Манай сургалт нь ярианы хичээл дээр тулгуурлан явагдах бөгөөд ингэснээрээ суралцагчдын маань ярианы чадвар дээшлэн хятад хэлээр цэвэр ярьж сурах буюу хөг аялага нь сайжирдаг. Мөн хятад хүнийг чөлөөтэй ойлгодог болгох сонсголын хичээлүүдийг давхар ордог. Нийгэмлэгийн зүгээс суралцагч хүүхэд залуустаа зориулан хятад хэл сурах ач холбогдол, хүсэл сонирхолыг төрүүлэх үүднээс сургалтын явцад олон сонирхолтой хөтөлбөрүүдийг явуулдаг. Хичээл даваагаас баасан гариг хүртэл өдөр бүр хуваарийн дагуу орно.
Сургалтанд хамрагдагч оюутан сурагчид олон жилийн туршлагатай Хятад болон Монгол багш нараар хүрээлүүлэн сурч сертификаттай болон төгсөхийн зэрэгцээ Шанхай хотын их дээд сургуулиудтай танилцан цаашид Шанхай хотод тэтгэлэгээр сурах үүд хаалгаа нээх боломжтой.
Сургалтын хувиарын дагуу суралцагчид нь Шанхай хотын үзэсгэлэнт газруудаар аялаж дэлхийн алдарт усан парк, амьтны хүрээлэн, далайн эргийн аялал, Шанхайн технологийн музей үзэх, зуны хямдралтай худалдаанд оролцох, дэлхийн эдийн засгийн төвийн 108 давхраас Шанхай хотыг тольдох зэрэг маш их сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдах бөгөөд эдгээр нь сургалтын төлбөртөө багтсан байдаг.
Сургалтын төв нь Шанхай хотын төвөөс баруун урд зүгт 10 гаруй их сургуулиудын 300 мянга гаруй оюутан залуус ажиллаж амьдардаг Сонжианг дүүргийн “Sonjiang university town” хотхонд байрладаг. Тус газар нь дуу чимээ хөл хөдөлгөөнөөс зайдуу элдэв гэмт хэрэг, үймээнээс хол оршдогоороо давуу талтай.
Сургалтанд хамрагдаж буй хүүхэд сурагчид маань гадаад оюутны дотуур байранд байрлана. Нэг өрөөнд 2 хүн байрлах ба өрөө тус бүр дотроо ариун цэврийн өрөө болон усанд орох душ агаар цэвэршүүлэгчтэй байна. 24 цагийн хамгаалалттай байранд амьдарч Монгол багшийн хяналтанд байх тул гадуур сэлгүүцэх гэмт хэрэгт өртөх гэсэн аюулгүй.
Суралцагчид хичээлийн бус амралт чөлөөт цагаараа фитнес, усан сэлэлт, мөсөн спортын төрлүүд, сагсан бөмбөг, хөл бөмбөг, газрын ба ширээний теннис зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой. Мөн түүнчлэн Хятад оюутнуудтай уулзалт зохион байгуулж төрөл бүрийн соёлын арга хэмжээнүүдийг зохион явуулдаг.
Сургалтын нийт төлбөр зургаан мянга найман зуун юань /6800¥/
Үүнд:
1. Нэг талын замын зардал /Улаанбаатар-Шанхай/
2. Сургалтын төлбөр
3. Байрны төлбөр
4. Өдрийн болон оройн хоол
5. Үзвэр үйлчилгээ
Хятад хэлний эрин үе болоод байгаа энэ үед Дэлхийн эдийн засаг хөгжлийн төв болсон алдарт Шанхай хотоор аялангаа орчинд нь хятад хэл сурах, хэлний мэдлэгээ сайжруулах гайхалтай боломжийг ШХДМИН танд олгож байна.
Видео.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.