Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Протез /хиймэл эрхтэн/
Протез нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аврал болдог билээ. Протезийн ачаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар нэгэн зүйлийг барьж эсвэл гүйж, алхах боломжтой болдог. Энэ ачтай бүтээгдэхүүн ХХ зуунд үүссэн болов уу гэж бодоход үнэн хэрэгтээ Христийг төрөхөөс өмнө байсан байна.
Археологочид (МЭӨ 2750—2625) оны үед протез мэт зүйлийг хийж байсныг тогтоожээ. Үүнээс гадна 1858 онд модоор болон зэсээр хийсэн протезийг Италийн Капраас олж илрүүлсэн бөгөөд энэ нь МЭӨ 300 оны үед хамааралтай гэнэ. Гэхдээ энэ үед орчин үеийнх шиг тухтай, эвтэйхэн байгаагүй л болов уу.

Амбруаз Паре
Протезийн хувьслыг Францын мэс заслын эмч Амбруаз Паре хийсэн байна. 1983 онд Дюбуа Пармиле протезийг шинэчлэн хийсэн бөгөөд даралтны нөлөөгөөр биенд нөлөөлөх болжээ. 1898 онд Вангетти булчингийн нөлөөллөөр ажиллах протезийг бүтээсэн байна.
2. Бэлгэвч
Бэлгэвчний ачаар хүн төрөлхтөн хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ тусна хэмээн санаа зовох нь эрс багассан билээ. Зарим католикийн сүмийнхэн бэлгэвч хэрэглэхийг хориглодог ч үүний ачаар олон сая хүний амь насыг аварсан гэдгийг санах хэрэгтэй болов уу.
ДОХ-ын талаар дэлхийн хүн ам 1980 оны үеэс мэдсэн бөгөөд үүнээс хойш бэлгэвчийн хэрэглээ газар авах болсон. Гайхалтай нь МЭӨ-1000 оны үед үйлдвэрлэгдэж байсан байна. Мэдээж энэ үед латекс эсвэл полиуретанаар хийж байгаагүй бөгөөд харин торгон цаас, нимгэн хөндий эвэр, амьтны ходоодоор хийдэг байсан байна. Ингээд элгэдэж дуустал нь ашигладаг байжээ. XV-р зууны үед Италийн эмч Габриэль Фаллопий тэмбүү өвчнөөс хамгаалахын тулд латексан бэлгэвч хэрэглэх санааг гаргаж ирсэн байна.

Габриэль Фаллопий
Мэдээж энэ үед латекс эсвэл полиуретанаар хийж байгаагүй бөгөөд харин торгон цаас, нимгэн хөндий эвэр, амьтны ходоодоор хийдэг байсан байна. Ингээд элгэдэж дуустал нь ашигладаг байжээ. XV-р зууны үед Италийн эмч Габриэль Фаллопий тэмбүү өвчнөөс хамгаалахын тулд латексан бэлгэвч хэрэглэх санааг гаргаж ирсэн байна.
3. Нойл
/бие засах газар/
Нойлгүй дэлхийг төсөөлж байна уу? Дайн, үймээн самуунтай дэлхийн тайван сууж ном унших газаргүй байна гэдэг аймшигтай. Нойл бидний амьдралыг тохилог, тухтай болгож өгсөн билээ.
Жон Харрингтон
Орчин үеийн нойлыг 1800 оны үед гаргаж байсан байна. Нойлыг Елизавет I хатан хааны загалмайлсан эцэг Жон Харрингтон 1596 оны үед бүтээж байсан гэнэ. Тухайн үед түүний бүтээлийг зөвхөн хатан хааны гэр бүлд ашиглаж байсан байна. Харин Креппер орчин үеийн нойлыг олон нийтийн хэрэглээнд нийцүүлсэн учир, ийнхүү түүнийг бүтээсэн гэж бодож байсан бололтой.
Зарим судлаачид нойлыг иргэд МЭӨ-3000 оны үед хэрэглэж байсан гэх баримтыг гаргаад байгаа гэнэ. Жишээлбэл: Хараппсын иргэдийн гэрт байдаг байсан бөгөөд энэ нь тансаг хэрэглээ биш харин өдөр тутмын хэрэглээ байжээ.
4. Ариун цэврийн цаас
Ариун цэврийн цаасны талаар дурьдахгүйгээр нойлын талаар асуудлыг дуусгаж болохгүй. Энэхүү зайлшгүй шаардлагатай хэрэглээг 1800 оны үед Их Британи болон Америкт анх хэрэглэж эхэлсэн боловч 1900 оны үеэс л нойлтой хамт олонд хүртээмжтэй болсон байна.
Ариун цэврийн цаас үйлдвэрлэгдэхээс өмнө бидний өвөг дээдэс юу хэрэглэдэг байсан юм бол?... Нүдэнд нь таарсан болгоныг ашигладаг байсан бөгөөд модны холтос, навч, далайн замаг, цас, арьс, дун, алимны хальс, чулуу гэх мэт.
Харин Хятадууд ариун цэврийн цаасыг МЭ VI зууны үеэс хэрэглэдэг болжээ. Гэхдээ ихэнхидээ Хятадын ордон болон баян айл гэрүүд хэрэглэдэг байсан байна. Ингээд XIV-р зуунаас эхлэн Чжэцзян тосгоны иргэд жилд 10 сая баглаа ариун цэврийн цаасыг үйлдвэрлэх болжээ.

