“ХЯТАД МОНГОЛЫН БАРИЛГА ЭКСПО-2015” үзэсгэлэн болно

2015-05-15, 17:10
4,109
Эрхэм бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүсээ та бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад харилцаагаа тэлж, бизнесийн түншээ олохыг хүсэж байна уу?
“ХЯТАД МОНГОЛЫН БАРИЛГА ЭКСПО-2015” үзэсгэлэн болно


Тэгвэл “Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Нийгэмлэгийн Барилгын Материалын Дэд Хороо”, “Мишээл Групп” компани хамтран “ХЯТАД МОНГОЛЫН БАРИЛГА ЭКСПО-2015” үзэсгэлэнг  2015 оны 5 дугаар сарын 15-с 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал “Мишээл Экспо”төвд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд болно. Мөн тус улсаас Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, хамтран ажиллах түнш хайж буй бөгөөд дараах салбарын 30 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж буй юм.

Уг үзэсгэлэнд:
•    БНХАУ-ын Барилгын материал
•    Хаалга цонхны материал
•    Барилгын шаазан эдлэл
•    Шал болон дотор засал чимэглэлийн материал
•    Барилгын тоног төхөөрөмж, машин механизм үйлдвэрлэгч байгууллагууд болон
•    Дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагууд оролцоно

Үзэсгэлэнд БНХАУ болон Монгол улсын барилгын салбарын тэргүүлэгч компаниуд оролцох ба сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг танилцуулах хоёр орны барилгын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгож байна.


Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж оргил өөд тэмүүлцгээе!

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077031, 91914805 утсаар авахаас гадна  Мишээл аппликейшн,
 www.misheelgroup.mn,
www.facebook.com/misheelgroup хуудсуудаар зочлоорой.

Видео.




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.