Аялалаар очих шаардлагагүй орнууд

2015-04-28, 23:38
24,928
Жуулчдын хувьд ер нь бүхий л орны үүд хаалга нээлттэй байдаг билээ. Гэхдээ та ямар нэгэн орон руу аялахынхаа өмнө заавал өөрийн аюулгүй байдал, тав тухтай байдлыг анхаарах нь зүйтэй болов уу. Ялангуяа Ойрхи Дорнодын орнууд руу аялахын өмнө та эргэн нэг бодож үзэх хэрэгтэй байх. Ингээд аялалаар очих шаардлагагүй зарим нэг орнуудыг танилцуулъя.
Аялалаар очих шаардлагагүй орнууд


1. Ангола
Хэдийгээр Анголын иргэний дайн аль хэдийн дууссан ч гэмт хэргийн түвшин маш өндөр байдаг. Тиймээс хэрвээ та энэ орныг зорихоор шийдсэн бол үнэт зүйлсээ авч явах хэрэггүй л болов уу.



2. Пакистан
Пакистан улс руу явахын өмнө олон төрлийн вакцин хийхгүй бол хумхаа, халдварт саа, булчин задрах тахал, сүрьеэ гэх мэт өвчин тусах магадлалтай ихтэй байдаг байна. Мөн үүнээс гадна террорист халдлагууд их байгаа учир, жуулчид сүүлийн үед энэ орныг зорих нь ховор болжээ.



3. Бутан
Жуулчин нэрээр ч энэ орон руу ороход ихээхэн хэцүү байдаг байна. Учир нь улсын удирдлагууд ирж буй жуулчид дээр маш их анхаарал хандуулдаг бөгөөд улс орныхоо соёл, түүхэн дурсгалт газрын халдашгүй байдалд ихээхэн санаа тавьдаг. Магадгүй та Бутанд очвол маш их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болно гэдгийг бүү мартаарай.



4. Сомали
Сомали мөн л гэмт халдлага ихтэй орон учир, аялаж байх үедээ хөтөч эсвэл зэвсэгтэй хамгаалагчтай хамт явсан нь дээр гэнэ.



5. Афганистан
Афганистанд улс төрийн тэмцэл, гэмт хэрэг, бүлэглэлүүдийн хооронд дахь зөрчилдөөн маш их байдаг.



6. Ливи
Иргэний дайн хэдийгээр намжсан ч, улс төрийн тогтворгүй байдал, гэмт бүлэглэлүүдийн хооронд дахь тэмцэлдээн ихтэй учир жуулчдад аялахад тохиромжгүй газар юм. Мөн согтууруулах ундаа болон хувцаслалтан дээр нэлээд хяналт тавьдаг.



7. Саудын Араб
Хэдийгээр жуулчдад нээлттэй орон ч, ихэнхидээ тухайн оронд амьдарч буй иргэдийн хамаатан садан нь л ирдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()