Сул талаа давуу тал болгожээ

Заавал төгс сайхан байснаар олны танил болох албагүй болохыг дараах моделиуд батлаж байна. Эдгээр моделиуд шүдний гажигтай бөгөөд тэдний урд талын хоёр шүд нь зайтай юм. Гэхдээ тэд алдарын оргилд хүрч, олны танил болж чаджээ.
Сул талаа давуу тал болгожээ


1960 оны үед жүжигчин, модель Лорен Хаттон хамгийн анх өөрийн алдарт инээмсэглэлээр олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан байна. Үүнээс хойш урд талын шүд нь зайтай моделиуд ихээр нэмэгдэх болсон юм..

1. Голландын модель Лара Стоун шүднийхээ завсраар зайтай гэдгээрээ алдартай. Тэрээр дэлхийн томоохон брэндүүд болох Calvin Klein, Versace, Givenchy болон Louis Vuitton-ы зураг авалтанд орж байсан байна. 2013 онд тэрээр L’Oreal Paris-ын шилдэг модель болж байжээ.



2. Эшли Смит мөн л шүдний асуудалтай моделиудын нэг юм. Америкийн үзэсгэлэнт бүсгүй тэрээр RVCA компанийн моделиор хэдэн улиралын турш ажиллаж байсан байна. Харин 2015 онд "Sports Illustrated Swimsuit Edition" сэтгүүлийн зураг авалтанд оролцжээ. Фото: RVCA



3. Английн модель Жоржи Мэй Жаггер мөн л шүднийхээ завсар зайтай гэдгээрээ алдартай. Тэр бол алдарт дуучин Мик Жаггер, Америкийн модел Жерри Холл нарын охин юм. "Rimmel London"-ы нүүр царай болж байсан бөгөөд Just Cavalli, Mulberry, Sunglass Hut болонThomas Sabo зэрэг брэндүүдийн зураг авалтанд оролцож байжээ.



4. Эбби Ли Кершоу-Австралийн модель. Тэрээр Gucci, Jill Stuart, Saint Laurent, Hugo Boss, Calvin Klein болон Chanel зэрэг брэндүүдийн зураг авалтанд оролцож байсан. Мөн саяхан “Mad Max: Fury Road” кинонд тоглосон байна.



5. Америкийн модель Линдси Уикссон. Fendi, Chanel, Jill Stuart, H & M, Miu Miu болон Mulberry зэрэг брэндүүдийн зураг авалтанд оролцож байжээ. Фото: Society



6. Ванесса Паради – Францын модель, жүжигчин. Түүний шүд нь Chanel-ын нүүр царай болоход огтхон ч нөлөөлөөгүй байна. Фото: Chanel



7. Австралийн модель Жессика Харт нь "Victoria`s Secret"-ийн тайзан дээгүүр загвар үзүүлэн, Saks Fifth Avenue, Guess болон Banana Republic брэндүүдийн зураг авалтанд оролцжээ.



8. 1960-1970 оны үед Лорен Хаттон хамгийн анх энэ төрлийн загварын чиглэлийг хөгжүүлжээ. Тэрээр 26 удаа АНУ-ын "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимж байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()