“LG G Flex 2” гайхалтай шинэлэг ухаалаг гар утас!

2015-04-06, 22:04
10,016
Ирээдүйн хосгүй технологиудыг бүр өнөөдөр бүтээж байна! “Уран зөгнөлт” гэгддэг төрлийн киног бид цөмөөрөө нэг удаа ч болтугай үзсэн байдаг. Урьд өмнө нь биднийг санаанд багтамгүй технологийн бүтээлүүд, нисдэг автомашин, дуунаас хурдан нисдэг аппарат болон бусад олон зүйл гайхашруулдаг байлаа.
“LG G Flex 2” гайхалтай шинэлэг ухаалаг гар утас!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хэзээ нэгэн цагт байж боломгүй ямар нэгэн зүйл бидний амьдралд орж ирэхийн чинээ төсөөлж ч чадахгүй байсан. Та нэг ийм нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ: Та бялуунаас нэг зүсэм авлаа, харин хэдэн минутын дараа бялуу дахиад л бүтэн болчихно, эсвэл Та түрийвчнээсээ хэд хэдэн мөнгөн дэвсгэрт гаргаад авлаа, хожим нь нөгөө дэвсгэртүүд дахиад л түрийнчинд тань бий болчихсон байна. “Өөрөө нөхөн сэргээгдэх” ийм технологид хүн төрөлхтөн хараахан хүрээгүй байгаа ч гар утасны зурагдаж элэгдсэн арын тагийг хуучин төрхөнд нь оруулах чадвартай болсон байна.

LG компани зурагдалтаас хамгаалагдсан арын таг бүхий G Flex 2 шинэ, ухаалаг гар утсаа танилцуулж байна.

Энэ технологийг боловсруулагчид түүнийхээ нарийн ширийн зүйлийг задлахгүй байгаа юм. Тэд зөвхөн энэ ухаалаг гар утасны арын таг нь зурагдалт болон гэмтлээс хамгаалагдсан гэдгийг л нотолж байна. LG G Flex 2 ухаалаг гар утасны тагны “өөрөө нөхөн сэргээгдэх” бүрхүүл нь гар утсыг зурагдалтаас хамгаалах бөгөөд түүнийг өдөр бүр шинэ юм шиг харагдуулна. Бүхэлдээ LG G Flex 2 ухаалаг гар утас нь олон даалгавар гүйцэтгэх чадвараараа гайхуулдаг.

Ухаалаг гар утасны хүнхэр хэлбэр нь Таны нүүр царайны хэлбэр төрхийн дагуу бүтээгдсэний дээр дуу хоолойгоор дамжуулах дохионых нь  чанарыг улам сайжруулна. Хүний амнаас утасны микрофон хүртэлх зайг багасгаснаар ийм амжилтанд хүрсэн юм. LG G Flex 2 ухаалаг гар утасны шинэлэг, хүнхэр дэлгэц нь өргөн дэлгэцийн кинотеатрыг санагдуулах бөгөөд  хамгийн шилдэг чанар бүхий, нүд булаасан дэлгэмэл дүрс үзэх нөхцөл бүрдүүлдэг. Энэхүү ухаалаг гар утастай байхад уйдах зав гарахгүй, ялангуяа удаан хугацааны нислэг юм уу аяллын үеэр уйдна гэж үгүй. Нэг үгээр хэлэхэд аяллын үед ухаалаг гар утсыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг LG компаний бүтээсэн хүнхэр зай олгодог.  Энэ зай нь гар утасны нарийн чамин хэв загвартай зуун хувь өв тэгш нийцдэг байна. 3500 мАч багтаамжтай уг зай ухаалаг гар утсыг нэг л цэнэглэсэн байхад өндөр бүтээмжтэй программуудыг ашиглаж байлаа ч хамгийн удаан хугацаанд ажиллуулах боломж олгодог.

