Амтат пицца хэрхэн хийх вэ?

2015-05-24, 21:07
30,641
Пиццанд дургүй хүн гэж бараг байхгүй байх. Тэгвэл та заавал пицца захиалж идсэнээс өөрийн гараар хийж идвэл илүү амттай шүү дээ. Ингээд гэрийн эзэгтэй нартаа пицца хийх жороос хүргэе.
Амтат пицца хэрхэн хийх вэ?


1. Гурил

Пиццаны хамгийн чухал зүйл нь гурил байдаг. Пицца хийхэд дэлгүүрийн бэлэн гурил ашиглахын оронд та орц, найрлагын дагуу зуурахад л болно. Гурилыг нь шаржигнасан амттай болгохын тулд  ус болон гурилны хэмжээг сайтар тааруулах хэрэгтэй. Жишээлбэл: 1 кг гурилд 1.2 литр ус орно. Гол нь дээд зэргийн гурилыг сонгох хэрэгтэй ба энэ нь глютенин, глиадин агуулсан байдаг. Шууд крантны ус тэр бүр тохирдоггүй тул цэвэр усаар зуураарай. Хэт шингэн болон хатуу зуурч болохгүй.



2. Элдэх

Бид хэдий мэргэжлийн пиццаны тогооч шиг агаарт шидэж, сунгаж чадахгүй ч гурилаа элдэхдээ элдүүр ашиглаж болохгүй. Листээ сайтар тосолж гурилаа тавин гараараа тараана. Гурил нь 2 см-ийн зузаантай байх ёстой ба жигд сайн тарааж өгнө. 



3. Шарах шүүгээ

Пиццаг 6-10 мм-ийн зузаантай ган листэн дээр хийвэл маш амттай болно. Гурилаа бэлдэж байх хооронд шарах шүүгээг 180-190 °C-хэмд 2-3 минут орчим халаана. 



4. Хачир

Бэлэн болсон гурил дээрээ эхлээд улаан лоолийн соус түрхэнэ. Соус нь бэлэн кетчуп биш гэрийн аргаар хийсэн улаан лоолийн соус байх нь илүү тохиромжтой. Дараа нь ямар төрлийн пицца хийхээс шалтгаалаад өөрийн хүссэнээр амталгаагаа хийнэ. Жишээлбэл: Гахайн махтай пицца хийх гэж байгаа бол соусаа түрхсэний дараа урьдчилан бэлдсэн гахайн махаа тавьж, дээр нь илүү зөөлөн сайхан болгохын тулд бяслагаа үрж хийнэ.

Ийнхүү дараа нь өргөст хэмх, брокли ч юм уу өөрийн хүссэн хачираа нэмж болно. Ингээд хамгийн сүүлд үрсэн бяслагаа жигд тарааж, шарах шүүгээндээ 25-30 минут болгоно.



5. Бонус

Мэргэжлийн тогооч бүрт хоол хийх өөрийн гэсэн тусгай нууц жор байдаг нь мэдээж юм. Ховорхон тохиолдолд тэд энэ нууцаасаа хуваалцах нь бий. Италийн нэгэн тогооч өөрийн пицца хийх нууц жороо хуваалцсныг та бүхэнд хүргэж байна.



6. Орц:

  • 100 гр ус
  • 1 өндөг
  • 200 гр гурил
  • Чимх давс
  • 2 хоолны халбага оливын тос
Ус, өндөг, давсаа том саванд хийж хутгана. Сайтар хутгасны дараа гурилаа хийж зуурна. Зуурч дуусахын өмнөхөн тосоо хийнэ. Ингээд гурилаа 20 минутын турш хөлдөөгчинд байлгана. Дараа нь хөлдөөгчнөөс гаргаж 10 минут орчим байлгаж, гараараа элдэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()