд эвтэйхэн байхаар зохион бүтээсэн юм. WebOS 2.0 суурьтай телевизорээр илүү тухтай юм үзэж, таашаал аваарай. Үндсэн цэсээр баримжаалан Та “гэрийн” тусгай дэлгэцэнд шилжих шаардлагүйгээр ямар ч хавсралт, телевизийн нэвтрүүлэг, VOD үйлчилгээ юм уу холбосон гадны төхөөрөмж рүү шилжих боломжтой боллоо. Бүх үйлчилгээ болон зугаацуулах зүйлс нь шууд Үндсэн цэсэн дээрээ байрлаж байгаа. Smartshare үйлдэл нь контентыг жагсаалт маягаар цуглуулан өөрийн тань хүслээр тэдгээрийг үсгийн дараалал, огноогоор юм уу өөр бусад үзүүлэлтээр нь ангилан ялгадаг. Одоо та хүссэн файлуудаа чөлөөтэй үзэн таашаал авах боломжтой боллоо.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.