Дэлхийн хамгийн аз жаргалтай хот

Испанийн өмнө зүгт байрлах Мариналеда (Marinaleda) хотод ямар ч гэмт хэрэг, ажилгүйдэл, цагдаа огтхон ч байдаггүй байна. Энэ хотод ердөө хэдхэн мянган хүн ажиллаж амьдардаг бөгөөд өөрсдийн гэсэн гайхалтай ертөнцийг байгуулжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай хот


Хотын захирагч Хуан Санчес Гордиллогийн ачаар энэ хот ийнхүү амгалан тайван болжээ. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр тэрээр үнэгүй мухлагуудыг ажиллуулж байсан бөгөөд иргэд худалдан авах боломжгүй масло, будаа, шошийг үнэгүй авч болдог байжээ.





Үүний дараа тэрээр хотын захирагч болсон бөгөөд хоол хүнс, бүх зүйл хангалттай хотыг байгуулсан байна. Хотод ч хөдөө аж ахуйн баг бүрэлдэхүүн нээгдэж, олон хүн ажилладаг болжээ. Орлогоо хувааж авдаг бөгөөд сар бүр нэг хүнд 1200 евро ноогддог байна.



Хувийн байшин барих шаардлагатай бол юуны түрүүнд зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэрвээ байшингийн кв.м нь 192-оос бага байвал байшингийн зардлыг улсаас даадаг байна. Тэдний цорын ганц үүрэг нь  сар бүр улсдаа 15 евро өгөх явдал гэнэ.





Хотын захирагч Хуан Мануэль Санчес Гордилло:  “Хэрвээ танай улс хэсэг хугацаанд эд хөрөнгийн шуналаа татаж, амиа хичээлт, өөрийгөө бодохоо больвол илүү сайхан нийгмийг бүтээж болно” -гэж ярьсан байна.  



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()