5. Зай
Анхны зайг Алессандро Вольта бүтээсэн бөгөөд тэрээр 1800 оны үед зэс болон цинкийн хавтгайг ашиглан “вольтийн шон” хийсэн байна. Харин Вольтоос өмнө 1700 оны үед цахилгаан энерги хадгалах туршилтыг хийж байсан боловч амжилт олоогүй юм. Тэр химийн урвалаар цахилгаан гаргах эх үүсвэрийг нээж чаджээ.
Алессандро Вольта
Түүнийг зай бүтээх сангааг гаргахаас өмнө эртний хүмүүс зайг хэрэглэж эхэлсэн байна. Хамгийн анхны зайг бүтээсэн иргэд нь МЭӨ-250 оны үед амьдарч байсан парфян омгийнхон гэж үзжээ.
Вольтыг бодвол тэд зэс болон цинкийн хавтанг ашиглаж байгаагүй бөгөөд үүний оронд тэд уксусаар дүүргэсэн шавар шанагыг ашигладаг байсан байна.
6. Хромжуулах
Хромжуулалтыг аливаа нэгэн биетийг хатууруулах, бат бөх болгохын тулд ашигладаг байна. Энэ арга нь шинэ мэт санагдах бөгөөд 1926 онд Америкийн иргэн Колин Гарфилд Финк патентжуулсан ажээ. Үүнээс гадна Германы иргэн Е.Либрих 1924 онд патентжуулж авч байсан байна.
Гэхдээ 1974 онд Хятадын Шэньсигаас олдсон Цинь Ши Хуан Дигийн бунхан дотроос хромжуулсан зэвсэг олдсон бөгөөд энэ нь 2000 жилийн өмнө байсан гэнэ. Археологиуд Хуан Дигийн бунханг гаргаж ирэхэд түүний бунхан дотор дэлхийн хамгийн их зэвсгийн цуглуулга гарч ирсэн бөгөөд үүнд: нум сум, сүх, жад гэх мэт олон зүйл гарч ирсэн байна. Ингээд энэ бүх зэвсэг хромжуулалтын тусламжтайгаар одоог хүртэл хадгалагдан үлджээ.

