Зочид буудлын саунд золгүйгээр амиа алджээ

2015-04-09, 03:05
26,486
Шэньчжэнь хотын нэгэн бизнесмэн залуу Макао дахь "Four Seasons" буудлын саунд орж байхдаа санаандгүй байдлаар амь насаа алдсан хэмээн iFeng.com Хятадын сайт мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр эхнэр, хүүхдийнхээ хамтаар Макао руу амрахаар иржээ.
Зочид буудлын саунд золгүйгээр амиа алджээ


Цзишэнийг усан массаж хийлгэж байх зуур насосны системд нь алдагдал гарч, ус нь бохирын хоолой руу татагдаж эхэлсэн байна. Тэрээр ванны гүн рүү татагдсан бөгөөд тэр гүнээс гарч чадалгүй, ус залгиж нас барчээ.



Түүний эхнэр болон буудлын бусад ажилчид залууг гаргаж авахыг оролдсон ч чадаагүй гэнэ. 20 минутын дараа л ажилчид усны урсгалыг зогсоож чадсан хэдий ч залуу аль хэдийн амиа алдсан байжээ.



Тэрээр Шэньчжэний техникийн байгууллагын томоохон хувьцаа эзэмшигч байсан аж. Компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байсан байна. Цзишэн амралтын өдрүүдээрээ ихэнхидээ Макаогийн "Four Seasons" буудалд буудаг байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()