 

Энэ гар утас нь шинэ улс орнуудтай танилцахад орлуулахын аргагүй туслагч болдог. LG G Flex 2 ухаалаг гар утасны 13 мегапикселийн камераар Та аяллынхаа хамгийн гайхалтай мөчүүдийн гэрэл зургийг авч болно. Тэгэхдээ өдөр ч, шөнө ч, дуртай үедээ, хөдөлгөөн дундаа гэрэл зураг авах боломжтой юм. LG G Flex 2 ухаалаг гар утсыг Та босоо байдлаар барьж байхад  долоовор хуруу тань аяндаа л удирдах товчлуур дээр таарч, гол гол үйлдлүүд болон дууны тохиргоонд хурдан бөгөөд эвтэйхэн нэвтрэх боломж бүрдүүлдэг. LG G Flex 2 ухаалаг гар утсыг идэвхжүүлэхийн тулд гар утасныхаа тагийг ердөө л тогшиход хангалттай байдаг. Ухаалаг гар утас нь дохио зангааг сайн таньдаг болохоор дэлгэцийг автоматаар асааж, унтраадаг. Энэхүү ухаалаг гар утсан дээр Та хэд хэдэн даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой юм. Үүнд “хоёр цонх” үйлдэл Танд тусална. Харин “Хурдан хариулах” үйлдэл нь дуудлагад хариулах гэж илүү дутуу үйлдэл хийх ажлаас Таныг чөлөөлнө. Зүгээр л ухаалаг гар утсаа чихэндээ ойртуулахад гар утас тань өөрөө дуудлагын дууг сулруулан, залгаж буй хүнтэй  өөрийг тань холбоно.



LG G Flex 2 ухаалаг гар утас нь илүү үр бүтээлтэй, хурдан ажиллахад зориулсан 64 битийн найман цөм бүхий Qualcomm® SnapdragonTM 810 гэдэг хүчирхэг процессороор тоноглогдсон юм. 5,5 инчийн дэлгэцийнх нь нягтралыг Full HD хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд шинэчилсэн программ хангамж нь ая тухтай олон шинэ үйлдлийг санал болгож байна.

Android 5.0 Lollipop үйлдлийн системийн шинэ хувилбар нь сайжруулсан олон зүйлийг, түүний дотор илүү гүнзгий, сүүдэртэй, хөдөлгөөнт зурагтай дизайны шинэ гоо үзэмжийг санал болгоно. Шинэчилсэн цоожлох дэлгэцэн дээр мэдэгдэл гарч ирнэ. Аюулаас хамгаалах шинэ үйлдэл нь төхөөрөмжүүдийг хооронд нь холбох боломжуудыг өргөжүүлж, бүртгэгдсэн Bluetooth төхөөрөмжийн дэргэд байгаа ухаалаг гар утасны түгжээг тайлах боломж олгодог.

# # #

LG Электроникс компанийн тухай   
LG электроникс инк. нь хэрэглээний электрон бараа, үүрэн холбооны болон ахуйн техникийн дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч бөгөөд шинэлэг технологиудыг боловсруулан нэвтрүүлэгч компани юм. Тус компанийн дэлхийд тархан байрласан 113 офист 87 000 ажилтан ажилладаг. Дэлхийн хэмжээнд борлуулсан барааных нь нийт хэмжээ 53,10 тэрбум ам.доллар /58,14 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Applance, Air Solution ба Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар нэгжээс бүрддэг.  Тус компани  хавтгай телевизор, зөөврийн төхөөрөмжүүд, агааржуулах төхөөрөмж, угаалгын машин, хөргөгчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. 2014 онд LG электроникс компани нь олон улсын International CES® Innovations Awards шагналыг 15 удаа хүртсэн байна.

LG Электроникс Үүрэн холбооны хэрэгслийн компанийн тухай
LG Электроникс үүрэн холбооны хэрэгслийн компани нь үүрэн холбооны хэрэгсэл болон мэдээллийн салбарт дэлхийд тэргүүлэгч компани юм. Тэргүүний технологи болон шинэлэг дизайны үндэс суурин дээр LG компани нь оновчтой болгосон хөдөлгөөнт боломжуудыг даян дэлхийн хэрэглэгчдэд олгохуйц гар утсуудыг бүтээдэг. LG компани нь конвергент технологийг хөгжүүлж, хөдөлгөөнт тооцооллын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн зэрэгцээ чамин хэв загвар болон оюунлаг технологийнхоо ачаар үүрэн холбооны хэрэгслийн үйлдвэрлэлд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа билээ. 


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.