7. Шүдний оо
Амны хөндийн ариун цэврийг орчин үед нэлээд сахих болсон. Гэтэл үнэн хэрэгтээ эртний Египетүүд шүдээ 1000 жилийн өмнө цэвэрлэж байсан байна.
Египетүүд амны хөндийн ариун цэвэрт маш их анхаарал хандуулдаг байжээ. Учир нь тэд амны хөндийн өвчин ихээр тусдаг байсан байна. Амны эвгүй үнэрийг дарахын тулд, тэд анх удаа амны гаа бүтээсэн бөгөөд тухайн үед найрлаганд нь мир, шанцай, хүж ордог байжээ. Энэхүү амтлагчуудыг зөгийн балтай буцалгаж, жижиг бөмбөлөг хийдэг байсан байна.
Тэд эрүүл мэндэд зөгийн балтай чихэр хангалтгүй гэж үзэж байсан учир, анхны шүдний оог бүтээсэн байна. Хэдийгээр орчин үеийн оо шиг таатай байгаагүй ч, үүргээ гүйцэтгэж л байсан байна. Ооны найрлаганд нь үхрийн туурай, үнс, түлэгдсэн өндөгний хальс багтдаг байжээ.

8. Гоо сайхны хагалгаа
Өнөө үед урт удаан хугацааны турш гоо үзэсгэлэнтэй харагдахын тулд гоо сайхны хагалгааг ихээр хийх болсон байна. Энэ хагалгааг хийхэд орчин үеийн технологи нэн чухал байдаг учир, гоо сайхны хагалгаа саяхнаас эрчээ авсан гэж ойлгож болно. Гэтэл МЭӨ тооллоос 8 зууны өмнө үүссэн байна.
Энэтхэгт хамар гоо үзэсгэлэнгийн төлөөлөл болж байсан бөгөөд дайны үед хамар руу нь онилох нь элбэг байсан байна. Харин гэмтэж бэртсэн нүүр амыг нь домч нар эмчилдэг байжээ. Үүнээс гадна гэмт хэрэгтэн индусуудын хамрыг нь тайрч шийтгэдэг байсан байна.

9. Худалдааны автомат
Одоо худалдааны автомат машинаар тамхинаас эхлээд сугалааны тасалбар гээд бүх зүйлийг худалдан авах боломжтой. Гэхдээ үүнийг орчин үеийн технологи гэж ойлгож болохгүй. Үнэн хэрэгтээ хамгийн анхны автоматыг ариун ус хадгалах зориулалттай хийж байсан байна.
Грекийн профессор болон зохион бүтээгч Герон Александрийский МЭ I-р зуунд амьдарч байсан бөгөөд ариун ус хадгалахын тулд хамгийн анхны худалдааны автоматыг бүтээж байсан байна. Тухайн үед энэ ус нэлээд үнэтэй байсан учир хүмүүс сүмээс хулгайлах болжээ.
Ингээд Герон өөрт хэрэгтэй хэмжээгээр ус авах боломжтой автомат машиныг бүтээсэн байна. Энэ нь сүмийн ариун уснаас хулгайлах явдлыг бүрэн шийдэж чаджээ.

10. Хиймэл бэлэг эрхтэн
Хэдийгээр хиймэл эр бэлгийн эрхтэн тийм ч шаардлагатай зүйл биш ч ганц бие хүмүүсийн эсвэл хосуудын амьдралыг бага ч болов өнгөлөг болгодог байна. Гэхдээ үүнийг эрт дээр үеэс хэрэглэж эхэлжээ.
2005 онд Германы агуйгаас дэлхийн хамгийн эртний хиймэл эрхтэн олдсон байна. Үүнийг чулуугаар хийсэн байсан бөгөөд 20 см-ийн урт, 3 см-ийн өргөнтэй байжээ. Судлаачдын үзэж байгаагаар хиймэл эрхтэн 28,000 жилийн настай гэнэ.
Мөн 2010 онд Швейцариас 6000-8000 жилийн настай хиймэл бэлэг эрхтнийг олсон байна. Харин энэ эрхтэнг модоор хийсэн байсан бөгөөд 10.5 см урт, 2 см өргөнтэй байжээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар хиймэл бэлэг эрхтэнг зөвхөн сексийн зориулалтаар бус алх болгон ашиглаж байсан байх магадлалтай гэнэ. Үүнээс гадна археологичид хиймэл бэлэг эрхтнийг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэдэг байсан болов уу гэдэгт эргэлзэж байгаа гэнэ.