“GOBI CASHMERE” – Crystals from Swarovski

2015-04-23, 20:32
6,103
“Говь” ХК тансаг бүхнийг эрхэмлэдэг хэрэглэгчдэдээ зориулан Австрийн дэлхийд алдартай Сваровски брэндтэй хамтран болор шигтгээтэй дэгжин загваруудаа худалдаанд гаргажээ.
“GOBI CASHMERE” – Crystals from Swarovski


Swarovski нь 1895 оноос хойш хамгийн чанартай, шилдэг гоёл чимэглэлийг илэрхийлсэн брэнд  байсаар ирсэн бөгөөд маш нарийн, өндөр нарийвчлалтай зүсэлт хийн гаргаж авдаг энэхүү үнэт элемент нь гоёж, чимэглэж буй бүхий л зүйлдээ улам өнгө оруулж гялалзуулдаг. Харин ноолуур нь амьд ширхэгт гэдэг утгаараа хүний биед төгс зохицож дулааныг тэнцвэржүүлэх, хөдөлгөөнд саадгүй хамгийн гол нь хөнгөн зөөлөн учраас хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцдэг. Тиймээс ноолуур болон сваровски болор шигтгээ нь хамгийн тансаг хослол хэмээн дизайнерууд нь онцолж байна.

Цамц, нимгэн ноолууран даашинз, ороолт малгай, бээлий зэрэг бүтээгдэхүүний зах, ханцуй их бие, энгэр, товчинд тухайн загварт зохицох гоёмсог сваровски элементээр олон төрлийн загвартайгаар чимэглэсэн.

















Эрхэм хэрэглэгч та бүхэн эдгээр загваруудыг доорх 2 салбар дэлгүүрээс авах боломжтой.

https://www.facebook.com/GobiCashmere



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.