Мумбай дахь орон сууцны өртөг

2015-04-30, 02:05
16,535
Энэтхэгийн Мумбай нь дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан хотуудын нэг билээ. Олон олон байшингууд хоорондоо бараг л наалдах шахам байрлаж, иргэдэд алхах зам ч бараг үлддэггүй байна. Хотын амьдрал өдөр шөнөгүй үргэлжилдэг бөгөөд ойр ойрхон байрлах эдгээр олон байшингуудыг хараад л та мэдэх болно.
Мумбай дахь орон сууцны өртөг


Мумбайд албан ёсоор 12 сая хүн байдаг ч яг үнэндээ хэдэн хүн амьдардаг нь тодорхойгүй ба 15 сая хүн амьдардаг байх ч магадлалтай юм. Мумбай нь Энэтхэгийн том хотуудын нэг бөгөөд бусад орнуудын адилаар баячуудын дүүрэг, ядуусын хороолол гэж байдаг байна. Нутгийн гэрэл зурагчин болох Danish Siddiqui өөрийн хотын бодит төрх болон үнэ өртгийн тухай мэдээллийг олонд хүргэсэн байна.

Мумбайд ямар газар түрээслэхээс шалтгаалаад, сарын 5-2000 долларын өртөгтэй байдаг.

1. Ядууст зориулсан олон давхар барилга. Нэг байр нь 25 метр/кв бөгөөд түрээсийнх нь үнэ нь сарын 160 доллар байдаг байна. Харин худалдаж авбал 40,000 доллар шаардлагатай гэжээ.



2. Харин эдгээр хуучин байшингуудын хэмжээ арай том бөгөөд 55 метр/кв юм байна. Нэг сарын түрээсийн үнэ 320 доллар бөгөөд худалдаж авбал 136,000 доллар болно. Дотор нь ч гэсэн гадна байдалтайгаа адил эмх замбараагүй тав тух муутай байдаг байна.



3. Энэ бол хуучин хоригдлуудын байр байсан бөгөөд өрөө нь 18 метр/кв ажээ. Түрээслэхэд сарын 190 доллар байдаг бол худалдан авахад 80,000 доллар болдог байна.



4. Хотын өмнөд хэсэгт байрлах 55 метр/кв байрууд нь сарын 190 доллар, худалдаж авбал 136,000 доллар орчим болдог ажээ.



5. Төвөөс холгүй байрлах байрны үнийн хувьд нэг метр/кв нь 2 мянгаас 18 мянган долларын хооронд хэлбэлзэлтэй байдаг.



6. Энэ бол хотын өмнөд хэсэг.



7. Гэрийнхээ тагтан дээр сууж буй залуу. Түүний байр 18 метр/кв бөгөөд зарвал 80,000 долларын үнэтэй.



8. Мумбайгийн өмнө зүг. Энэ байшинд 55 метр/кв байрны түрээс нь 240 доллар бөгөөд харин худалдаж авбал 192,000 доллар хүрдэг байна.



9. Сүүлийн үеийн барилгууд ч бий. Хотын төв хэсэгт баригдсан бөгөөд 34 метр/кв нэг өрөө байрны сарын түрээс 400 доллар хүрдэг байна. Зарагдах нь үнэ нь 136,000 доллар байдаг гэнэ.



10. Энэ бол бидний хэлдэгээр "Ядуусын хорооолол". Энд амьдардаг иргэдийн байр дунджаар 8-10 метр/кв байдаг байна. Үнэ гэж бараг л байхгүй бөгөөд ямар нэг зүйлээр сольж болох ажээ.



11. Бас л тийм ч таатай гудамж биш. 25 метр/кв-ын нэг өрөө байр нь 50,000 долларын үнэ хүрэх бөгөөд айлуудын тагтан дээрх торыг ажиглавал хулгай дээрмийн хэрэг нэлээд их байдаг бололтой.



12. Харин хотын төв орчмын байрны нэг метр/кв үнэ нь 2000-18,000 мянган долларын хооронд хэлбэлзэж байдаг.



13. Энэ загварлаг байрны хувьд 22 метр/кв нь 32,000 долларын үнэтэй байдаг бөгөөд түрээслэвэл сарын 160 доллар байдаг байна.



14. Энэ бол хотын төвөөс холгүй байрлах байшин юм.



15.



16. Харин энэ байшингийн хувьд хотын зах руу харсан зай томтой 83 кв.метр бөгөөд энэ 3 өрөө байрыг түрээслэхэд сарын 1760 доллар хэрэгтэй гэжээ.



17. Сүүлийн үед баригдаж буй үнэтэй орон сууц. Нэг байрны нийт талбайн хэмжээ нь 223 метр/кв. Харин борлуулагдаж байгаа өртөг нь нийт 1,400,000 доллар юм. Сарын түрээс нь 2400 доллар хүрнэ.



18. Бас нэгэн тансаг зэрэглэлийн 232 метр/кв байр нь 2,700,000 долларын үнэтэй худалдагдаж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()