Нас барсан хүний чандраар зүүлт хийжээ

2015-04-01, 04:10
8,809
Калифорны уран бүтээлч бүсгүй Мэрри Кур шилэн зүүлт хийгээд 15 гаруй жил болж байгаа ажээ. Өнгөрсөн жил залуу хосууд зуурдаар нас барсан найзынхаа чандраар зүүлт хийж өгөхийг хүссэн тэр үеэс хойш бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Нас барсан хүний чандраар зүүлт хийжээ


Бүсгүй энэ захиалгыг хэрхэн хийсэн тухайгаа дурсан ярихдаа: “түүний ажлын өрөөнд бараг л 30 хэм халуун байсан ч, зүүлт хийх явцад хамаг бие нь даарч, дагжин чичирч байсан” -гэжээ. Одоо тэрээр ихэвчлэн хүмүүсийн өгсөн иймэрхүү захиалгыг хийдэг болсон. "Учир нь би тэдэнд хайртай хүнийх нь дурсгалыг мөнхжүүлэхэд тусалж байна шүү дээ" -гэж Мэрри ярьсан байна.



“Хэрвээ та надаар чандартай зүүлт хийлгэхийг хүсвэл, би танд урьдчилсан төлбөр хийх заавар, мөн чандар хийх жижигхэн хайрцаг бүхий дугтуй илгээх болно. Нэг зүүлт хийхэд хагас цайны халбага чандар хэрэгтэй. Зураг, нас барсан хүний талаар бичсэн захиагаа хавсаргаж болно. Зүүлт бэлэн болоход та 2-4 долоо хоногийн дотор түүнийг хүлээн авах болно”- хэмээн тэр вэбсайт дээрээ бичжээ.





















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()