Жирэмсэн гэдгээ мэдээгүй бүсгүй онгоцонд төржээ

2015-05-19, 20:23
18,299
Өнгөрсөн Ням гаригт Канадын Калгаригаас Японы Токио руу нэгэн нислэг болсон бөгөөд энэ нь олны хувьд нэлээд мартагдашгүй нислэг болсон байна. Ада Гуань (Ada Guan) болон түүний найз залуу болох Уэсли Бранч (Wesley Branch) нар Air Canada нисэх онгоцоор Токио-руу нисэж байсан бөгөөд нислэгийн үеэр бүсгүйн бие муудсан байна.
Жирэмсэн гэдгээ мэдээгүй бүсгүй онгоцонд төржээ

 
Харин хэсэг хугацааны дараа онгоцны зорчигчид бүгд гайхшралд оржээ. “Миний дотроос ямар нэг юм уначихлаа” хэмээн Ада хэлжээ. Ингээд Уэсли түүний өмдөн доогуур шагайж харсан байна.



“Эхлээд би толгой харсан бөгөөд дараа нь хүүхэд уйлахыг сонссон. Бид хүүхэдтэй боллоо” хэмээн би бодсон гэж Уэсли хэлжээ.Гуань жирэмсэн гэдгээ мэдээгүй байжээ. Гэдэс дотор нь эвгүйрхэж байсан ч тэрээр үүнийг хий болов уу хэмээн огтхон ч тоогоогүй байна. Үүнээс гадна тэрээр нислэгийн хэдэн долоо хоногийн өмнө тестээр үзсэн боловч жирэмсэн гэж гараагүй аж.



Эмч нар хүртэл түүний жирэмсэн гэдгийг тодорхойлоогүй байна. Жирэмсэний тест нь 99 хувийн баталгаатай хариу гардаг хэдий ч үйлдвэрийн гэмтэл эсвэл тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа ахин давтан шалгах эсвэл мэргэжлийн эмчид хандаж байж мэдэгддэг.



Азаар онгоцны зорчигч нарын дунд гурван эмч байсан учир бүсгүйг төрөхөд тусласан байна. Хүүхдийг Хлоя хэмээн нэрлэжээ. Охин Хавайн дээр нисэж яваад төрсөн учир Америк, Канадын иргэн болох боломжтой. Энэ тохиолдол нь цорын ганц жирэмсэн гэдэгээ мэдээгүй төрсөн тохиолдол биш юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()