Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Америкийн эрдэмтэн, шавьж судлаач Жастин Шмидтийн ачаар бид хазалт нь аймшигтай өвтгөдөг 10 шавьжийг мэдэж авах боломжтой.
1. Зөгий
Зөгий бол хар, металл, шар, заримдаа бүр гялтганасан ногоон өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй шавьж юм. Дэлхийн өнцөг булан бүрт өргөн тархсан зөгийн төрөл зүйл бол Апидей /Австралиас бусад оронд/ юм. Тэдгээр нь хүний хөлсний шорвог амтанд татагддаг тул ийм шавьжтай газар аль болох хөлрөхгүй байхыг хичээх нь зүйтэй. Шмидтийн индексээр зөгийн хатгалт нь бидний гарт бенгалын галын сулхан оч хүрч байгаа мэт бараг өвдөлтгүй байх гэнэ. Хатгалтын үеийн өвдөлт 1 балл.
2. Галт шоргоолж
Галт шоргоолж бол шоргоолжны ерөнхий хэв шинжийг агуулсан, дэлхийн олон оронд байдаг төрөл зүйл юм. Тэдний төрөлх эх орон бол Өмнөд Америк. Гэр байшинд хамгийн их хор хөнөөл учруулдаг шавьжнуудын нэг боловч устгахад нэлээн хүндрэлтэй. Галт шоргоолж нь олон төрөл зүйлтэй ч бүгд балан хүрэн өнгийн эх бие, толгойтой, бараан хэвлийтэй “solenopsis invicta” хэмээх бүлэгт багтдаг. Эдгээр шоргоолж нь маш жижиг, маш түрэмгий авиртай, ялангуяа үүрээ хамгаалах үедээ энэ авир нь илт мэдэгддэг. Шмидт эдгээр шоргоолжийг түгшүүртэй, бухимдуу хэмээн тодорхойлсон. Түүний индексээр шоргоолжний хазалтын өвдөлт 1,2 балл ажээ.
3. Акацийн шоргоолжнууд
Шоргоолжны энэ төрөл зүйл нь “pseudomyrmex ferruginea” бүлэгт багтдаг. Модноос хоол тэжээл, хорогдох байраа олдог. Түүнчлэн модонд үүрлэснээрээ бусад өвсөн тэжээлт амьтад, хортон шавьжнуудаас хамгаалдаг ач тустай. Энэ шоргоолж нь харагдах байдлаараа том нүд, улбар шар, бор өнгөтэй ерөнхийдөө шар зөгийтэй их төстэй. Шмидтийн индексээр эдгээр шоргоолжны хазалт багагүй өвдөлт авч ирэх бөгөөд 1,8 балл гэнэ.
4. Хэдгэнэ
Хэдгэнэ бол гэдэс, хэвлий болон толгойн урд хэсгээрээ цагаан эсвэл цөцгийн шаргал зүстэй том биетэй шавьж. Эдгээр шавьжнууд өөрсдийнх нь эзэмшлийн нутаг дэвсгэрт халдсан ямар ч амьд бодьгал уруу зоригтойгоор дайрдаг. Зарим нэг төрлийн балт зөгий болон шар зөгийнөөс ялгаатай нь тэдний гөлгөр хатгуур хошуу нэг бус удаа дайсан уруугаа халдах боломжийг олгож байдаг. Шмидт тэдний хатгуур хошууг урт бас өвтгөдөг хэмээн тодорхойлсон. Хатгал бүртээ хороо шахах бөгөөд тэр газар нь ихээр улайж хавддаг байна. Хэдгэний хатгалтын өвдөлт 2 баллаар үнэлэгджээ.
5. Шар зөгий
Шар зөгий нь өөрийн үүрийг маш эрэмгий байдлаар хамгаалдаг. Балт зөгий болон шар зөгий хоёрын хоорондын үндсэн ялгаа нь шар зөгий нь нөгөө зөгийгөө бодвол илүү нарийхан бэлхүүс, хар, шар судал нь хурц тод, цувраа далавчтай байдагт оршино. Хэдийгээр хүнтэй ойр амьдрахад таагүй байдагч шар зөгий нь ашиг тус өндөртэй. Учир нь тэр бусад шавьж, хорхойг барьж иддэг. Шмидт шар зөгийн хатгуурыг утаа саагисан, халуун бараг л хэлэн дээр асаасан тамхи хүргэхтэй адил хэмээн тодорхойлсон байдаг. Шар зөгийний хатгуурын өвдөлтийн индекс 2 балл.
