Америкт дахин үймээн дэгджээ

2015-05-01, 07:01
11,605
Америкийн Балтимор хотод 4 сарын 12-нд болсон цагдаа нарын довтолгоон азгүйгээр төгсөж 25 настай африк-америк гаралтай Фредди Грэй нас барсан билээ. Хотын гудамжинд олон залуус гарч ирж машин шатааж, дэлгүүр дээрэмдэж, цагдаа нартай тэмцэлдэж эхэлсэн байна.
Америкт дахин үймээн дэгджээ



Хотод онцгой байдал зарлаад байгаа гэнэ. Хэв журмыг сахиулахын тулд 1000 орчим цагдаа, 1.5 мянган үндэсний цэргүүд болон 280 тусгайгийнхан ажиллаж байгаа юм.



Цагдаа нарын довтолгооны үеэр Фредди Грэй нэлээд сэжигтэй харагдсан учир, түүнийг фургонд оруулжээ. Харин хэсэг хугацааны дараа түүнийг фургонаас хэвтээ байдалтай гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Түүний нугас хугарсан байсан учир, тэрээр комын байдалд орж нас баржээ. Одоогийн байдлаар мөрдлөгийн үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд 6 цагдааг албан үүргээс нь чөлөөлөөд байгаа гэнэ.



Залууг оршуулсны дараагаас эмх замбараагүй байдал эхэлсн байна. Цагдаа нарын үзэж байгаагаар хотын гэмт бүлгэмийнхэн Грэйний өшөөг авч байх магадлалтай гэжээ. Цагдаагийн 15 ажилтан гэмтэж, үймээн дэгдээгч 30 хүнийг баривчилаад байна. Хэдийгээр хүчний байгууллагынхан галт зэвсэг ашиглаагүй байгаа ч, байдал хурцадвал илүү хүч хэрэглэхэд бэлэн байдалтай байгаа ажээ.

























































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()