Дэлхийн тэрбумтнуудын анхны бизнесийн гараа

Эдгээр хүмүүс төрөхдөө тэрбумтны гэр бүлд төрөөгүй. Тэдний ихэнхи нь бүх зүйлийг шинээр эхэлж өөрөө бий болгож бүтээж чадсан. Тэгвэл эдгээр бизнесийн алдартнууд хамгийн анх ямар ажил мэргэжилээр дэлхийн тавцанд гарч байсныг хүргэх гэж байна.
Дэлхийн тэрбумтнуудын анхны бизнесийн гараа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Ричард Брэнсон, "Virgin" компанийн захирал (pinterest)
Хөрөнгө: 4.8 тэрбум доллар
Анхны ажил: гацуур модны худалдагч
"Virgin" компанийн захиралын анхны ажил нь Зул сарын мод тарьж ургуулан, зарах байсан ажээ. Харамсалтай нь ажил нь бүтэлгүйтсэн байна. Харин Брэнсоны хамгийн анхны амжилттай бизнес нь "Student" сэтгүүлийн худалдаа байсан бөгөөд тэрээр үүнийг 15 насандаа үүсгэн байгуулж байжээ.

www.caak.mn

2. Марк Цукерберг, "Facebook"-ийн үүсгэн байгуулагчдын нэг (fatosdesconhecidos)
Хөрөнгө: 34.9 тэрбум доллар
Анхны ажил: "Facebook"-ийн үүсгэн байгуулагч
Тэрээр хамгийн анхны бизнесээ 19 настай байхдаа, амжилттай эхлүүлж одоог хүртэл ямар нэгэн уналтгүй ажиллаж байгаа бизнесменүүдийн нэг юм.

www.caak.mn

3. Жорж Лукас, кино найруулагч, “Оддын дайны” найруулагч (independent)
Хөрөнгө: 5 тэрбум доллар
Анхны ажил: багшийн туслах
Тэрээр Өмнөд Калифорнийн их сургуулийн цэргийн ангийн оюутнуудад баримтат кино хийх талаар хичээл зааснаар найруулагч болох гараагаа эхлүүлж байжээ.

www.caak.mn

4. Майкл Делл, "Dell"-ийн үүсгэн байгуулагч (imgkid)
Хөрөнгө: 18.2 тэрбум доллар
Анхны ажил: Хятад хоолны газрын аяга угаагч
Ахлах ангид сурч байхдаа Делл аяга угаагч хийж өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг тавьж байсан байна.

www.caak.mn

5. Элон Маск, "Tesla Motors", "PayPal" болон "SpaceX"-ийн үүсгэн байгуулагч (pixgood)
Хөрөнгө: 11.9 тэрбум доллар
Анхны ажил: Видео тоглоом бүтээгч
Тэрээр 10 насандаа анхны програмыг зохиож байсан бөгөөд 12 насандаа өөрийн зохиосон "Blastar" тоглоомоо 500 доллараар зарж байжээ.

www.caak.mn

6. Жефф Безос, "Amazon"-ны үүсгэн байгуулагч (washingtonpost)
Хөрөнгө: 34.7 тэрбум доллар
Анхны ажил: "McDonald’s"-ийн ажилтан
Тэрээр багадаа аавынхаа ферм дээр ажиллаж байсан байна. Харин нэгэн зуныхаа амралтын үеэр "McDonald’s"-д ажиллаж байхдаа өөрийн худалдааны чадварыг илрүүлж байсан байна. Ингээд тэрээр хамгийн анхны өсвөр насныханд зориулсан зуслангаа нээжээ.

www.caak.mn

7. Стив Балмер, "Microsoft"-ийн ерөнхий захирал асан (latimes)
Хөрөнгө: 21.5 тэрбум доллар
Анхны ажил: Чихрийн үйлдвэрийн менежерийн туслах
"Duncan Hines’ Moist & Easy Cakes and Brownies"-ийн менежерийн туслах ажилтан хийж байсан бөгөөд тэрээр сургуульдаа нэлээд шоолуулдаг хүүхэд байсан байна.

www.caak.mn

8. Ян Кум, "WhatsApp"-н үүсгэн байгуулагч (emaginenews)
Хөрөнгө: 6,8 тэрбум доллар
Анхны ажил: Үйчлэгч
Анх бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд Яны түүх түлхэц болох болов уу. АНУ-руу цагаачилсаны дараа тэрээр ээждээ хавдартай тэмцэхэд нь туслаж байсан байна. Ян 16 насандаа хүнсний дэлгүүрт үйлчлэгчийн ажил хийж байсан бөгөөд "Yahoo"-д ажиллахын тулд коллежоо хаяж байсан байна.

www.caak.mn

9. Уоррен Баффет, "Berkshire Hathaway" сайн үйлсийн байгууллагын захиралуудын зөвлөлийнг дарга (newscorpaubusinessnow)
Хөрөнгө: 72,3 тэрбум доллар
Анхны ажил: Сонин тараагч, бохьны худалдаа
Баффет 6 настайгаасаа эхлэн ажил хийж байсан байна. Энэ үед тэрээр айлын хаалга тогшиж бохь зардаг байжээ. Үүнээс гадна тэрээр өглөө бүр сонин тараадаг байсан байна.

www.caak.mn

10. Фил Найт, "Nike"-ийн захирал (celebritynetworth)
Хөрөнгө: 22.4 тэрбум доллар
Анхны ажил: Сонингийн газрын туслах
Фил Найтын аав нь түүнийг "Oregon Journal" сонингийнхоо газар ажиллуулахаас татгалзсан учир, тэрээр аавынхаа өрсөлдөгч байгууллагад ажилд орж өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний эцэст өөрийн мөрөөдөлдөө хүрэх алхамдаа ойртсон байна.

“Аз, амжилт шууд ирдэггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Өөрт тохирсон ажлыг хийх нь таныг амжилтанд хөтлөх болно” -хэмээн Генри Форд хэлж байсан байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()