Дэлхийг гайхшируулсан Мерседес бенз

Энэ оны эхээр Сан Францискогийн “Consumer Electronics Show” дээр нээлтээ хийсэн “Mercedes-Benz F 015” концепт (урдчилсан загвар) машин олны анхаарлыг маш ихээр татаад байна.
Дэлхийг гайхшируулсан Мерседес бенз


Шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр л гардаг байсан машин саяхан Сан-Францискогийн гудамжаар явсан нь олны алмайруулж, түүний зураг бичлэгүүд онлайнд гэрлийн хурдаан түгэн тарсан юм.


Энэ машин 900км замыг цахилгаан, бензин хосолсон хөдөлгүүрээр (hybrid) туулах боломжтой бөгөөд зөвхөн батерейгаар 200км (124миль) туулах чадалтай. Замаа хянахад мэдрэгчүүд, дэлгэц, камер зэргийг ашигладаг.



Зорчигчийн хамгаалагдсан тав тухын төлөө Mercedes-ийнхэн төгс нугасан холбоо бүхий эргэдэг 4 сандлаар тоногложээ. Жолоодлогогүй машины хаалга орж гарахад саадгүй, зорчигчид эргэдэг сандлын тусламжтай өөд өөдөөсөө харан суух боломжтой.



“Дан ганц технологийн тал дээр анхаарал хандуулдаг хэн ч өөрөө удирдлагатай автомат жолоодлого өнөөгийн бидний нийгмийг яаж өөрчилж болохыг хараахан ойлгоогүй байна” -хэмээн Mercedes-Benz –ийн тэргүүлэгч, Daimler AG-ийн захирал Dieter Zetsche ярьжээ.



“Автомашин гэдэг зүйл зөвхөн тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтоос илүү хөгжиж байгаа бөгөөд эцэстээ бидний хөдөлгөөнт амьдралын орон зай болох болно.” -хэмээн нэмж хэлсэн байна.



"Mercedes-Benz F 015" бол зөвхөн машин биш, тэр тантай харагдах болон сонсогдох байдлаар аль аль талаас холбогдож чадна. Урд болон хойд зорчигчийн LED дэлгэцийг лазер төлөвлөлт системээр дамжин таныг харах боломжтой бөгөөд аюустик буюу сонсох чадвар нь дуу болон яриагаар заавар хүлээн авах боломжтой.



“Өнгөрсөн үеийн морь хөлөглөдөг сүйх тэрэгнээс санаа авсан Mercedes-Benz нь инженерийн дараагийн шатанд хүрч өөрөө жолоодлоготой боллоо. Сан-Франциско хотын иргэд хотынхоо эргэн тойронд хөдөлгөөнд оролцох уг машиныг харах боломжтой боллоо. Гадаад төрх нь туйлын сэтгэл татам, тансаг зэрэглэлийн хийц загвартай. Машин дотор хэн байгааг, хэрхэн явж байгааг түүний цонхны цаанаас харах ямар ч боломжгүй” -хэмээн “Wired” сэтгүүл дээр бичжээ.





Мерседес компани F-015 нь “дизел хөдөлгүүрт машинтай харьцуулахад ижил зайг цэвэр цахилгаан хөдөлгүүрээр ямар ч түлш зарцуулалтгүй туулах чадалтай” -гэжээ.



Нэмж хэлэхэд Google, Apple гэх мэт компаний цахилгаан машинуудтай харьцуулахад "Mercedes-Benz F 015" хэтэрхий өндөр үнэтэй байх нь...


















































Та энэ машины тухай санал бодлоо бидэнтэй комментоор хуваалцаарай.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()