1. УнгарУнгарын "Budapest Sun" англи сонинг дэлгэхэд л энэ орны биеэ үнэлэлтийн талаар тодорхой мэдээлэл авч болно. Энэ оронд биеэ үнэлэлтийг хувиараа бизнес эрхлэгч хэмээн хүлээн авдаг бөгөөд жижиг дунд бизнесийн хуулиар зохицуулагддаг байна. Одоогийн байдлаар 15,000 орчим хүн уг бизнесийг эрхлэж байгаа гэнэ. Будапештэд энэ төрлийн бизнес нь "бизнес эрхлэгч" гэдэг утгаар явдаг нь үнэхээр сонирхолтой.
2. Герман2002 онд Германд биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрчээ. Энэ салбарт 400 мянга орчим хүн албан ёсоор ажилладаг ажээ. Биеэ үнэлэгч бүр татвар төлөх ёстой байдаг. Эмсийн хүрээлэн томоохон хот бүрт байдаг бөгөөд цагийн дундажаар 40 еврогийн үнэтэй байдаг байна.
3. Латви1998 онд Латвийн засгийн газар биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрсөн журмыг гаргасан байна. Биеэ үнэлэгчид насанд хүрсэн, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан, хувийн болон хөлсний сууцтай байх хэрэгтэй байдаг гэнэ. Секс үйлчилгээг тусгай салон болон үйлчлүүлэгчийн гэрт авч болдог бөгөөд цагийн үнэ нь дундажаар 30 еврогоос эхэлдэг байна.
4. ГолландТус улсад 2000 оноос эмсийн хүрээлэн ажиллуулахыг зөвшөөрсөн байдаг байна. Алдарт “Улаан дэнлүүний гудамж”-д та өөрт таалагдсан хүссэн эмэгтэйгээ сонгож болох гэнэ. Биеэ үнэлэгчдийн үнэ цагийн 100 евро байдаг. Голландын төв болох Роттердамд ч гэсэн төрөл бүрийн секс үйлчилгээ байдаг ажээ.
5. ГрекСекс аялагчдад зориулсан таатай нөхцөл Грект бий. Энэ оронд эмсийн хүрээлэн хуулийн хүрээнд хэрэгждэг бөгөөд үнийн хувьд Германаас бага гэнэ. Хямд эмсийн хүрээлэнд цагийн 30 евро байдаг бол гэрээр дуудах үед 70 евро хүрдэг. Гэхдээ ихэнхи биеэ үнэлэгчид нь Украйн, Молдав, Оросоос ирсэн байдаг байна.