1. Хойд Солонгосын “чучхе” хуанлигийн дагуу 2015 он бус харин 104 он болж байгаа гэнэ. Он тооллыг Ким Ир Сены төрсөн өдрөөс хойш тоолжээ.
2. Хойд Солонгост дэлхийн хамгийн том буюу 150,000 хүний багтаамжтай стадион байдаг байна.
3. Хойд Солонгост марихуана худалдаалахыг зөвшөөрдөг бөгөөд энэ нь мансууруулах бодисны төрөлд багтдаггүй.
4. Хорин жилийн турш дэлхийн хамгийн өндөр зочид буудлаар Пхеньян дахь “Рюгён” зочид буудал шалгарч байсан байна. Барилга 105 давхар бөгөөд 330 метрийн өндөртэй ажээ. Хэдйигээр 1987 онд барилгын ажил нь эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтанд ороогүй байгаа гэнэ.
5. Хойд Солонгост 51 “нийгмийн давхарга” байдаг.
6. Хойд Солонгост цэргийн болон Засгийн газрын албан хаагчид л хувийн унаатай байхыг зөвшөөрдөг.
7. "Red Star OS" хэмээх компьютерийн үйлдлийн системтэй.
8. Хойд Солонгос нь АНУ-ын ВМС усан онгоцыг эзэмшиж буй цорын ганц улс юм.
9. Сүүлийн 60 жилийн дотор 23 мянган Хойд Солонгосчууд Өмнөд Солонгос улс руу зугатсан бөгөөд 2 нь л эргэж ирсэн байна.
10. Хойд Солонгос одоо коммунист улс биш. 2009 оноос эхлэн “чучхе” болсон байна.
11. Хойд Солонгост жийнс өмсөх хориотой.
12. Хойд Солонгост 28 төрлийн үс засалтыг зөвшөөрдөг.
13. 1950 онд Хойд Солонгос Кижондон хэмээх цэрэггүй тосгоныг байгуулсан бөгөөд энэ тосгондоо Өмнөд Солонгосын иргэдийг уруу татах зорилготой байсан байна.
14. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен “Титаник”-ийг сүйрсэн өдөр буюу 1912 оны 4 сарын 15-нд төрсөн байна.
15. 2012 онд Хойд Солонгосын археологичид хоёр мянган жилийн өмнө Тонгмун хааны унаж байсан бодь гөрөөсний үлдэгдлийг олсон гэнэ.
Доорх зурагтай төстэй олдвор байжээ.
16. 1962 онд 6 америкийн цэрэг Хойд Солонгос руу шилжин ирсэн байна.
17. Библи хадгалах, Өмнөд Солонгосын кино үзэх, порно үзэх зэрэгт шууд цаазаар авах ял оноодог байна.
18. Таван жил тутамд Хойд Солонгост сонгууль явагддаг хэдий ч, нэг л хүн нэр дэвшдэг ажээ.
19. Хойд Солонгос Өмнөд Солонгос руу занал хийлэхийн тулд факс ашигладаг.
20. Хойд Солонгосын иргэд 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 24 цагийн хоцрогдолтой үзсэн байна.
Эцэст нь, Хойд Солонгосын талаар бид юу мэдэх билээ? Тиймээ, хэн ч бараг юу ч
мэдэхгүй бололтой. Сэтгүүлчид энэ улсын тухай "тоталитар" дэглэмээс
үүссэн айдас аюулын тухай ярьж, цөмийн зэвсгийн тухай бас сануулах
дуртай билээ. Үнэн хэрэгтээ энэ газар нэлээд сонирхолтой бас аз
жаргалтай улс ажээ. Доорх линкээр орж ард түмнийх нь амьдралтай танилцаарай.
~
Хойд солонгосын амьдралын бодит үнэн ~