Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хамгийн цэвэр ус Финляндад байдаг.
"ЮНЕСКО"-ийн мэдээлж байгаагаар хамгийн цэвэр ус Финляндад байдаг ажээ. Цэвэр усны судалагаанд 122 орон оролцсон бөгөөд нэг тэрбум хүн аюултай ус хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарчээ.
2. Халуун усыг мөс болгох нь илүү хурдан
Халуун, хүйтэн ус хоёрын аль нь илүү хурдан хөлдөх вэ? Хэрвээ логик талаас нь авч үзвэл мэдээж хүйтэн ус илүү хурдан хөлдөнө. Учир нь халуун ус эхлээд хөрөх хэрэгтэй байдаг билээ. Гэхдээ туршилтаас харахад халуун ус илүү хурдан хөлддөг гэсэн дүгнэлт гарсан байна.
Харин яагаад халуун ус хурдан хөлддөг талаар тодорхой хариулт байхгүй байна. Магадгүй энэ нь ууршилт, мөсөн тогтоц эсвэл хийн нөлөөллөөс хамааралтай болов уу.
3. Хэт хүйтэн ус
Сургуулийн физикийн хичээл дээр ус нь 0 градуст хөлдөж, 100 градуст буцалдаг гэж заадаг. Тэгвэл заримдаа ямар ч хольцгүй цэвэр ус 0 градуст ч хөлдөхгүй шингэн хэвээр байдаг байна. Гэхдээ аль ч нөхцөлд ус хөлдөх, буцлах температурын заалт гэж бий.
4. Ус 3-аас илүү төлөвтэй
Сургуульд байхад л бидэнд ус нь хатуу, шингэн, хий гэсэн 3 төлөвтэй гэж зааж байсан билээ. Харин эрдэмтэд усыг шингэн байдалдаа 5 төлөвтэй, хатуу байдалдаа 14 төлөвтэй байдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
5. Ус шилтэй адил
Хөлдсөн усыг хүйтэн газар байлгаад байвал юу болох бол? -120 градуст ус наалданги, зунгааралдсан болох бол -135 градуст “шилэн” ус болно. “Шилэн ус” дотор шилний ширхэгтэй адил кристалл бий болдог байна.
6. Амьдралын эх үүсвэр нь ус
Ус бол амьдралын эх үүсвэр юм. Амьд биет бүр уснаас тогтсон байдаг. Амьтад-65%, загас-75%, залхаг-99%, төмс-76%, алим-85%, улаан лооль-90%, өргөст хэмх-95%, тарвас-96% нь уснаас тогтдог байна. Хүнийн бие хүртэл уснаас бүтдэг. Нялх хүүхдийн биеийн 86% нь ус байдаг бол насанд хүрсэн хүний биеийн 50% нь ус байдаг.
7. Ус нян тээгч
Ус зөвхөн амьдрал бэлэглээд зогсохгүй амьдралыг авч ч болдог байна. Дэлхийн өвчний 85% нь усаар дамждаг байна. Жил бүр 25 сая хүн уснаас болж амь насаа алддаг.
8. Хүн усгүй бол амиа алдана
Хүн усныхаа 2%-ийг л алдахад ам нь цангаж эхэлдэг. Хэрвээ алдсан усных нь хэмжээ 10% хүртлээ нэмэгдвэл хий зүйл харж эхэлнэ. Харин 12% усаа алдсан тохиолдолд эмчийн тусламжтайгаар л босож чадна. Биеийн усныхаа 20%-ийг л алдвал хүн нас бардаг байна.
9. Хамгийн их ус мөсөн голуудад бий
Хамгийн ус хаана байдаг вэ? Мэдээж далай гэж хариулах болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ усны давхарга буюу мөсөн гол (glaciers)-уудад далай тэнгисээс 10-12 дахин их ус байдаг байна. Дэлхийн усны хэмжээний ихэнхийг нь ууж болдоггүй. Бид дэлхий дээрх усны зөвхөн 3%-ийг л ууж хэрэглэж болно.
10. Усыг турах зорилгоор ашиглах
Усны тусламжтайгаар илүүдэл жинтэй тэмцэж болно. Шингэн зүйлээс зөвхөн ус хэрэглэснээр өдрийн авах илчлэгээсээ багасгах боломжтой. Нэгдүгээрт, тухайн хүн чихэрлэг ундаа, хийжүүлсэн ундаа уухаа болино. Хоёрдугаарт, ус уусны дараа чихэрлэг зүйл идэх, уух хүсэл бага төрөх болно.
11. Эрүүл зүрхтэй байя гэвэл ус уух хэрэгтэй
Ус нь зүрхний шигдээс өвчин тусах нөхцлийг багасгана. Судалгаанаас харахад өдөрт 6-аас дээш аяга ус уудаг хүмүүс зүрхний шигдээс өвчин тусах нь бага байсан байна.
12. Бүхий л амьдралынхаа туршид 35 тонн ус зарцуулдаг
Ус уухгүйгээр хүн удаан амьдарч чадахгүй. Усны хэрэглээ хүчилтөрөгчийн дараа ордог. Хоолгүйгээр хүн 6 долоо хоног амьдарч чаддаг бол, усгүй 5-6 хоног л амьдарч чадна. Дундаж насалсан хүн, бүхий л амьдралынхаа туршид 35 тонн ус уусан байдаг.
13. Хамгийн үнэтэй ус
Ус үнэгүй эсвэл маш үнэтэй байж болно. Дэлхийн хамгийн үнэтэй ус Лос-Анжелост зарагддаг байна. Үйлдвэрлэгчид бага зэргийн амттай усыг "Swarovski" шигтгээтэй саванд хийдэг бөгөөд нэг литр нь 90 долларын үнэтэйгээр худалдаалагддаг.
14. Шатдаг ус бий
Аюултай ус байдаг байна. Жишээлбэл: Азербайжанд метан их агуулагдсан ус байдаг бөгөөд чүдэнз хүргэхэд шатах магадлалтай байдаг. Харин Сицилийн нэгэн нууранд усан доорх хүчлийн нөөц байдаг бөгөөд энэ нуурын бүх усыг хордуулдаг байна.
15. Уурагтай ус
Далайн усанд хүний биед тустай уураг байдаг. 1 куб.см далайн усанд 1,5г уураг болон бусад эрдэс бодис агуулагддаг. Атлантын далайн усны тэжээллэг чанар нь 20 мянган тонн ургац хурааж авахтай тэнцэхүйц байдаг байна.