6. Балт зөгий
Балт зөгий нь үүрэндээ бал хурааснаараа хүмүүст хамгийн дээд зэргийн ач холбогдлыг өгч байдаг. Түүнээс гадна балт зөгий нь цэцэг, ургамалд тоос хүртээх гол үүрэг гүйцэтгэдэг шавьж тул хөдөө аж ахуйд нэн чухал. Балт зөгий эхэлж хэзээ ч дайралт хийдэггүй, “хорон санаатан” түүний үүрэнд аюул учруулах хүртэл тайван байдлаа хадгалдаг байна. Учир нь балт зөгий золиос руугаа дайрсны дараа үхдэг. Тэр хатгуураа золиосны биеэс сугалж авч чадалгүй үлдээгээд нисдэг. Ингэснээр хоол боловсруулах эрхтэн, янз бүрийн булчин, мэдрэлийн хэсгүүдээ үлдээгээд явж байгаа хэрэг. Шмидт балт зөгийн хатгуурыг арьс маш хүчтэй түлэгдэхтэй зүйрлэсэн байна. Зөгий нисээд явахдаа үлдээсэн хатгуур нь арьсны гүн рүү улам шигдэх тул аль болох хурдан сугалж авах нь чухал. Балт зөгийний хатгуурын индекс 2 балл.
7. Улаан шоргоолж
Улаан шоргоолж нь олон төрлийн хортон шавьжийг идэж устгадаг тул фермерүүдэд маш том туслалцаа үзүүлж байдаг. Эдгээр шоргоолжнууд дөрвөлжин толгойтой, ууцгүй урт биетэй, улбар шар-улаан зүстэй. Тэдний хатгуур үнэхээр аймаар өвдөлтийг мэдрүүлэх хэдий ч аз болж тэр бүр хүн рүү дайраад байдаггүй. Шмидт улаан шоргоолжны хатгуурыг хөлийн хуруунд ургасан хумсыг өрөмдөж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж тодорхойлжээ. Түүний хатгуурын хүч 3 балл.
8. Цаасан зөгий
“Polistes” бүлд багтдаг энэ зөгий нь ховордож буй төрөл. Бараан хүрэн суурин дээр шар зураас татсан мэт зстэй. Цаасан зөгий нь шүлсээрээ цаас мэт зүйл үйлдвэрлэн үүрээ барьдаг тул ийм нэрийг авсан байна. Түүнээс гадна тэд шүхэр хэлбэрийн үүрэндээ дээвэр хийдэггүй бас түрэмгий биш гэдгээрээ жагсаалтанд бичигдсэн бусад зөгийнөөсөө ялгаатай. Гэхдээ аюул тулгарсан эхний тохиолдолд л дайралт хийдэг. Шмидт түүний хатгуурын хүчийг 3 балл хэмээн үзжээ.
9. Тарантулын /аалз/ шонхор
Тарантулын шонхор хэмээн нэршсэн энэ зөгий нь аалзаар хооллодог нэгэн төрлийн зөгий юм. Тэр бол маш аюултай шавьж. Хар цэнхэрдүү зүстэй, хурц тод өнгийн далавчтай. Тэд дэгээ маягийн эргэсэн үзүүртэй урт сарвуутай бөгөөд энэ нь тэднийг золиосоо алдалгүйгээр барьж идэхэд зохицсон. Шмидтийн тодорхойлсноор энэ зөгийний хатгуур нь цахилгаанд цохиулж буй мэт аймаар аж. Ийм зөгийнд хатгуулсан хэн нэгэн өвдснөөсөө болж орилж, газар унана тийчигнэх гэнэ. 4 баллын өдвөлт мэдрүүлэх тул аргагүй биз.
10. Сум шоргоолж
Сум шоргоолж нь дэлхийн хамгийн аюултай хатгууртай шавьж. “Рarponera clavata” төрөл зүйлд багтдаг энэ аварга шоргоолжнуудын хар, улаан зүс нь өөрөө аюулыг илэрхийлж байдаг. Ийм шоргоолжинд хазуулах нь буудуулж байгаатай адил, хөл нүцгэн улайж ассан нүүрсэн дээгүүр алхах, эсвэл үзүүрийг нь дээш харуулсан урт хадаасан дээр тавхайгаа зоохтой адил өвдөлтийг мэдрүүлэх гэнэ. Тэгээд ч болоогүй өвдөлт нь намдахгүй 24 цаг үргэлжлэх тул 4 баллаар тодорхойлсон бололтой.