Зүүн азийн хачирхалтай жимс

2015-04-22, 05:18
13,732
Рамбутан (rambutan) нь Зүүн Өмнөд Азид ургадаг халуун орны ургамал юм. Рамбутаны мод нь 25 метрийн өндөртэй, 2-8 зууван эсвэл өндгөн хэлбэрийн навчтай. Харин жимс нь 3-6 см-ийн хэмжээтэй, багцаараа ургадаг бөгөөд нэг багцандаа 30 ширхэг орчим байх нь бий. Рамбутаны модыг гэрийн нөхцөлд ургуулж болох бөгөөд 18-20 градуст, 12 цаг гэрэлтэй, 12 цаг харанхуй нөхцөлд ургуулдаг байна.
Зүүн азийн хачирхалтай жимс


Хуурай орны чихэрлэг амттай энэхүү жимс "Рамбутан" хэмээх хачирхалтай нэртэй болжээ.

www.caak.mn

Салиндрын ургамалд хамаарах бөгөөд ойн самарны хэмжээтэй ойролцоо байдаг.

www.caak.mn

Улаан, шар хатуу хальстай бөгөөд хальсны эргэн тойронд урт, зузаан үс бий.

www.caak.mn

Яс нь боргоцой мэт амтагддаг бөгөөд ясыг нь хүртэл идэж болдог байна.

www.caak.mn

Гэхдээ ихэнхи цагаан хоолтнууд зөвхөн жимсийг нь идэх дуртай байдаг. Өнөөдрийн байдлаар энэхүү жимсийг Индонези, Малайз, Тайландад тарьж ургуулдаг.

www.caak.mn

Рамбутан нь кальци, уураг, нүүрс ус, төмөр, С витамин, фосфор, никотины хүчлээр баялаг. Илчлэг багатай байдаг учир хоолны дэглэм барьж буй хүмүүст нэн тохиромжтой.

www.caak.mn

Зүүн азийн орнуудад маш ихээр ашиглагддаг бөгөөд Тайландад рамбутан жимсэнд зориулсан өдөрлөг хүртэл зохиогддог ажээ.

www.caak.mn

Рамбутаныг шинээр нь эсвэл даршилсан байдлаар хэрэглэдэг. Жимсний салатанд хийж болно.

www.caak.mn

www.caak.mn

Удаан хадгалаж болдоггүй бөгөөд идэхийн өмнөхөн хальсийг нь хуулж хэрэглэдэг. Яс болон зөөлөн эдийг нь холихгүйн тулд маш болгоомжтой идэх хэрэгтэй.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()