Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ванесиа өөрийн хүү Жаксыг 2014 онд, Мелани охин Эрогоо 2015 онд төрүүлжээ. Дэлхийг доргиож байгаа энэ гэр бүлийн "Boredpanda" сайтад өгсөн ярилцлага болон тэдний гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна.
Тэд хэлэхдээ: “Бидний зураг зарим эмэгтэйчүүдэд хүүхэдтэй болох хүслийг дэмжих урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна” -хэмээжээ.
“Бидний түүхийг уншсаны дараа олон эмэгтэйчүүд ээж болох шийдвэр гаргасан гэж бидэнд мэйл бичиж байсан“
“Бид маш олон хүмүүст эерэгээр нөлөөлж чадаж байна гэж бодох нь үнэхээр гайхалтай мэдрэмж шүү. Хэзээ ч бидний зураг хүмүүст ингэж нөлөөлөнө гэж төсөөлж байсангүй”
"Санаанд оромгүй гэнэтийн боломж байлаа! "PEOPLE" сэтгүүл "US" сэтгүүлд, Миами, Шарлот гээд Германд хүртэл мэдээний сувгаар хүртэл бидний тухай гарч байна" -хэмээн хосууд ярьжээ.
Бусдад хандан юу хэлэх вэ? гэсэн асуултанд:
“Өөртөө итгэлтэй бай. Итгэл найдвар тань нугаршгүй байг. Хэрэв өөртөө итгэлтэй байж чадвал, ямар ч сөрөг зүйл танд тохиолдохгүй”
“Дэлхий ертөнц нэг л өдөр таныг бүрэн хүлээн зөвшөөрөх хүртэл зөвхөн инээмсэглэж, өөрийнхөөрөө бай!”